Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Нийгэмд том байр суурь эзэлдэг байх тусмаа илүү даруу байх ёстой

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: 2022 оны 5-р сарын 15-ны ням гарагт Суприм Мастер Телевизийн ажлын багийнхантай ажлын шаардлагаар утсаар холбогдохдоо Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай багийнхны эрүүл мэнд, ая тухыг асуунгаа тэдний асуусан асуултуудад хариулан санаа бодлоо илэрхийлсэн юм.

(Багш аа, Францын ерөнхийлөгч Макрон энхтайвныг тогтоохын тулд Орост Украины газар нутгаас өгчих, тэгвэл Путин хэт ичгэвтэр байдалд орохгүй гэж ерөнхийлөгч Зеленскийд хэлсэн байсан. Энэ сайн шийдэл мөн үү, Багш аа?)

Би ёстой мэдэхгүй юм даа, хүү минь. Хэрэв украинчууд үүнийг зөвшөөрөх юм бол би ч бас баярлах л байх. Жаахан газар нутаг юу юм бэ? (Тийм, Багш аа.) Орос дэндүү муу байна. Путин муу байна гэх гэсэн юм. Тэр нэг зүйлд шунаад цааш нь улам бүр л ахиад байдаг. Крымээс хойш тэр нэг ч зогссонгүй. (Тийм, Багш аа.) Үргэлж л нэмж газар нутаг булааж авах гэж бэлтгэнэ. Зөвхөн газар нутаг ч биш, тэр Украиныг хүссэн гэж би хэлж байсан даа. (Тийм ээ.) Харин одоо ерөнхийлөгч Путины Украиныг эзлэхийг хүссэн тухай төлөвлөгөө, баримт саяхан ил болчихлоо. (Хөөх.) Гэвч тэд Киевийн тухайд бүтэлгүйтсэн. Гэхдээ тэдэнд бууж өгвөл тэд дахиад л ирнэ. (Тийм, Багш аа.)

Ай, зөвхөн Зеленский болон украинчууд ч биш, хүн бүр л энхтайвныг хүсдэг шүү дээ. (Тийм, Багш аа.) Энэ дэлхийн хэн бүхэн энхтайвныг хүсдэг. Учир нь дэндүү их үнээр, дэндүү олон хүний амь эрсдэж, эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу болж, гэр бүлүүд хагацах гэх мэтээр зовж шаналдаг. Мөн эдийн засаг, хүнсний хомсдол гээд энэ бүхэн хүн төрөлхтөнд муугаас муу. (Тийм.)

Гэхдээ, ойлгож байгаа биз дээ, ерөнхийлөгч Зеленский бол ердөө л ерөнхийлөгч. Тэр Украиныг хувийн өмч мэт эзэмшдэггүй. (Яг тийм.) Иймд тэр одоо энхтайвныг үнэхээрийн их хүсэж байлаа ч өөрийг нь сонгосон ард түмний хүслийн эсрэг зүйл хийж чадахгүй. (Ойлгож байна.) Тэр ард түмнийхээ даалгаврыг л биелүүлэх ёстой. Бүхий л ерөнхийлөгч, хаад, хатад тэгэх хэрэгтэй. Тэгэх ёстой. (За, Багш аа.) Украин түүний өмч биш. Украин Зеленскийнх гэж үү? Эсвэл хэн нэг хүнийх үү? (Үгүй, тийм биш.) Үгүй! Ард түмэн нь түүнд үүрэг болгоогүй л бол болохгүй. Тэр жаахныг ч, нэг ямхыг ч өгч болохгүй. Түүнд тэгэх эрх байхгүй. (Тийм, Багш аа.) Тэд газар нутгаа хамгаалуулахаар түүнд итгэн түүнийг сонгосон байгаа. (Тийм.) Тэр өгмөөр байсан ч Орост яаж өгөх билээ? (Ойлгож байна, Багш аа.) Болохгүй шүү дээ.

Учир нь, тэгээд ч украинчууд эцсээ хүртэл тэмцэж байгаагаас нь тэд Оросыг хүсэхгүй байгаа гэдэг нь тов тодорхой харагдаж байна. (Тийм, Багш аа.) Эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшид үхлээс, Путины харгис дайнаас зугтаж эсвэл ард нь үлдэж дайтаж байна. Тэд аюулд орж байгаагаа мэдсээр байж бууж өгөхийг хүсээгүй. Тэд хоол унд гээд бүх зүйлээр дутагдаж байгаа. Тухайлбал гангийн үйлдвэр дор, тэнд тийм ч олон цэрэг байхгүй байгаа ч гэсэн бууж өгөхгүй гэсэн. Эцсээ хүртэл тулалдана гэсэн. (Тийм, тэгж хэлсэн.) Тэгэхээр ямар ч ерөнхийлөгч, хүчирхэг ерөнхийлөгч байлаа ч гэсэн ямхын төдий газар өгч яаж болох билээ? (Тийм, Багш аа.) Өгчих юм бол тэд түүний эсрэг босно. (Тэгнэ.) Түүнээс гадна Зеленский бусад украинчуудын адил бодолтой байгаа. Бид бол украинчууд гэж тэд хэлдэг, тэд бууж өгдөггүй. (Тийм.) Зеленский мөн бид хэн нэгний нэр нүүрийг хамгаалах гэж газар нутгаасаа огт өгөхгүй гэснийг би уншсан. (Яг тийм. Тийм, тэр тэгж хэлсэн.)

Энэ бол буруу. Тийм биз дээ? (Буруу.) Ямар гээч олон улсын хууль гэхээр ийм байдаг байна аа? Хэн нэгэн улс оронд чинь шууд хүрч ирээд л балмадаар хаа сайгүй бөмбөгдөж харсан бүхнээ алаад илүү их газар өг гэж шаардаж болно гэж байгаа юм шиг? Олон улсын хамтын нийгэмлэг үүнийг зөвшөөрнө гэж үү? Макрон үүнийг дэмжих хэрэг үү? (Утгагүй хэрэг.) Тийм! Энэ нь Оросыг харгис хэрцгий үйлдлээ үргэлжлүүлэн эргэн тойрныхоо газрыг залгиад байхыг өөгшүүлсэн хэрэг. (Тийм, Багш аа.)

