2021 оны 8-р сарын 16-ны даваа гарагт Суприм Мастер Телевизийн багийн гишүүнтэй ажил хэрэг ярихаар утсаар холбогдохдоо бидний Хамгаас Хайртай Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Афганистанд одоо үүсээд байгаа нөхцөл байдал болон бусад ойрын өдрүүдэд болсон үйл явдлуудыг АНУ, бусад дэлхийн удирдагчид хэрхэн шийдвэрлэж байгаад Их Багшийн сэтгэл зовниж байгаа тухай айлджээ.
(Их Багш аа, яг одоо хүмүүс Афганистаны асуудалд Байденыг буруутгаж байна, гэхдээ Трамп Америкийн цэргүүдийг буцаан татахын тулд Талибанчуудтай энхтайвны хэлэлцээр эхлүүлсэн хүн шүү дээ) Тэр үнэн. (Энэ үнэхээр Байдений буруу юу?)
Тиймээ, Би тэгж бодож байна. Тиймээ. Яагаад гэвэл энэ буцаан татах тухай асуудал биш. (Тийм.) Трамп үнэндээ энэ бүхнийг өөрөөр хийсэн, харин ноён Байден өөрийн эгогоор хөглөсөн шийдвэртээ хөтлөгдсөн. Ийм учраас л буруу тийш эргэсэн. Хуучин ерөнхийлөгч Ноён Трамп Талибануудтай энхтайвны гэрээнд гарын үсэг зурсан гэхдээ тэр маш олон нөхцөл болзлуудыг тэдэнд тавьсан, (Тийм ээ.) Эдгээрт цэргүүдийг буцаан татах үед тэднийг хамгаалах, Афганистанд байгаа жирийн иргэд, Америкийн цэргүүдэд туслах ажил хийж байсан хүмүүсийг тэнд байх үед хамгаалах болзлуудыг тэдэнд тавьсан. (Тийм ээ.) Цэргүүдээс гадна элчин сайдын яаманд ажиллаж байсан хүмүүс орчуулагчид, бүр цэвэрлэгчид жолооч нарыг хүртэл хамгаалах нөхцөл тавьсан. (Хөөх.) Цэргүүдийг буцаан татахаас өмнө энэ бүх хүмүүсийг аюулгүй, хамгаалах арга хэмжээ авсан байх ёстой байсан. (Тийм.)
Хэрвээ би зөв санаж байгаа бол цэргүүдийг буцааж татах хамгийн сүүлийн өдөр 5-р сарын 1-нд Энхтайвны гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл ноён Байден Цагааны ордонд ирж ажлаа эхлүүлээд цэргүүдийг буцаан татах өдрийг өөрчлөн сунгасан байна, гэтэл Талибан Америкчуудад аль хэдийн амласан ёсоороо цэргүүдээ цаг хугацаандаа эргүүлэн татах, хэрвээ үгүй бол гэж аль хэдийн анхааруулга өгч эхэлсэн (Өө. Тийм ээ.) Ноён Байден ингэж тохирсон хуваарийн дагуу цэргүүдээ буцаан татаагүй учраас үүгээр шалтаглаж энэ боломжийг ашиглан жишээ нь Афганистаны засгийн газрыг булаан авах, нийслэл Кабул хотыг эзлэх боломж гарч ирсэн. (Тийм ээ.) Энэ бол тэдний захиргааны үйл ажиллагааны олон алдааны нэг, Байдены засаг захиргааны олон удаа байгаа алдааны нэг байв. Яагаад гэвэл тэд бусад орнууд болон Америк орны төлөө юу хийх вэ гэж бодож яаж удирдах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж ажиллаж чадахгүй байна. Тэд зөвхөн Трамп болон түүний дэмжигчдийг агнах гэх мэт асуудалд хамаг анхаарлаа хандуулж байна. (Тийм ээ.) Тэд дэмий зүйлд цаг заваа зарцуулж байна. (Тийм ээ.) Тийм ээ, яг ийм учраас.
