Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өнөөдөр бид хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн эрүүл ахуйн ариутгалын зөвлөгөөг хүргэж байна. Сайн уу, сахиусан тэнгэрүүд минь? Хэрэв та замд явж байгаад цангасан бол лонх ус юм уу, лаазтай ундаа худалдаж авахыг хүсэж байвал эхлээд бактерийн эсрэг нойтон алчуураар арчиж нээхээсээ өмнө бүлээн усаар зайлж угаасан нь дээр шүү. Бүх лонх эсвэл лаазыг хурдан зайлж угаагаарай. Яагаад гэвэл өмнө нь ямар хүн хүрснийг нь мэдэх аргагүй. Хэрэв та дэлгүүрийн хөргөгчнөөс авбал энэ нь таны усыг хурдан халаахгүй тул санаа зовох хэрэггүй бөгөөд хүйтэн хэвээр байх болно. Биеэ бодож наад захын эрүүл ахуйн шаардлагыг хангаарай. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе, Бурхан та нарт хайртай хүүхдүүд ээ. Эрүүл ахуйн сайн дадал зуршлаар дамжуулан өөрсдийгөө арчлах урам зориг өгсөн Багшдаа баярлалаа.