Хамгийн эхлээд тэд Украин НАТО-д элсэхийг хүслээ гээд Украиныг эзлэхээр армиа илгээсэн. Гэтэл Украин одоо хэр нь НАТО-д элсээгүй л байна. НАТО мэдэгдэхдээ “За, бид Украиныг элсүүлэхгүй” гэсэн. Тэгсэн ч украинчуудыг хөнөөсөөр, газар нутгийг нь авахыг хүссээр. (Яг тийм.) Ямар ч шалтгаан байгаад хэрэггүй. Ямар ч шалтгаан байсан огт утгагүй. (Тийм, Багш аа.) Та нар тов тодорхой харж байгаа. (Тийм, Багш аа.)

Одоо бас Финлянд, Швед улсууд. Тэр Украин Орост харьяалагддаг байсан гэсэн. (Тийм.) Гэтэл Финлянд, Швед улсууд Оросыг яагаа ч үгүй байхад л бас тэднийг сүрдүүлсээр. Тэд бол Европын Холбооны улсууд. (Тийм, Багш аа.) Энэ нь Европын Холбоог сүрдүүлснээс өөрцгүй. Учир нь гэр бүлийн нэг гишүүнийг сүрдүүлэх нь тэр гэр бүлийг сүрдүүлсэн гэсэн үг. (Тийм, Багш аа.)

Иймд энэ Путин гэгч юу хүссэнээ хэлж ярьж, хэнийг ч хамаагүй дээрэлхэж байна. Тэгэхээр ийм хүнийг яаж дэмжих юм бэ? Тэр хүн биш. (Ойлголоо.) Тэр галзуу, эсвэл чөтгөр байж таарна. Тэр бол чөтгөр, эсвэл Сатанд зүтгэгч гэж хэлсэнд маань итгэхгүй байгаа бол галзуу гэдэгт нь итгэж болно. (Тийм, Багш аа.) Ямар ч шалтгаан байхгүй байна. Ийм төрлийн хүмүүстэй учир зүйгээ олно гэдэг боломжгүй.

Макрон яаж Путиныг дэмжиж чаддаг байна аа? Мөн үг хэлэх эрх чөлөө энэ тэр гээд Оросын суртал ухуулгыг телевизийн сувгаараа цацах шалтаг гаргаж өгч байна. (Тийм, Багш аа.) Өөр яриад байх юм ч байхгүй. Та нар харж байгаа. (Тийм, Багш аа. Тодорхой байна.)

Ерөнхийлөгч Макронд ОХУ-ын ерөнхийлөгч Путин маш их таалагддаг байлаа ч гэсэн үүнийг зөвхөн нэг талын эрх ашгийн төлөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр өөрийн хүнээр буюу Медведевээр дамжуулан Францыг жинхэнэ дайнаар сүрдүүлсээр ирсэн. Эсвэл Путинтэй “2 километр урт” ширээний цаанаас биечлэн уулзах нь түүнд таалагдсан юм байлгүй. Оргүйгээс дээр байх. (Тийм, Багш аа.) Арай ч дээ, итгэмээргүй юм. Францын тэргүүнд үнэхээрийн урам хугарч байна.

Өө, Бурхан минь. Путинд ямар ч улсад хэнийг ч дээрэлхэх шалтгаан байхгүй. (Огт байхгүй.) Зүгээр л ямар ч утгагүй шалтгууд. Одоо бүр Финлянд, Швед улсуудыг сүрдүүлж байна. Тэр сүрдүүлэх тусам тэд улам олноор элсэн орох болно. Түүний сүрдүүлгээс л болж тэд элсэхээр болсон. (Тийм, яг үнэн.) Уг нь тэд элсье гэж бодоогүй байсан. (Тийм.) Одоо тэд Путинээс болоод НАТО-д элсэх гэж байна. (Тэр түлхээс болсон.) Үгүй бол тэд бүр бодож үзэх ч үгүй байсан. (Тийм, Багш аа.)

Гэхдээ би Финлянд, Швед улсуудыг болохоор их уриалагхан хүлээн авч байгааг нь таашаахгүй байна. Украиныг тэгээгүй. (Тийм, Багш аа.) Энэ бол нэг төрлийн ялгаварлан гадуурхсан, хулчгар зан. Энэ нь надад таалагдахгүй байна. (Тийм, Багш аа.)

Угтаа төвийг сахих байр суурийг эрхэмлэдэг Финлянд, Швед улсууд хүртэл Путины Украинд үйлдэж буй харгислалаас болоод одоо НАТО-д элсэхийг хүсэж байна. (Тийм.) Энэ нь Путинд ямар хамаатай юм бэ? Тэр тэднийг бүр сүрдүүлсэн. (Тийм, Багш аа.) Тэд тусгаар тогтносон улсууд. Тэд бол тусгаар, эрх чөлөөт улс орнууд. (Тийм.) Швед бүр хаант засаглалтай шүү дээ. (Тийм, Багш аа.) Оросынх байгаа ч үгүй. Гэтэл Путин ямар хамаатай гэж тэдний НАТО-д элсэхийг хориглоод байгаа юм бэ? Тэд хүссэн бүхэндээ нэгдэнэ. Тэд хүсэх юм бол Сар, Ангараг гараг руу ч явна. (Тийм, Багш аа.)

Ийм үзэл санааг Макрон яаж дэмжиж чадаж байна аа? Энэ бол газар нутаг өгч болох болохгүй тухай асуудал биш юм. Мөн тэнд амьдардаг хүмүүсийн тухай асуудал. (Тийм.) Балмад хүч ашиглан эзлэх гэсэн хэн нэгэнд хүмүүсээ худалдчихаж болохгүй шүү дээ. (Яг тийм.) Ийм зүйл Францад тохиолдсон бол Макрон яах байсан бол? (Мэдээж өгөхгүй.) Өө, тэр өгөхгүй. Үгүй гэж найдаж байна. (Үгүй гэж найдаж байна. Тийм.) Хэн мэдэх вэ? Тэр хулчгар бол өөрийн аюулгүй байдлыг бодоод өгчхөж мэдэх л юм. Энэ хэрэг түүнд болон Францад хамаагүй. Тэр сул талаа хэдийнээ харууллаа. (Тэглээ, Багш аа.) Би үүнийг сул тал юм уу, өрөөсгөл хандлага л байх гэж бодож байна. (За.)