АНУ-ын цэргүүдийг буцаан татахаас өмнө Ерөнхийлөгч Трамп америкуудыг хамгаалахын тулд тэдэнтэй олон нөхцөлийг зөвшилцөн баталсан. (Тийм.) Мөн Америкчуудтай холбоотой ажилчдыг ч гэсэн. Тэднийг хамгаалах ёстой, (Тийм ээ.) зүгээр л тэгээд орхиж болохгүй. Мөн Афганистанд байгаа бусад олон улсын байгууллагууд ажилчид, гадаад хүмүүсийг хамгаалах хэрэгтэй. Зөвхөн Америкчуудыг биш, олон улсын компаниуд байгууллагууд, элчин сайдын яамд, бусад орны цэргүүд орчуулагчдыг хамгаалах хэрэгтэй.
Үүнийг гүйцэлдүүлэхийн оронд тэд үйл явцыг удаашруулан Талибанд завшаан олгож хэнийг ч хамгаалж чадахгүй байдалд орсон, (Яг үнэн.) америкчуудыг, Афганистанд байгаа ажилчдыг хамгаалж чадаагүй. Тэгээд асуудалд орсон. Тэд шууд онгоцны буудал руу зугтааж тэндээ хүлээж байна. Элчин сайдын яамны хүмүүсийг байрны дээвэр дээрээс авч явах хэрэгтэй болж байна (Хөөх.) Үнэхээр ичмээр зүйл. (Тийм ээ.) Тэд Аулак (Вьетнамын) тохиолдлоос сургамж огт авсангүй (Oйлгож байна уу.) Ийм удирдагчтай байгаад ямар ач тус байна? (Ямар ч хэрэггүй.) Зүгээр л өөрийн хүмүүсээ хорлож байна?
Ийм учраас би та нарт хэлсэн Тэд ажлаа өгөх хэрэгтэй гэж. Тэд ажлаа өгөх хэрэгтэй. Тэд бүгдээрээ. Байдений бүх багийн гишүүд. (Тийм ээ, Их Багш аа, тэд ажлаа өгөх хэрэгтэй.) Трампыг ажилд нь үлдээх ёстой байсан юм. Яагаад гэвэл тэд гарахаасаа өмнө энхтайвны болзол нөхцөлийг тавих ёстой байсан. Трамп цэргүүдээ аюулгүй тайван арга замаар эргүүлэн татах, өөрийн хүмүүс болон Америкчуудад ажиллаж байсан хүмүүсийн тэнд байх үед нь аюулгүй байдлыг хангах 20 жилийн гэрээ байгуулсан байсан. Та нар миний юу хэлж байгааг мэдэж байгаа? (Тийм ээ.)
Яагаад гэвэл Америкчуудыг явсны дараа тэд аюулд үлдэх байсан. Магадгүй тэд нараас өшөө авч магадгүй байсан. (Тийм ээ.) Тэднийг мөшгөж, алж эсвэл шоронд хорьж хэцүү зүйл тохиолдож болох учраас хүн бүгд айдастай байжээ. Энэ чинь аргагүй шүү дээ. (Тийм ээ.) Энгийн л зүйл шүү дээ. Нөгөө талын дайснуудаа өршөөж тэвчиж чаддаг дайсагнагч талууд тийм олон байдаггүй. (Тийм ээ.)
Тэгээд тэд хүссэн зүйлээ хийсэн, тэд маш хурдан байсан. Хэн ч төсөөлж байгаагүйгээр тэд бүх улс орныг тэр чигээр нь одоо эрхшээлдээ оруулсан байна. Тэд аль хэдийн ерөнхийлөгчийн ордонд орж ирсэн байна, Афганистаны ерөнхийлөгч хэдийн улс орноосоо зугтсан байна. Олон хүн эх орноосоо дүрвэсэн байна. Афганы цэргүүд бас эх орноосоо зугтсан байна. Урьд нь америкчуудад ажиллаж байсан орчуулагчид, сэтгүүлчид гэхчлэн бүх хүмүүс нуугдаж “Би үхэх нь, Би удахгүй үхэх байх.” гэж тэд хэлсэн байна. Тэд маш их айж байна.
