Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Их Британид үйлдвэрлэсэн Ай-Да нэртэй робот анх удаа Их Британийн Лордуудын танхимын гишүүдэд үг хэлж тэдний асуултад хариулжээ. Тэрээр бүтээлч салбар дахь технологийн үүргийн талаар ярьж хиймэл оюун ухаанд суурилсан робот ертөнцийг хэрхэн харж байгааг ойлгоход үзэгчдэд тусалсан байна. Ай-Да-г тус улсын олон инженер, уран бүтээлчид бүтээсэн бөгөөд дэлхий ертөнцийг харахын тулд нүдэндээ камер ашигладаг ажээ. Тэрээр уран зураг, зураг, баримал, тэр ч байтугай вааран эдлэл хийж чаддаг байна. Ай-Да хуралдаанд оролцсон гишүүдэд хэлэхдээ: "Би хаана байгаа тухайгаа ярьж чаддаг ч компьютерын программ, алгоритмаас хамааралтай, тийм ч амьд биш ба надад субъектив туршлага байхгүй. Би одоо ч уран бүтээл хийж чадна” гэжээ. Ямар гайхалтай үйл явдал вэ. Ай-Да, инженерүүд, эрдэмтдэд болон саяхан Лордуудын танхимд хэлсэн үгэнд баяр хүргэе. Диваажингийн бүтээлч байдал дор манай технологийн хөгжлийн ирээдүйн зам дэлхий болон хамаг амьтныг урагшлуулах чиглэлд байх болтугай.