Яаж тийм дөлгөөн, тайван украинчуудыг зовж байхад нүүр бууруулж чаддаг байна вэ? Хэдхэн долоо хоногийн дотор улс орон нь тэгээд сүйдчихлээ. (Тэглээ, Багш аа.) Хүмүүс хэдэн арван мянгаараа амиа алдаж, хэдэн арван сая, одоо бүр 13 сая болчихсон, түүнээс ч магадгүй илүү олон хүн, тоймгүй олон хүн орон гэрээ алдсан. Өөр улс оронд гуйлгачин дүрвэгчид болсон. (Тэгсэн, Багш аа.) Тэд сайхан амьдарч байсан. Тэд газар тариалангаа эрхлэн гэр бүлээ тэтгэж байлаа. Путиныг ирэх хүртэл амьдрал нь амар тайван байсан. (Тийм, Багш аа.)

Гэтэл одоо Францын ерөнхийлөгч Макрон тийм чөтгөрийн дарангуйлагчийн балмад явдал, шуналтай удирдагч Путиныг яаж бүр дэмждэг байна вэ? (Тийм, Багш аа.) Хүүхдүүд ч түүнийг үзэн ядна. Оюун санааны бясалгагч гэгдэх би хүртэл түүнийг бүр тэвчиж чадахгүй нь. (Ойлгож байна.) Тэгээд та нар юу гэж бодож байна вэ? Түүний зөв гэж бодож байна уу? (Мэдээж түүний зөв биш. Харин түүнд чөтгөр ч юм уу, юу ч юм Путинд туслуулахаар нөлөөлсөн байж болох юм.) Би тэгж бодож байна.

Дэлхийн ихэнх удирдагчид Киевт айлчлан хэдийнээ дэмжиж байгаагаа илэрхийлчихлээ. (Тийм.) Мөн санхүүгийн болон цэрэг армийн тусламж үзүүлэхээ илэрхийлсэн. (Тийм, Багш аа.) Саяхан танай Америкийн конгрессын билүү танхимын нөлөө бүхий олон гишүүд, шилдэг удирдагчид бүгд Киевт ирж дэмжиж буйгаа илэрхийлсэн. (Тийм, Багш аа. Тэгсэн.)

Өө, Бурхан минь. Макрон ямар гээч ерөнхийлөгч вэ? Их урам хугарлаа. Түүнд бас их харамсаж байна. Тэр өөрийгөө ийм дорд байр суурьд унагаж яаж чадаж байна вэ? (Тийм, Багш аа.) Тэр Киевт айлчлахыг хүсээ ч үгүй. Би хаа нэгтэйгээс тэгж уншсан. (Хөөх.) Тэр очиход дэндүү томдоно гэжээ. Тэр сонгуульд дөнгөж ялчхаад байсан болохоор ялалтдаа аархаж, ихэрхүү болчихсон байсан биз. (Тийм, Багш аа.) Энэ бол Азийн эртний билиг ухааны тухайд хамгийн ихээр эмээдэг байсан зүйл юм. Тэд ихэрхүү болох юм бол ялагдана хэмээн хамгийн их эмээдэг байсан.

Учир нь жишээ нь дайны үед, тэд цэргүүддээ хэрэв ялсан ч гэсэн бардамнаж болохгүй хэмээн үргэлж сануулдаг байсан. Яагаад гэвэл тэгэх юм бол ялагдана. Иймд ерөнхийлөгч хүн ийм ихэрхүү байж таарахгүй. (Тийм, Багш аа.) Нийгэмд томоохон байр суурьтай байх тусам улам бүр даруу төлөв байх учиртай. […] Хүмүүс хэн ч байсан хамраа сөхсөн хүмүүст дургүй байдаг. (Дургүй, Багш аа.)

Унгарын шинэ ерөнхийлөгч хатагтай хүртэл Путины Украин дахь харгис дайныг буруушаасан. (Тийм.) Гэтэл түүний ерөнхий сайд эсрэг байр суурьтай байгаа нь инээдтэй юм. Сүүлд бид Орбаны тухай ярилцсан. (Тийм.) Бурхан минь! Би эрчүүдээс ёстой залхаж байна.

Хатагтай нар илүү мэдрэмжтэй байдаг. Европын (Тийм, Багш аа.) тэргүүн, хатагтай вон дер Лейен шиг. (Тийм.) Тэр бүр галт тэргээр ирсэн гээд бод л доо. Европын Холбооны хамгийн дээд удирдагч галт тэргээр Киевт ерөнхийлөгч Зеленскийд зарим протоколыг гардуулахын төлөө хүрэлцэн ирсэн. Мэдээж зарим асуулгад хариулж байж тэр ЕХ-нд элсэх боломжтой болох юм. (Тийм, Багш аа.) Хүнд суртлыг хялбарчлах гэж. (Тийм.)

“Al Jazeera English-ийн мэдээ 2022.4.9 Урсула вон дер Лейен (f): Үүнийг ажил хэрэг болгоход ердийнх шигээ хэдэн жилийг зарцуулалгүйгээр, хэрэв бид нягт хамтран ажиллавал хэдэн долоо хоног л болно. Танд, эрхэм Володимир.

Володимир Зеленский (m): Маш их баярлалаа.

Урсула вон дер Лейен (f): Би танд үүнийг өгөх гэсэн юм.

Володимир Зеленский (m): Маш их баярлалаа.

Урсула вон дер Лейен (f): Энэ бол санал асуулга.

Володимир Зеленский (m): Бид хариултуудыг нэг долоо хоногт бэлэн болгоноо, Урсула.”

Тэгэхээр аливаа улсын тэргүүн даруу төлөв л байх ёстой. (Тийм.) Эрс шулуун, гэхдээ даруу. Хүчтэй, гэхдээ дөлгөөн. Үгүй бол удаан тогтож чадахгүй. За, Францын ч байна уу, одоогийн өөр ямар ч ерөнхийлөгчид байсан удаан тогтож чадахгүй. Үргэлжлүүлж чадахгүй. (Хөөх.) Ганц удаа гарах юмуу улиран сонгогддог. (Тийм, Багш аа.) Өнөөдөр та хаан байлаа ч маргааш хэн ч биш болно. Энэ бүх нэр төр түр зуурын хоосон зүйл. Хүмүүс эргэн тойрныхоо бусад жишээнээс яагаад сургамж авдаггүй юм бол доо? (Тийм.)