Энэ үнэхээр гунигтай хэрэг. Би тэр хүмүүсийн төлөө үнэхээр сэтгэл зовниж байна. (Тийм ээ. Их Багш аа) Өөрийгөө оронд нь төсөөл дөө. (Тийм ээ.) Гэнэт, ямар ч хамгаалалтгүй болсон байна (Яг үнэн.) Ажилгүй, хамгаалалтгүй дайсан гэж нэрлэж байсан тэр хүмүүстэй нүүр тулна. Бурхан минь! Хэн ийм байдалд ороод айхгүй байж чадах юм бэ? (Тийм ээ.) Зөвхөн өөрөө биш тэдний гэр бүл найз нөхөд, бүхий л танил талууд ийм байдалд орсон байна.
Энэ жинхэнэ алдаа байсан юм. Тэдний Байденыг буруутгах ЗӨВ гэж би бодож байна. (Тийм ээ, ойлгож байна.) Энэ бол үнэхээр ухаалаг бус бодлого. (Тиймээ.) Тэд зөв зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэхгүй байна. Тэд өшөө авахад төвлөрч байна. Ийм л учраас. Одоо хүмүүс тэднийг ахархан бодолтой гэж бодох болно, энэ үнэхээр муу хэрэг шүү. Харамсалтай байна. (Үнэн.)
Нэг талдаа тэд ингэж хэлсээр байх юм, “Өө, Америкийг нэгтгэе. Би бүх америкчуудын төлөө.” Гэхдээ нөгөө талдаа, байхгүй дайсан гэж зүйлийг бий болгоод агнана гэх юм. Дайсан байхгүй шүү дээ өөрснөө харин дайсан. Тэд дайсныг бий болгож байна. (Тийм ээ.)
Үүнд зөвхөн ерөнхийлөгч юм уу, засгийн газрыг буруутгаж таарахгүй Энэ бол хүмүүсийн үйлийн үр, (Тийм ээ.) хүмүүсийн зуршил, хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдний өөрчлөгддөггүй байдал, ирээдүйд юу болохыг хардаггүй байдал. Тэд зөвхөн энэхэн зуураа харж...
Веган байх хүртэл хэр хэцүү байх билээ? (Тийм ээ, их энгийн.) Хэр хэцүү байна гэж? Тэдэнд алдах юм байхгүй. Гэхдээ л тэд веган болдоггүй! Яах вэ, олон хүн болж л байна. Гэхдээ засгийн газраас шийдвэр гаргавал илүү дээр байх сан. (Тийм, тийм.) Тэд хэн ч дэлгүүр лүү ороод хулгай хийж болно гэхчлэн хэрэггүй, хор хөнөөлтэй хуулийн төсөл сэлтийг олноор гаргадаг. Тэд ингэж хууль баталж чадна! Гэтэл хүмүүсийг веган болгох, бүх махны хэрэглээг хориглох хуулийг гаргадаггүй! (Яг үнэн!) Яагаад гэвэл тэд улс орныхоо төлөө, дэлхийн төлөө үмххэн махнаас татгалзаж чаддаггүй. (Тийм, тийм.) Зүгээр л донтсон. Мах энэ тэрийг тэд орхиж чаддаггүй. Өнөөг хүртэл тэд яагаад ийм хууль гаргаагүйн шалтгаан энэ. (Тийм ээ.)
(Багш аа, саяхны нэг мэдэгдэлдээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нүүрс олборлолт, хатуу түлшийг буруушаасан хэр нь дэлхийн дулааралд хөнөөлт нөлөөтэй гол шалтгаан болдог мал аж ахуйг дурдаагүй. Тэрээр яагаад СО2-ыг дурдаад, илүү хөнөөлт нөлөөтэй гэж шинжлэх ухаан бүх талаар баталсан метаны талаар дурдсангүй вэ?)
