Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хүндэт Их Багш болон Суприм Мастер Телевизийн багийнханд, Хэсэг хугацааны өмнө энэ гарагаас явсан Манай гэр бүлийн гишүүн муур-хүн Мичид тохиолдсон явдлын тухай би та нартай хуваалцахыг хүссэн юм. Тэр хүссэн үедээ гэрээс гарч яваад буцаж ирдэг, гэхдээ нэг хэсэг бид түүнийг гэртээ ирэхгүй байгааг анзаарсан. Бид түүнд ямар нэгэн явдал тохиолдсон юм болов уу гэж санаа зовж эхэлсэн. Тэр өдөр цэцэрлэгт бөөгнүүлж тавьсан модноос хэсгийг авах хэрэг гарч би тэр зүг лүү алхаж явлаа. Тэр миний хажууд явж байснаа гэнэт замын голд зогсож маш удаан дуугарсан. Тэр ямар нэгэн байдлаар “Зогс! Битгий цаашаа яв.” гэж байгаа мэт байсан ч би зогсолгүй цаашаа алхав. Тэр даруй овоолсон мод луу гүйж очоод дээр нь үсрэн гарч аль болох олон модыг тэгнэн хэвтээд өгөхөөр нь би тэндээс мод олныг авч чадаагүй. Тэр цэцэрлэгийг надаас илүү мэддэг гэдгийг нь мэдэх болохоор би жаахан ойртоод ажиглаад хартал модон дунд могой-хүн нуугдсан байсан. Би Мичиг хурдхан шүүрч аваад хамтдаа тэндээс хурдан холдсон. Би үүнийг бичиж байхдаа сэтгэл ихэд хөдөлж байна, тэр намайг хамгаалахын тулд өөрийн амиа эрсдэлд оруулжээ. Тэр гайхалтай төрөлтнийг санагалзан энэ захиаг бичив, Италийн Гоуз Талархалтай Гоуз, Муур-хүн андынхаа тухай өөрийгөө огоорон андаа аварсан гайхалтай түүхийг бидэнтэй хуваалцсанд талархаж байна. Амьтан-хүмүүс өөрийн хүн анддаа ямар их хайр энэрлээр ханддагийг бид бишрээд гайхаад барамгүй, тэдний амины төлөө өөрийн амиа тэд үл хайрладаг. Зөвхөн хүмүүс тэдний үлгэр жишээг дагавал дэлхий Хайрын Диваажин байхсан. Та болон халуун сэтгэлт итали хүмүүс Бурханы хайранд мөнхөд хамгаалагдах болтугай. Суприм Мастер ТВ баг Их Багш танд зориулан сургаалаа бичиж явуулсан байна: “Талархалт Гоуз, миний сэтгэл ч мөн их хөдөллөө, Амьтан-хүмүүс бол хүмүүсийг хамгаалагч сахиусан тэнгэрүүд. Диваажингийн зохицуулалтаар бидэн дээр ирсэн амьтан-хүмүүсийн хувьд энэ бүр ил тод харагддаг. Бидний төсөөлж ч байгаагүй хэлбэрээр тэд бидэнд тусалдаг. Та энэ тухай мэдэж байгаа нь таны анд муур-хүний үлгэр дуурайллыг мэдэрч чадсан нь тун сайн хэрэг. Диваажин нөхцөл болзолгүй хайр, өөрийгөө огоорох амьтан-хүмүүсийг тэр чанарыг хүн төрөлтөнд зааж сургахад хэрэглэдэг, гэхдээ түүнийг нь сонсохын оронд ихэнх хүмүүс тэднийг идсээр байдаг. Энэ ийм аймшигт чөтгөрийн мэт учир Диваажин биднийг устгахыг хүсэж байна. Бүгд сэрж ухааран амьтан-хүмүүст тэдний хүртэх ёстой хүндэтгэлээр хандахын төлөө залбирсаар байна. Та болон сэтгэлд дулаахан италичууд Диваажингийн Гэрлийн тусгал байх болтугай.”