Бардам, биеэ тоосон зан хэнд ч, ялангуяа энэ бүх удирдагчдад хэрэггүй. Удирдагчид цаг үргэлж илүү их болгоомжтой байх хэрэгтэй. Бэрхшээлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд чанга хатуу байх хэрэгтэй ч гэсэн хүмүүсийн зүрх сэтгэлийг дагуулахын тулд зөөлөн байх хэрэгтэй. (Ойлгож байна.) Францын дөнгөж хагаст нь ялсан бол нөгөө хагас нь ямар ч байсан чиний эсрэг байгаа хэрэг, энэ нь аль хэдийнээ тогтворгүй хандлагатай байгаа гэсэн үг шүү дээ. (Тийм ээ.) Иймд цаг үргэлж, улам даруу, улам бодитоор хандах хэрэгтэй. Бодит байдалд ойр. (Тийм, Багш аа.)

(Надад бас нэг асуулт байна, Багш аа. Сенатч Рэнд Паул Украинд АНУ-аас олгох 40 тэрбум ам. долларын багцыг эсэргүүцсэн. Тэр яагаад тэгсэн юм бол, Багш аа?)

Та түүнийг тэгэх ёстой гэж бодож байна уу, эсвэл үгүй юү? (Украинд тусламж хэрэгтэй учраас эсэргүүцэх ёсгүй гэж бодож байна.) Тийм ээ, мэдээж хэрэг Украинд энэ тусламж хэрэгтэй. (Тийм.) Дэлхий бүхэлдээ тусламжид оролцож байна. (Тийм, Багш аа.) Хэрэв АНУ үүнийг олгож чадаж байгаа бол, тэд бусдаас илүүтэй туслах хэрэгтэй. Тэр өөрийн улсаа маш шударга, өгөөмөр байгаагаар бахархах хэрэгтэй. (Тийм, Багш аа.) Гэхдээ мэдээж хэрэг түүнийг бас ойлгож байна. (Тийм ээ.) Тэр бол эсэргүүцсэн ганц хүн нь. (Тийм.) Танхим ямартай ч баталчихсан. (Тийм, тэгсэн.) Тэр хэсэг хугацаанд л гацаасан байх. (Тийм.) Эрчийг нь л бага зэрэг бууруулсан ч батлагдсан. (Тийм, Багш аа.)

Гэхдээ би түүнийг ойлгож байна. Энэ үед бүхий л улс орны, Америкийн ч гэсэн эдийн засаг маш их савлагаатай байна. (Тийм.) Цар тахал, бусад дайнууд, бүхий л нөхцөл байдлаас болоод тэр. (Тийм, Багш аа.) Оновчгүй зарцуулалт, санхүүгийн зохицуулалт муу гэх зэрэг бүхий л шалтгаануудаас болоод. (Тийм.) Харин энэ бол асар их мөнгө. (Тийм ээ, маш их.)

Бурхан минь, хэрэв Орос тэгж дайрч Украинд харгис халдлага хийж өдөөн хатгаагүй байсан бол энэ мөнгийг америкчууд өөрийн ард түмний амьдралыг сайжруулахаар маш их зүйлд ашиглах байсан. (Тийм, Багш аа.) Сургуулиудыг сайжруулж, эсвэл оюутнуудад зээл олгосноор (Тийм.) тэд илүү сайн суралцан хожим нь улс орондоо хувь нэмэр оруулна. Эрүүл мэндийн салбарт, жирэмсэн эмэгтэйчүүд, ганц бие ээжүүдэд, халамжлах хүнгүй настайчууд, дүрвэгсдэд, өөрөөр хэлбэл зохих ёсны, ойролцоо орноос ирсэн дүрвэгсдэд илүүтэй тусална. Зарим нь зохих ёсны биш байдаг. Учир нь тэд гэмт бүлэглэлүүд зэрэг байж болзошгүй байдаг ба тэд Америкт ирж холилдон замбараагүй байдал үүсгэдэг. Мөн хүүхдийн наймаа эсвэл, хар тамхи зэрэг хүн төрөлхтөнд муу юм бүхнийг худалддаг. (Тийм, Багш аа.)

Тэгэхээр энэ 40 тэрбум ам. доллар хөөх, бүр миний санаанд ч багтамгүй их мөнгө. […] Энэ бол асар их мөнгө учраас америкчуудад ч бас хэрэгтэй. (Тийм, Багш аа.) Америк бол дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч орон ч гэлээ олон америк хүн ядуурлын түвшинд ойр, эсвэл бүр доогуур түвшинд амьдарч байна. (Тийм, тэр үнэн.) […]

“BNC News-ийн мэдээ – 2021.12.6 Шарон (f): Олон сая Америкчууд толгой хорогдох байртай, тог цахилгаантай байх гэж тэмцэж байна. Цар тахал эхэлснээс хойш нөхцөл байдал улам дордсон.

Гэйб Коэн (m): Цар тахлын үеэр Америкчуудын тог цахилгаан, дулааны төлбөр нь хуримтлагдсан. Тэд одоо компаниудад нийт 20 тэрбум ам.долларын өртэй болсон нь дундаж жилийнхээс 67%-аар илүү байгаа юм. Массачүсэттс мужид хийсэн судалгаагаар нийт өрхийн 30 гаруй хувь нь төлбөрийн 3 сарын хоцрогдолтой явж байна. Одоо инфляц ба нийлүүлэлтийн асуудлаас болоод цахилгааны төлбөр тэнгэрт хадсан.

Сурвалжлагч (m): Жеррелдинэ Нийгмийн халамжаас сард өгдөг $1700 доллароор амьдардаг гэж хэлсэн. Тэрээр $600 долларыг нь сарын түрээсэнд өгч хамгийн багадаа $300 долларыг нь шаардлагатай бөөр, цусны даралтын эм эмчилгээнд өгдөг гэсэн юм. Тог цахилгаан, машины түлш, хоол хүнс гээд бусад төлбөрөө төлөх нь түүнд хүндрэлтэй.”

“CNN-ийн мэдээ – 2022.3.11 Сурвалжлагч (m): Тогтмол орлоготойгоор амьдрах хэр хэцүү вэ?