Тийм ээ, тэрхүү агуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нүүрс олборлолт гэх зэргийг л буруутгаж ярихад нь миний урам их хугарсан. Тэдгээр нь манай дэлхийн дулаарлын гол нөлөө биш. Миний хэлэх гэсэн нь тэр бол нэг хүчин зүйл нь боловч жижигхэн, шийдэх хугацаа байгаа зүйл. Метан бол тийм биш!
Амьтнаас ялгарч байгаа метан бол дэлхийн дулаарлын хамгийн том хүчин зүйл. Хүн бүр мэддэг, тэр ч энэ талаар мэдэж байх учиртай! Гэвч тэр зүгээр л мах идэж дарс ууж байх гэж үл тоомсорлож байна, урьдынх шигээ. Ичгүүргүй! Үнэхээр ичгүүр сонжуургүй! Иймэрхүү удирдагчдыг би цаашид хүндлэхгүй. Маш их урам хугарч, их гомдсон! Яагаад гэвэл тэд хүмүүсийг хохироож байна! (Тийм ээ.) Тэд үнэнийг хэлдэггүй; тэд үнэнийг дэмждэггүй! Тэд хүмүүсийг хохироож энэ гаргийг сүйтгэж байна!
Тэд магадгүй үмх мах сэлтийг, цустай нь хутгасан амьтдыг амнаасаа холдуулж чадахгүй байгаа байх. Эсвэл тэд амьтны аж үйлдвэрээс хахууль авсан байх. Аль нь болохыг би мэдэхгүй, магадгүй хоёулаа ч байж мэднэ. Үүнийг ярих зуураа ямар эрэгтэй, эмэгтэй удирдагчид ард түмнийхээ аюулгүй байдал, зэрэгцэн оршигчдынхоо өмнө хариуцлага хүлээсэн байж энэ бүх зовлон шаналал, өвчин дэлхий даяар тэдний эргэн тойронд байх атал сэтгэл нь хөндөгдөхгүй байна вэ гэж бодлоо. (Яг үнэн.) Тэд ийм нөхцөл байдалд байгаа төрөлтнүүдийн төлөө өрөвдөх, гашуудах, нигүүлсэх зэргээр сэтгэл нь хөдлөхгүй байна. Хүн ба амьтан ялгаагүй. (Тийм ээ, Багш аа.)
Тэд ямар гээч хүмүүс юм бол оо! (Яг үнэн.) Тэгээд зүгээр л өчүүхэн зүйл, ялихгүй өшөө авалт, эсвэл хийж байгаа ажилдаа, дотроо байгаа зорилго сэлтээ гүйцэлдэхийн төлөө л хөөцөлдөцгөөж байна, (Тийм ээ.) мөн тэд дэлхийн манлайлагч болохынхоо хувьд, дэлхийнхээ төлөө, нийгэм, байгууллага гэх зэргийнхээ төлөө ажлаа хийхгүй байна. Ялангуяа НҮБ. Тэд энэ дэлхийн манлайлагчид байх учиртай. (Яг үнэн. Ичгэвтэр.)
Намайг гайхшируулж байна. Олон хүн гайхширч байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тийм үү? (Тийм ээ, Багш аа. Санал нэг байна) Би итгэж чадахгүй нь. Яагаад гэвэл сүүлд бид НҮБ болон бүх улс орнууд махны хэрэглээг бууруулах тохиролцоонд гарын үсэг зурцгаасан тайланг харсан.
Гэтэл одоо гэнэтхэн л тэд өнгө аясаа дахин өөрчилж нүүрс олборлогчид юм уу, аж үйлвэрийнхнийг буруутгаж байна. Миний ойлголтоос хэтийдэж. (Утгагүй хэрэг.) Үгүй, утгагүй! (Утгагүй.) Тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө л, өөрсдийн хүч чадал, байр суурийн төлөө л санаа зовохоос биш, хэн үхнэ үү, хэн амьдарна уу тэдэнд хамаа алга. (Үнэхээр ойлгох юм алга.) Энэ үнэхээрийн... Юу гэдгийг хэлмээргүй байна, гэхдээ л ёстой муухай. Үнэхээр жигшүүртэй. Надад хэлэх үг үлдсэнгүй. Үнэн шүү. (Тийм ээ, аймаар.) Их муухай мэдрэмж. Маш ой гутам мэдрэмж!
