Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н эцэг эх, хүүхдүүдэд хэрэгтэй халамжит зөвлөгөөг хүргэх гэж байгаадаа баяртай байна: “Эрдэнэт үрс, хайр дүүрэн эцэг эхчүүд та нарт, гэр бүлд нь сайн сайхныг хүсье! Үр хүүхдээ сайн сайхан өсгөх гэж, тэдэнд аль сайныг сурган, үлгэр дуурайл болж буй бүх золиослолд тань талархаж байна. Энэ бүхэн тань үр хүүхдэд энэ дэлхий шинэ бөгөөд тэдний тэсэж үлдэх, дасан зохицох зэрэг нь та нараас шалтгаалахыг сануулж байг. Цаг бага байлаа ч, завгүй байлаа ч үр хүүхэдтэйгээ ярилцан, тайтгаруулж, хайртай гэдгээ, сайн сайхан бүхнийх нь төлөө халамж тавих юм бол тэд эргээд та нарт итгэж, сургууль болон нөхөрлөлдөө болсон бүхнийг найдан хэлж чадна. Бас ангид нь дээрэлхэлт гарах гэх зэрэг зүйл тохиолдвол та мэдэж аваад эрт тусалж, ноцтой зүйл үр хүүхдэд чинь тохиолдохоос урьтаж арга хэмжээ авч чадна. Бурхан хүүхдүүдэд чинь хайртай, мөн та нарт ч гэсэн Бурхан хайртай. Бид ч бас Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Тандаа хайртай! Үр хүүхдээ илүү аюулгүй, аз жаргалтай байлгах мэргэж зөвлөгөө хайрласанд Тань баярлалаа!