Жеррелдин: Хүнд шүү, над шиг ийм хэмжээний мөнгө авдаггүй найзуудаа бол би үнэхээр өрөвдөж байна, тэд надаас дор нөхцөлд байгаа.

Сурвалжлагч (m2): Дөрвөн сарын дотор Катягийн энэхүү 27.8 м.кв орон сууц нь сарын $670 доллароос $1,000 гаруй доллар болж нэмэгдээд байна. Түүний сарын орлого үүнд хүрэлцэхгүй гэсэн.

Катиа: Би машиндаа амьдрах талаар бодно. Тийм ээ, тэгнэ.

Сурвалжлагч (m2): Сүүлийн нэг жилд орон сууцны үнэ огцом өсжээ. Катяд төлж дийлэх орон сууцнууд маш хол байгаа учраас машиндаа бензин авч хийх мөнгө ч бас түүнд хэтэрхий ахдах болно.

Сурвалжлагч (m): Амьдралынхаа энэ үед үүнтэй тэмцэнэ гэдэг ямар байхыг би төсөөлж л чадах байх...

Катиа: Үнэхээр хэцүү байна. Үнэхээр хэцүү байна. Энэ ... Би ямар ч хэрэггүй хүн юм байна гэж бодогдуулдаг. Би хангалттай хөдөлмөрлөхгүй байгаа мэт.”

Энэ бүхнээс үзэхэд дайн дуусахаар тэд ямар нэг байдлаар Оросоор энэ бүхнийг төлүүлэх ёстой гэж бодож байна. (Тийм.) Путин асар баян юм чинь түүгээр төлүүл. Хүмүүс түүнийг дэлхийн хамгийн баян хүн байх гэлцдэг. (Тийм, би тэгж бодож байна. Нэг хүн тэгж хэлсэн санагдаж байна.) Мэдээж түүнд хүссэн бүхэн нь бий. (Тийм.) Түүнийг хүрээлсэн олигархууд хүртэл түүний эсрэг зүйл, түүний үзэл санааны эсрэг үг ч хэлж зүрхэлдэггүй.

Би сүүлийн үед Путины тухай илүү их зүйл судаллаа. Уг нь би ямар ч удирдагчийн талаар сонирхдоггүй. […] Тэдэнд ямар нэг зүйл тохиолдох юм уу, тэд анхаарлыг минь татаж, ямар нэг зүйл хэлэх ёстой болоогүй л бол сонирхдоггүй. (Ойлголоо.) Эс бөгөөс хэний ч тухай би сонирхдоггүй. Та нар мэднэ дээ. (Тийм, Багш аа.) […]

Би Украин хаана байдгийг мэддэг ч үгүй байсан. Тэнд огт очиж байгаагүй. (За, Багш аа.) Урьд нь тэнд асуудал гарч байсан тухай сонсож байсан ч гэсэн миний хувьд “харь” орон байсан. […] Сүүлийн үед л дэндүү олон хүүхэд, эмэгтэйчүүд, настайчууд зэрэг хүмүүс ямар ч утгагүйгээр асар их зовж шаналж байна. […] Тиймээс л дэлхий бүхэлдээ Украинд ихээр тусалж байна. Тэд эдгээр ядарсан, номхон дөлгөөн, гэмгүй хүмүүсийн төлөө ихэд харамсан өрөвдөж байгаа. (Тийм, Багш аа.) […]

Тэдний улс орон дэлхийн хамгийн баян улс биш байж болно, магадгүй Европтоо хамгийн ядуу буурай улсуудын нэг байлаа ч гэсэн тэд баяр жаргалтай ард түмэн байсан. (Тийм ээ.) Яагаад гэвэл тэд шуналтай биш, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. (Тийм, Багш аа.) Мөн тэд бүхэл дэлхийн хэрэглэх хүнсийг тариалдаг. Тэд маш их буянтай. (Тийм байх нь.) Тариалан эрхэлдэг хүмүүс угаасаа маш их буянтай байдаг. Учир нь тэд Бурханы үр садыг тэжээх зүйл хийж байна шүү дээ. (Тийм, Багш аа.) Тэд Бурханы үрсийг өсгөж байна. Тэднийг тэжээж байна. Эрхэлж болох шилдэг ажлын нэг бол газар тариалан юм. Тариаланчид. (За, Багш аа.) […] Тэд бүгдээрээ надад эрүүл сайхан харагддаг.

Путиныг дайрч ирээд тэдний тариаланг нь сүйтгэж, байшинг нь нурааж, хүүхдүүдийг нь хөнөөх хүртэл тийм байсан. (Тийм, Багш аа.) Мөн эхнэрийг нь, эцэг эхийг нь гэх мэт сул дорой, өөрийгөө хамгаалж чадахгүй эмзэг хүмүүсийг нь. (Тийм, Багш аа.) Хамгаалалт байхгүй. Хамгаалж чадахгүй. Тэгэхээр хэн үүнийг дэмжих вэ? Украинчууд Путинд шуналыг нь хангах гэж хэсэг газар нутаг өглөө ч гэсэн тэр зогсохгүй. (Үгүй, тэр зогсохгүй.) Тийм. Хэдийнээ ойлгомжтой. […]

Бас тэд одоо тэнд хуурамч сонгууль явуулж байна. Хүмүүсийн саналыг Орост өгүүлэх гэж л санал асуулга явуулж байна. (Тийм, Багш аа.) Гэтэл үүнийг хуурамч гэдгийг бүгд мэднэ.

Путинд ичих нүүр, нэр төр гэж байдаггүй хэрэг үү? (Үгүй байх.) Чөтгөрт яаж ч байх билээ? (Тийм, Багш аа.) Тэд зөвхөн хүн төрөлхтөнд хор хөнөөл, хохирол, эрэмдэглэх, завхруулахын төлөө л, манай гарагийг сүйрүүлэх гэж л дэлхий дээр оршдог. Энэ бол тэдний ажил. (Тийм, Багш аа.) Тэд үүний төлөө л төрсөн. Бурхан минь.

Иймээс сенатч Рэнд Паулыг ч буруутгаж болохгүй. (Тийм. Ойлгож байна.) Түүнд таагүй байгаа. Түүний ард түмний зарим хэсэг нь ядуу хэвээр байгаа учраас түүнд таагүй байгаа. (Тийм, Багш аа.) Тэдэнд одоо хүүхдийн тэжээл дутагдаж байгаа. (Тийм.) Мөн олон хүн ядуу байгаа. Бас Америкт үймээн самуун гарсаар. (Тийм, Багш аа.) Бүхий л асуудал бий. Түүнд ард түмэн нь нэгдүгээрт байж таарна. (Ойлгож байна.)

