Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэтхэг Хятадын хойгийн арлын зүрхэнд байрладаг Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улс нь үзэсгэлэнт соёл, өвөрмөц уламжлал ба онгон дагшин газраараа алдартай юм. Зүүн Өмнөд Азид далайд гарцгүй цорын ганц орон Лаос улс нь Мьянмар, Хятад, Ау Лак буюу Вьетнам, Камбож ба Тайландтай хил залган оршдог. Хүн амын 66 орчим хувь Тэравада буддистууд бөгөөд бусад нь хамгийн багадаа 48 өөр өөр үндэстний цөөнхөөс бүрддэг. Нийслэл Вьентьян нь зөвхөн хамгийн том хот болоод зогсохгүй бас Лаосын хамгийн том Буддын шашны бэлгэдэл болох Па Тат Лүанг гэх мэт үндэсний чухал хөшөө дурсгалуудыг багтаасан соёл, арилжааны төв юм.