Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тайвань буюу Формосагийн хандив нь украинчуудад хөрш орнуудад нь оршин суухад тусалж байна. Чех, Эстони, Латви, Литва, Словак зэрэг улсад орогнож буй Украйны дүрвэгсдэд туслах зорилгоор Тайвань (Формоса)-ийн олон нийтээс санхүүжилт босгох нэг сарын аяныг саяхан зохион байгууллаа. Гадаад хэргийн сайд (ГХЯ) Эрхэмсэг ноён Жозеф Ву хэвлэлийн бага хурал дээр түүний засгийн газар Украины дүрвэж буй иргэдэд тусламж үзүүлэхийн тулд улс бүрд нэг сая ам. доллар хандивлана гэж мэдэгдэв. Мөн 2000 сайн дурынхан Польш, Словак руу илгээсэн хувцас, эм зэрэг 650 тонн бараа бүтээгдэхүүн цуглуулсан байна. Түүнчлэн ГХЯ-наас Польш, Словак, Чех, Унгар, Литвийн тусламжийн байгууллагуудад 14 сая гаруй ам. доллар хандивласан тухай мэдээлжээ. Нэмж дурдахад, засгийн газар Киев болон Украины эрүүл мэндийн байгууллагуудад 8 сая ам. доллар илгээжээ. Тайвань (Формоса) бол Гэрэлт Дэлхийн Нигүүлслийн Манлайлал Шагналын эзэн улс юм. Тайвань (Формоса) улсын эрхэм өгөөмөр зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Диваажингийн нигүүлсэл Украины дүрвэгсдийг ивээж, тэдний чин сэтгэлийн залбирлыг сонсох болтугай. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: “Гэрэлт Дэлхийн Нөхцөл болзолгүй Хайрын Манлайлал Шагналыг Тайвань (Формоса)-д өгөөмөр, эрхэм ариун чанараар бидний зэрэгцэн оршигч дэлхийн иргэдэд Украин дахь харгис дайнаас үүдэн үнэнхүү тусламж хэрэгтэй үед нь тусалж байгаад машид их талархан хүндэтгэж олгож байна Диваажин Тайвань (Формоса) болон Украины ард иргэдийг Ивээл Хайраараа тэврэх болтугай.”