Эргэн тойрныхноо эсвэл амьтны фермд зовж шаналж байгаа бүхний төлөө сэтгэл нь зовохгүй байгаад зогсохгүй бүр тэдний махыг идэж, цусыг нь ууж, тэрийгээ хоол гэж нэрлээд бусдын зовлонг таашааж байна шүү дээ! Энэ бол хүмүүний аливаа ойлголтоос хэтийдсэн зүйл. Тэд шашингүй хүмүүс. Хэдий тэд сүм рүү очих зэрэг бүхий л зүйлсийг нь хийх аяддаг ч энэ бүгд хуурамч. Хэлж байгааг минь ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Бүгд хуурамч, бүгд Сатаны ажил. (Аймаар юм.) Ямар ч хүний төрөлтөн ингэж бусдын зовлонг үл хайхарч бас таашаана гэдгийг би төсөөлж ч чадашгүй нь! Хүн ч байна уу, амьтан ч байна уу бусдын зовлон, шаналал, шаналгааны үнэ цэнээр таашаал авч байна. Ойлгож байна уу? (Тийм ээ. Үнэхээр аймшигтай.) Энэ л намайг шаналгадаг болохоор хүн гэгч энэ төрлийг энэ дэлхий дээр аваад оршин байгаа юм.
Өөр зүйл байна уу? (Тийм ээ, өөр нэг асуулт байна.) За. (Америкаас хөөгдөн гарсан Мексикийн цагаачдын тухай юм. Энэ зөв шийдэл үү, Багш аа?)
Өөр яах ч билээ? Буруу байлаа гээд залруулахад дэндүү оройтчихсон. Тэд Трампын өмнө нь баримталж байсныг дагах ёстой байсан. (Тийм ээ.) Би хаа нэгтэйгээс шүүхээс ноён Байденд түүнийг гарахаас өмнө мөрдөж байсан Трампын “Мексикт үлдье” бодлогыг үргэлжлүүлэхийг үүрэгдсэн гэж уншсан. Тэгээсэй гэж найдъя. Яагаад гэвэл тэд ямар ч анхаарал халамж тавих зүйлгүй ялангуяа цар тахлын үед зүгээр л нээлттэйгээр хүн бүрийг уриад оруулчихсан. (Яг үнэн.) Гэтэл одоо Америкт цар тахал тэнгэрт тултал өсөөд байна. (Тийм ээ.) Хүмүүсийг урьж оруулснаа гэнэтхэн л эсрэгээр “гэрээс минь зайл” гэж хэлэх нь ёстой муухай. (Тийм ээ.) Хүмүүст ямар санагдах бол? Одоо тэгээд Мексикийн засгийн газар тэдгээр мексикчүүдээ эргүүлэх татах дарамтад ороод байгаа. Өө за, тэд буцаагаад авчихна гэх энгийн зүйл энэ биш. Ийм байдаггүй. (Тийм ээ.) Тэднийг буцааж татна гэдэг нь тэдэнд эргээд очих орон гэр ч байхгүй байж магадгүй гэсэн үг. (Яг үнэн.) Бас тэд бүх зүйлээ Америк явахын тулд хууль бус зуучлагчдад ч юм уу өгөх гээд зарчихсан байж магадгүй. Гэтэл одоо гэнэт эргээд ирлээ гэхэд тэдэнд орон гэр байхгүй, ажил байхгүй, юу ч байхгүй байхаар Мексикийн засгийн газар тэдэнд анхаарал тавих хэрэгтэй болно.
Энэ бол маш том дарамт бөгөөд бас маш муу дипломат харилцаа. (Тийм ээ.) Бас маш муу хүмүүнлэгийн арга барил. (Яг үнэн.) Миний бодлоор ноён Байденаас авхуулаад энэ бүх өндөр албан тушаалтнууд бүгдээрээ, тэгээд түүний, өө, хэн ч билээ, Харрис гээд бүгдээрээ огцрох ёстой. (Тийм ээ.) Пелоси. Тэд бүгдээрээ миний л дуулж мэдсэнээр ямар ч сайн зүйл хийсэнгүй.