“NewsNation-ийн мэдээ – 2022.5.12 Сурвалжлагч (f): Абботт Лаборатори нь эргүүлэн татахаас, мөн бохирдохоос болгоомжилсны улмаас 2-р сард үйлдвэрлэлээ зогсоожээ. Энэхүү зогсолт нь нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас үүдэн хэдийн хурцдаад буй хомсдолыг нэмэгдүүлж байна. Айова, Теннесси, Техас, Миссури, Дакотас зэрэг зарим мужуудад нийлүүлсэн хүүхдийн сүүний талаас илүү хувь нь зарагджээ. Үндэсний олон сүлжээ одоо худалдан авалтыг хязгаарлаад байна.

Ээж: Яг одоо маш их зүйл болж байна. Санаа зовох хамгийн сүүлийн зүйл бол хүүхдээ хооллох талаар санаа зовох явдал байх ёстой шүү дээ. ”

“Fox News-ийн мэдээ – 2022.5.12 Жессе Ваттерс: Мэдээж бид Украинд туслахыг хүсэж байна. Гэхдээ энэ маш хурдан гарч байна. Тухайлбал Украины төлөө бүх зүйлийг ингэж ч, тэгж ч хийж байна. Энэ мэтчилэн олон тэрбум гарч, харин энэ хооронд америкчууд “Хөөе, конгресс, бид яах вэ?” гээд л эргэн тойрноо харцгааж байна. Та үүнийг мэдэрч байна уу?

Сенатор Грэм: Би бүрэн ойлгож байна. Украинтай холбоотой асуудал энд байна. Тэд 5-р сарын дундуур зэвсэг худалдаж авах мөнгөгүй болно гэж бодож байна.

Жессе Ваттерс: Жилийн өмнө бид зэвсэг хуримтлуулж байгааг нь хараад тэдэнд өгөх ёстой байсан юм.

Сенатор Грэм: Ээ, хүү минь ... Амен. Путин Украинд зогсохгүй гэдгийг танд эрүүл ухаанаар хэлье. Түүнийг довтлох гэж байсан гэдгийг эрүүл ухаанаар хэлье. Путин зогсохгүй учраас түүнд Украинд ялалт байгуулахыг нь зөвшөөрснөөр бидний асуудал сайжрахгүй.

Жессе Ваттерс: Тийм ээ, гэхдээ бид аль алиныг нь хийж болохгүй гэж үү, гишүүн ээ?

Сенатор Грэм: Энд сайн мэдээ байна л даа, бид үнэхээр зогсоож чадна...

Жессе Ваттерс: Бид Америкийн төлөө үүнийг хурдасгаж чадахгүй гэж үү? (Яриангүй.) Хилийн чанадад бүх зүйл хурдан шийдэгддэг. (Яриангүй. Гарцаагүй.) Харин энд хурдан хийж чадаж байна уу?”

“CNBC-ийн мэдээ – 2022.1.7 Сурвалжлагч (f): Америкт орон гэргүй хүмүүсийн хямрал дахин хурцдаж байна. КОВИД цар тахлын улмаас орон сууцны үнэ өсөж, ажилгүйдэл нэмэгдэн, 2020 онд 600,000 орчим америк хүн орон байргүй болжээ.

Антони Лаав: Яг одоо бид буруу зүг рүү чиглэж байна.”

Ау Лак (Вьетнам)-д бид “thừa trong nhà mới ra bề ngoài” гэдэг. Үүний утга нь, юуны өмнө гэр бүлээ харж хандаад, үлдсэнийг нь хандивлан бусдад тусалж болно гэсэн үг. Мэдээж хэрэг, үгүй бол яаж гэр бүлийнхнээ өлсгөн байж бусдад туслах гэж мөнгө зарцуулах билээ? (Тийм, Багш аа.) Учир зүйгүй байгаа биз дээ? Тэгэхээр мэдээж хэрэг улсынхаа сенатчийн хувьд түүнд хүнд байгаа. (Тийм, яг үнэн.) Түүнд ард түмнээ хойш тавьсан юм шиг санагдаж байгаа. Хоёрдугаарт тавьсан ч юм шиг. [...]

Украинд амгалан тайван байсан бол тэд өөрсдийн ажлаа хийгээд баян ч бай, ядуу ч бай гомдоллохгүй байх байсан. Тэд хэнээс ч, юу ч гуйхгүй байх байсан. Яагаад гэвэл тэд өөртөө сэтгэл хангалуун. Тэд ажил төрөлдөө, улс орондоо сэтгэл хангалуун. Үзэсгэлэнтэй орон. […]

Америкаас Украинд 40 тэрбумыг зориуллаа гэхэд тэд үр хүүхдүүдийнхээ төлөө зарцуулсан нь илүү дээр байх. Сургуулиуд барьж, эсвэл зам, дэд бүтцийг сэргээн засварлаж, тэдний амьдрах орчныг дээрдүүлсэн нь дээр. (Тийм, Багш аа.) Дайны зэр зэвсэгт зарцуулж байснаас тэр нь дээр. (Тийм, Багш аа.) Тэгвэл асар ихийг дэмий гарзадсан болно.

Тэгэхээр сенатчийн хувиар тэр Украинд туслахыг хүсэхгүй байгаадаа биш зүгээр л хэцүү санагдсан. Би ч тэгэх байсан. (Тийм.) Улс орноо сайжруулахын оронд тэр мөнгийг дайны устган сүйтгэх ажиллагаанд үрэн таран хийж байгаа юм шиг санагдаж байгаа. (Тийм. Бас тэр ухаалаг зарцуулах эсэхэд нь санаа зовж байгаа.) Тийм. Үгүй ч байж магад. (Тийм.)

(Бас бүхий л улс орнууд одоо ч ирээдүйд ч болгоомжлон маш их мөнгийг цэрэг армид зориулж байгаад миний санаа жаахан зовдог. Иймд энэ мөнгө бүхэлдээ өөрийнх нь ард түмэнд зориулагдахгүй болж байна.)

