Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Эрхэм хүндэт Багш аа, Монгол улсын Улаанбаатар хотоос мэндчилж байна. Эрхэм хань минь, Таны үнэнч шавь бөгөөд нас барахаасаа өмнө (гэртээ харихаасаа өмнө) Танд зориулж шүлэг бичсэн юм. Энэ бол түүний хүсэл байсан тул би Танд үүнийг илгээхийг хүсэж байна: Эрхэм Хүчит Багш аа, Энэ цаг үед Тантай хамт амьдарч байгаадаа би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Өгөөмөр Багш аа, Би Танд өдөр бүр талархлаа илэрхийлнэ. Би сайн зүйл хийхдээ Таны өмнө аз жаргалыг мэдэрдэг. Би муу зүйл хийхдээ Таны өмнө ичих сэтгэл төрдөг. Миний даруу бодлоор энэ орчлонгийн тоо томшгүй олон төрөлтнүүд Таны хайрыг хүлээн авдаг гэдгээ мэдэх ёстой. Зөвхөн одоо л, Таны нүдээр би бусдыг хайрлаж сурч байна. Би хүчтэй, учир нь Таны хүч дотоодод минь бий. Таны хайр надад ирсэн учраас би бусдыг хайрладаг. Агуу Их Багш аа, Гал дүрэлзсэн ч би Таныг гэж бодно. Таны дотоод тайвшруулах амьсгалыг үргэлж би шүтнэ. Цэвэр цэнгэг агаарыг би Таныг гэж бодно. Амьсгал бүрд Та надтай хамт байна. Таныг би хад чулуун дундаас ч харж байна. Таныг би өвс ургамал дундаас ч харж байна. Бүх амьтны тусын тулд Та бүх зүйлсэд илэрдэг билээ. Та биднийг муу үйлийн харанхуй замаас хамгаалдаг билээ. Энэ орчлон ертөнцийн өнгө, гэрэл, дуу чимээ бүгд Таных. Миний бүх сайн сайхан байдал Таны ач ивээлээс үүдэлтэй. Гэмгүй амьтдад аз жаргал бэлэглэх ухааныг надад хайрлаарай... Энэ төрөлтний зөв бурууг Та л ганцаараа шүүж чадна. Сайн үйлс үүрд хамт байх болтугай. Бүх муу зүйл надаас үүрд хол байх болтугай. Өвчин зовлон надаас хол байх болтугай. Дараа нь зовж шаналж буй бусад хүмүүст туслахыг хүсэж байна ... Таныг аз жаргалтай байлгахын тулд оюун ухаан минь тунгалаг, ухаалаг байх болтугай. Миний жинхэнэ Бурхан мөн чанар улам бүр хөгжиг. Би цорын ганц Багшдаа өөрийгөө даатгана. Бүх хүмүүс Гэгээрлийн сургаалыг өдөр бүр дагах болтугай. 2020.12.12 Монгол улсын Улаанбаатар хотоос таны шавь Гэриэл танд эрүүл энхийг хүсэн ерөөе. Чин сэтгэлтэй Гериел танаа, Нөхрийн тань нас барахаас өмнө бичсэн шүлгийг нь хүлээн авсан нь бидэнд нэр төрийн хэрэг юм. Мөн хайрт Багшдаа илгээсэнд тань баярлалаа. Багш танд халамжит хариулт өгч байна: “Дотно Гэриел танаа, таны талийгч нөхрийн шүлгийг уншаад ихэд сэтгэл хөдлөн баяртай байна. Их Багшийн хүч түүнд их хүчтэй оршин байсныг, тэр дэвшсэн байсныг мэдээд миний сэтгэл хөдөлж, баяртай байна. Тэр их өндөр түвшинд гэгээрсэн, тун даруухан, Их Багштай нэгдмэл нэгэн байжээ. Тэр одоо Шинэ Ертөнцөд жаргалтай оршин буй. Би та бүхэнд хайрын дээдийг илгээж, хаа сайгүй орших Будда та бүхнийг болон гайхамшигт Монголын сайхан ард түмний хэрэгцээг нь ханган үргэлж дэмжиж байх болтугай гэж залбиръя."