Тэд ямар ч сайн юм хийдэггүй. Тэд ямар ч сайн зүйл хийсэнгүй. Тэд билиг ухаанаараа үнэхээр юу ч хийсэнгүй. (Багш аа, энэ бүхэн маш эмзэг сэдвүүд...) Тийм. Би та нарт өөрийгөө эрсдэлд оруулан байж энэ үнэнийг хэллээ. Учир нь би дотроо маш ууртай байна. Би маш их шаналж байна. Үнэндээ ингэж л хэлэх байна даа. (Ойлгож байна аа.)
Энэ бэрхшээлт цаг үед, үнэхээр тусламж хэрэгтэй цагт жинхэнэ хүчтэй удирдагчгүй, төөрөгдсөн энэ бүх гэм зэмгүй хүмүүсийн төлөө би маш их шаналж байна. (Тийм ээ.) Энэ цаг үед эдгээр удирдагчид гарч ирээд “Нааш хар, таны төлөө, бидний төлөө, манай дэлхийн төлөө, бидний үр хүүхдийн төлөө, гуйж байна, бид мах идэх зуршлаа өөрчлөөд веган амьдралын хэв маягт шилжих ёстой” гэх учиртай. Маш энгийн. (Яг үнэн. Тийм ээ.) Хүмүүс тэднийг алахгүй. Тэгж хэлэх л юм бол, тэд ийм хууль гаргах л юм бол хүмүүс тэднийг алахгүй. (Тийм ээ.) Тэд сонсохгүй байлаа ч ядаж л тэд зөв зүйл ярьж, (Тийм ээ.) бас хүчтэй удирдагч шиг байж, ухаалаг удирдагч шиг байж, хүмүүсийг амиа аврах зөв зүгт дагуулна. Үгүй! Тэд ийм зүйл огт хийдэггүй. Зүгээр л өчүүхэн амин хувьдаа санаа зовсоор байдаг. Би үнэхээр шаналж байна. Би дэндүү их шаналж байна. Өөрийн аюулгүй байдлаа ч огоорч энэ бүхнийг хэлтлээ дэндүү ууртай байна. (Өө! Багш минь...)
(Их Багш дэлхийн засгийн газруудад ямар зөвлөгөө өгөх сөн бол?)
Ерөнхийдөө, та нар ард түмнээ зүрх сэтгэлээрээ, халамжит хандлагаар удирдаж жинхэнэ үнэн хайрын зориуллаа улс орон, ард түмэндээ өргөх ёстой. Тэгвэл ард түмэн үүнийг мэдэрнэ. Бүхий л хүмүүсийн адил та нар заримдаа алдаа гаргалаа ч хүмүүс өөрийг нь чин сэтгэлээсээ халамжилж байгааг мэдэрдэг юм. Тэгээд тэд таныг уучилж, улмаар алдаагаа залруулан шинээр эхэлж чадна. (Тийм ээ.)
Харин гэтэл, жишээлбэл та хэдэн арван мянган цэрэг эсвэл үндэсний хамгаалах албаны цэргүүд, өргөст тор зэргээр нэг өдрийн дотор ордноо тойруулчихвал та ажлаа сайн хийхгүй байна гэсэн үг. (Яг тийм.) Тэгвэл хүмүүс таны талд хамт байхгүй гэдгийг мэдэх ёстой. Мөн та дотоодын болон олон улсын хэрэгт илүү болгоомжтой хандах ёстой. (Яг үнэн.) Энэ бол анхааруулах сайн дохио. Улс орныхоо ард иргэдийн зүрх сэтгэл, ухаан санааг сийчиж илүү том нүх ухахыг оролдохын оронд. (Тийм ээ.)