Тийм. Ойлгож байна. Энэ бүхэн Оросын шунал, харгислалаас л болж байна. (Тийм.) Энэ бол аймшигтай хэрэг. Путин бол аймшигтай. Путин болон түүний зөвлөхүүд, бүлэглэл зэрэг нь зөвхөн аминч ашиг сонирхол, хувийн ашгийнхаа төлөө л байдаг. (Тийм, Багш аа.) Ямар ч ойлгомжтой шалтгаан байсан хэн ч ийм зүйл хийхгүй. Огт үгүй! […]

Тийм болохоор би Францын ерөнхийлөгч Макрон яагаад Путины талд орсныг ойлгохгүй байна. Бас юу гээч? Францын хиймэл дагуулаар Оросын суртал ухуулгыг цацсаар байгааг би харсан! Одоо хэр нь, өнөөдөр би мэдээгээр харсан. Тийм гарчиг байхыг би харсан. Гарчиг л хангалттай, цааш нь үзэх ч хэрэггүй. (Тийм, Багш аа.) Надад бүх мэдээг үзээд байх зав байхгүй. (Тийм.) Ихэнх гарчиг хэдийнээ тов тодорхой байдаг. (Тийм.) […]

Франц бол том, ухаалаг, агуу улс орон. Би ёстой гайхсан. Би зог туссан. (Тэгсэн, Багш аа.) Би Европын Холбооныхныг хоорондоо хамтардаг гэж бодсон. Тиймээс л тэднийг “холбоо” гэдэг. (Тийм.) Хамтдаа. Холбоо гэдэг нь хамт гэсэн үг биз дээ? (Тийм.) Гэтэл тэдний ганц хоёр нь тийм ч “холбоотой” биш юм. За яах вэ. Тэд магадгүй “Оросын байгалийн хий, газрын тосонд хориг битгий тавь" гэх зэргээр эсэргүүцэж байгаа байх. Яагаад гэвэл тэдэнд хэрэгтэй байгаа. Тэд гэнэтхэн л тийм хурдан өөрчилчхөж чадахгүй. Энэ нь илүү магадлалтай байх.

Гэхдээ Путины талд орж, түүний суртал ухуулгыг хүртэл нэвтрүүлэх нь дэндсэн хэрэг. (Тийм, Багш аа.) Хэтэрхий хоцрогдсон, хэтэрхий соёлгүй хэрэг. Миний ой тойнд багтахгүй хэрэг юм. (Тийм, Багш аа. Ойлгож байна.) Ойлгох арга алга. Энэ бол үнэхээр аймшигтай зүйл. Би Францыг ингэнэ гэж огт бодоогүй.

Мөн энэ явдал Францын нэр төрийг гутаах болно. Аль нэг улсын иргэд Францыг эсэргүүцэн жагсаал хүртэл хийсэн тухай би хаа нэгтэйгээс уншсан. […] Тэд гудамжинд гарч Францын эсрэг жагссан. Францад биш, өөр газар. […] Чадад. Тэд Францын эсрэг жагсаал зохион байгуулсан. Өөр хаа нэгтэй гэж би харсан. Бас энэ явдал Путин үргэлжлүүлэн Африкт ямар нэг муу зүйл хийж, тэгээд Францад үүнийгээ бухах замыг заслаа. Тэд урьд нь ч тэгсэн. (Тийм.)

Энэ бол Макроны зүгээс явуулж буй маш муу бодлого. (Тийм, Багш аа.) Ийм сул дорой, гэм зэмгүй нэгнийхээ дээрэлхэгчийн талд орох нь тун өрөөсгөл. (Тийм, Багш аа.) Хүмүүст энэ нь таалагдана гэж бодохгүй байна. Дэлхий дахин үүнийх нь төлөө зөвтгөн хүндэтгэнэ гэж бодохгүй байна. (Тийм, Багш аа. Ойлгож байна.) Сонгуульд яллаа ч хэрэв сайн талаа харуулахгүй бол энэ нь төдийлөн сүртэй зүйл байж чадахгүй. Жинхэнэ манлайлал байхгүй бол хүмүүс түүнд итгэх итгэлээ алдаж, хүндлэхээ болих нь мэдээж хэрэг. (Тийм.) Хүмүүсийн уул чанар тэр. […]

Украин ийм хамгаалалтгүй эмзэг байдалд орхигдсон. Дээрэлхэгчид мэдээж хэрэг даруу, сул дорой, өөрийгөө хамгаалж чадахгүй нэгнийг эрж олдог. Гэхдээ энэ удаад Путинд маш том гэнэтийн бэлэг барилаа. Учир нь украинчууд нэгдмэл байсан. (Тийм. Яг үнэн.) Тэд эцсээ хүртэл тулалдана. Тэд тэгж хэлсэн. […] Тэд бол гайхалтай ард түмэн. Харин Путин бол аймшигтай. Дайн гэдэг аймшигтай. Дайн аймшигтай ч гэсэн энэ дайн бол аймшгаас ч дор адгийн муухай дайн байна. Адгийн харгис, адгийн бузар.

“Global News-ийн мэдээ 2022.5.7 Агнес Калламард: Нэн ховор, бүр түүхэн алхам болж, Эмнести Интернэшнл Оросын хууль бусаар хүч хэрэглэсэн явдлыг НҮБ-ын дүрмийг зөрчсөн, түрэмгий үйлдэл гэж буруушаалаа. Олон улсын хуулийн дагуу гэмт хэрэг. Энэ бол бидний маш ховор хийдэг алхам юм. 2022 оны 2-р сарын сүүлээр оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш бидний цуглуулсан нотлох баримт. Энэ нь Оросын цэргийн хүчнийг олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, тухайлбал шүүхийн бус аллага үйлдсэн, энгийн иргэдийн эсрэг, тэр дундаа хүн ам шигүү суурьшсан газруудад зүй бусаар халдлага үйлдсэнд буруутгаж байна. Эмх замбараагүйгээр нэг дор бөөнд нь зэр зэвсэг байрлуулахыг олон улсын хуулийн дагуу хориглодог. Бүслэлтэд амьдарч буй энгийн иргэдийг хүчирхийлж, хүмүүнлэгийн коридорыг хамгаалж, аюулгүй байлгаж чадаагүй. Дахин давтагдсан хэв маяг, цар хүрээ нь том, аймшигт сүйрлийн нөлөөтэй.”

