Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Их Багшийн амрыг эрж, Их Багш эрүүл энх байж, сайн амарч байхыг хүсэн ерөөе. Их Багшийн бидний төлөө болон бүх амьтдын төлөө уйгагүй хөдөлмөрлөдөгт бид үргэлж маш их талархаж байдаг гэдгийг Түүнд хэлмээр байна. Би энэ завшааныг ашиглан Их Багш тохиромжтой гэж үзвэл Суприм Мастер Телевизээр дамжуулан сурталчилж болох нэг санааг Их Багшид хуваалцах гэж байна. Дэлхий нийт КОВИД-19-өөс болж зүдэрч, хүмүүс хацар дээр үнсэж, гар барин мэндлэх боломжгүй болсон өнөө үед бид бясалгалын төв дээр бусад шавь нартай мэндэлдэг шигээ алгаа хавсран, бөхөлзөж мэндлэх боломжтой гэдгийг Суприм Мастер телевизээр сурталчлах санаа юм. Коста Рикагаас Эрика Хэрсүү Эрика, Уулзсан бүх хүмүүстээ хүндэтгэл үзүүлэх таны санааг Суприм Мастер Телевизээр цацахдаа бид таатай байх бөгөөд олон үзэгчид энэ мэндчилгээний аргыг сайшаан үзнэ гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Энэ таны халамжтай санаанд Их Багшийн өгсөн хариулт: “Гэрэлт Эрика, олон шалтгааны улмаас энэ бол гайхалтай санаа. Таны санал болгосонтой адил “намаскар” гэдэг нь алгаа хавсарсан байдалтай хамт хэрэглэгддэг Энэтхэгийн мэндчилгээ юм. Зүрхэн тушаа хоёр гараа нийлүүлэн тавих бэлгэдэл бол бас сэтгэл хөдөлгөм, эсвэл зүгээр Япон хэв маяг шиг толгойгоо бөхийлгөж болох юм. Би танд халуун тэврэлт илгээе, хонгор минь, Бүх Дэлхийн Хайр бид бүгдийг нэгтгэж, танд болон сайхан сэтгэлтэй Коста Рикагийн ард түмэнд гайхамшиг авчраг.”