Та алдаа хийсэн байж болно. Та ерөнхийлөгчийн ордонд хууль бусаар орчихсон ч байж болно, гэхдээ та өөрчилж чадна. Та ард түмэндээ, чин сэтгэлээсээ халамжилж, хайрлан асрах учиртай. Ялангуяа КОВИД-19-ийн давалгаанд гүн гэгч нь автчихаад байгаа, дээрэм, гал түймэр, олон эсэргүүцлийн жагсаал, үймээн самуун улс оронд чинь газар аваад байгаа энэ цаг үед. (Тийм ээ.) Яагаад гэвэл хэрэв чин сэтгэлээсээ хийвэл хүмүүс үүнийг мэдрэх болно. (Тийм ээ, яг үнэн.) Тэд таныг дэмжиж бас таныг уучилна. Тантай хамтран ажиллахыг хичээх болно. (Тийм ээ, гарцаагүй.) Ерөнхийд нь ярьж байна. (За, Багш аа.) Мөн хэрэв ямар нэг байдлаар, та эрх мэдэлтэй, эсвэл эрх мэдлийг булаан авсан юм уу, тохиолдлоор, хүчээр, эсвэл нөхцөл байдлаас болоод авчихсан байлаа гэхэд ард иргэд чинь яаравчлан таны дэглэмээс дүрвэхийг хүсвэл энэ нь та ажлаа сайн хийгээгүй л гэсэн үг. (Тийм ээ.) Энэ нь та Бурханы хүслийг, Бурханы хуулийг дагахгүй байна гэсэн үг.
Тэгэхээр та ямар ч шашных бай, ямар ч үзэл баримтлалыг дагаж мөрддөг бай, улсаа захирах эрх мэдэлтэй байж, улсаа удирдахыг хүсэж л байгаа юм бол ард түмэн чинь таныг чин сэтгэлээсээ сайн сайхан хандлагатай гэдгийг мэдэж байгаад итгэлтэй байх ёстой. Ард түмнээ битгий айлга, битгий өөрөөсөө зугтаалга. Танаас ямар ч үнээр хамаагүй, амь нас гээд, бүхнээ дэнчин тавин дүрвэхэд танд ичгэвтэр байх болно. (Тийм ээ.) Ингэж л хэлэх гэсэн юм. (За, Багш аа.) Ард иргэд чинь танаас дүрвэхэд танд ичгэвтэр байх болно. Мөн хэрэв тэднийг үлдээх гэж албадан зодож цохих зэрэг харгис арга хэрэглэж үлдээх гэж хүчилбэл, эсвэл тэднийг өөрийн бодлого, өөрийн дэглэмээ хүлээн зөвшөөрүүлэх гэж дарлавал та ажлаа сайн хийхгүй байна.
Үүнийг Бурхан харах болно. Бурхан үүнийг тийм ч удаан үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй. (Тийм ээ. Гарцаагүй.)
Ийм л байна. Их энгийн. Зүрх сэтгэлээрээ удирд, хайраар удирд, халамжаар удирд, чин үнэн нигүүлслээр ард түмнээ удирд. Тэгвэл олон улсын байгууллага ч таныг хүндэлж, танд тусалж бүгд баяр жаргалтай, энх тайван байх болно. (Тийм ээ. Гарцаагүй.)
Хамгаас Халамжит Их Багш аа, энэхүү маш их үймээн самуунтай цаг үед Та хайрын сэцэн билгээрээ амин хувиа огоорон бидэнд үйл бүрээ хянан үзэж жинхэнэ сэдэлд анхаарахыг үлгэрлэлээ. Дэлхийн удирдагчид Их Багшийн зоримог үгсийг удирдагчид, засгийн газрууд ойлгон тоолшгүй олон амийг авран хамгаалахад хэрэгжүүлэх болтугай хэмээн найдан залбиръя. Хайрт Их Багш маань үргэлжид амгалан, лагшин тунгалаг байж, бүх Сүр Жавхлант Диваажингаар хамгаалагдах болтугай.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн утсаар ярьсан энэхүү айлдварыг 9-р сарын 1-ний лхагва гарагт Багш шавийн шүтэлцээгээр бүрэн эхээр үзээрэй.