“CNN-ийн мэдээ 2022.4.28 Олегийн үгийг орчуулсан дуу оруулга: Тэд намайг барьж авсан эхний өдрөө л миний гарын хуруунуудыг огтолсон. Шархнууд ил байсан. Тэгээд тун удалгүй шарх үжиж эхэлсэн дээ. Эцэст нь би эдгээр хуруугаа тайрах шаардлагатай болсон.”

Өө, Бурхан минь. Бурхан минь, гуйя ямар нэг зүйл хийгээч. Ээ, Бурхан минь. Хүмүүст тусалж хайрла.

Гол нь хүмүүс мөн асар их үйлийн үр үүсгэж байна. Хаа нэгтээ энэ нь илрэх нь гарцаагүй. Тухайлбал элэг чинь асуудалтай байлаа гэхэд нүүрэн дээр чинь юм уу, арьсан дээр чинь өөр хаа нэгтээ илэрдэг дээ. (Тийм, Багш аа.) Энэ яг адилхан. Энэ дэлхийд бид бүгд хамтын үйлийн үртэй. Энэ нь Украинд илэрч байх жишээтэй. Мөн гэм буруутай нь хараахан шийтгэлээ хүртээгүй байна. Дэлхий бол нэгэн том бие цогц гэсэн үг. Иймд хаа нэгтээ асуудал үүслээ гэхэд тэндээ л илрээд байна гэж байхгүй, өөр газар ч гарч ирнэ. (За, Багш аа.) […]

(Асуултуудад хариулсанд баярлалаа.) За, зүгээр дээ. Дэлхий дээрх бүх асуултын хариуг өгчхөж болдог ч болоосой. Гэхдээ миний хэрхэн хариулах хамаагүй, хүмүүс өөрсдөө дэлхийн иргэний хувиар өөрсдийн зан байдал, ёс суртахууныхаа үүргийн тухайд өөрсдөдөө хариулах ёстой. Мөн энэ гараг болон хөршүүдээ, тэр дундаа амьтан-хүмүүсийг ч гэсэн хамгаалах үүрэгтээ хариулах ёстой. (За, Багш аа.) Би ганцаараа бүхнийг хийж чадахгүй. Тэд өөрчлөгдөх ёстой. Тэд өөрсдийн хүсэл зориг, чөлөөт сонголтоо ашиглан сайн үйл хийх, (Тийм, Багш аа.) өөрсдийгөө шалган, нийгмээ цэвэршүүлж, сайн хөрш байх хэрэгтэй. […]

Хэдийнээ өчигдөр бид дэлхийг диваажин болгож чадах байсан ч гэлээ хэзээ тийм болохыг би мэдэхгүй юм. Энэ тун амархан. Бүгд бусдыг тайван орхиж өөр өөрсдийнхөө урдхыг хийж, шаардлагатай бол бие биедээ тусал. Ингээд л боллоо. Ямар ч амьтан-хүнийг болон хүнийг алж хөнөөхгүй. Тэгвэл бид диваажинг бүтээнэ. Бидэнд хэрэгтэй бүхэн маань, бүр илүү ч зүйлс бий. […]

Хөтлөгч: Хамгаас хайрт Их Багш Таныхаа хамаг төрөлтнүүд эв найртай, нэр төртэй, сайхан амьдрах дэлхийн Диваажинг цогцлоохын төлөөх агуу тэвчээр, уйгагүй хичээл зүтгэлд тань бидний сэтгэл ихэд хөдөлж байна. Сөрөг хүчээр удирдуулсан төрийн тэргүүнүүдийн шударга бус хандлагаас болж зовж зүдэрч байгаа бүхний төлөө бид залбиръя. Зөв шударга зарчим баримтлахыг сонгосон эрх баригчид Украинд болон дэлхийд мөнхийн энх тайвныг тогтоох болтугай хэмээн залбиръя. Бид бүхэн байгальд ээлтэй, бүрэн веган амьдралын хэв маягт шилжин энэ гараг дээрх эрхэм ариун төрөлтний статусаа баталж, мөн Диваажингийн Билиг Ухаан ирээдүйд ахин цэрэг дайны харгислал бий болохоос зайлсхийхэд туслах болтугай. Өгөөмөр Их Багш үүрд эрүүл саруул байж, бүх Ивээлт Бурхдаар хамгаалагдаж байх болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн манай дэлхийн нөхцөл байдлын талаарх үнэлшгүй бодлыг болон Түүний нохдын талаарх өхөөрдөм түүхүүдийг сонсохыг хүсвэл утсаар холбогдон ярьсан энэхүү яриаг бүрэн эхээр нь дараа нэг өдөр Багш шавийн шүтэлцээ нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Энх тайвныг сахин бусдын амь насыг нандигна

Зөвхөн Энхтайвныг сахиулагчид л Диваажинд хүрч чадна

Путин Украинд даруй гал зогсоох тушаал өгөх ёстой

Хүн чанар, сайн сайханд итгэх нь бие биедээ тусалж буй хэрэг юм

Аливаа орныг байлдан эзлэхийг зөвтгөх шалтаг үгүй

Украиныг дэмжих тал дээр дэлхийд гарч буй эерэг өөрчлөлт

Эерэг Хүчний Төлөөлөгчид хүн төрөлхтөнд тустай

Багш шавийн шүтэлцээ:

Дэлхийн бүх улсын төр засаг Украины талд зогсох ёстой

Хүчирхэг орнууд зоригтой байж Украинд туслах ёстой

Сайн ба муугийн хооронд болж буй дайнд Диваажин Украинд тусалж байна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Украины тулгамдсан нөхцөл байдлын талаарх санаа бодол

Дэлхий дахин Украиныг дайнд ганцааранг нь үлдээлээ

Украинд тусалж буй талаар урамтай сайхан мэдээ

Хүчирхэг улсууд Украйнд өгсөн амлалтдаа хүрээгүй

Украины ард түмний нэгдмэл чанар Дэлхийн өмнө гэрэлтэж байна

Украины эрхэм зорилго Оросын хүчнээс илүү хүчирхэг

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-12-25
2 Үзсэн
2024-12-25
1 Үзсэн
2024-12-25
1 Үзсэн
2024-12-25
1 Үзсэн
2024-12-24
247 Үзсэн
2024-12-24
1029 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд