Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Монакогийн Эрхэмсэг ханхүү II Альбертын зохион байгуулдаг "Далайн онцгой байдал: Найдварын урсгал" нь үзэгчдэд далай тэнгисийн бидний оршин тогтнолд болон бүх амьдрал дахь амин чухал ач холбогдлын талаар мэдлэг өгч байна. Гэсэн ч хуванцар бохирдол, чулуужсан түлш, газрын тосны асгаралт, элсний хэт их хэрэглээ, хэт их загас агнуур, хууль бус, мэдээлээгүй загас агнуур гэх зэрэг хүний оролцооны уршгаар далай маш их аюул заналд байна. Хэрэв хүн төрөлхтөн одоогийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл энэ нь сүйрлээр төгсөх болно. Хуванцар хэрэглээг зогсоох, чулуужсан түлшний оронд ногоон эрчим хүч ашиглах, элсний орлуулах хувилбар хэрэгжүүлэх зэрэг далайн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах арга замыг баримтат кино танилцуулж байна. Та мөн Өүшн клинап, Клин вэйв, Нөтпла, Эковатив зэрэг байгууллагуудыг дэмжих боломжтой. Эрхэм хүндэт хунтайж II Альберт ба баримтат киноны багийнхны энэ амин чухал мэдээлэлд баярлалаа. Бурханы Өршөөлөөр, хүн төрөлхтөн амь-хамгаалах веган хоолны дэглэмд шилжсэнээр далай тэнгис болон гарагаа аврах хамгийн хурдан агаад үр дүнтэй арга замыг авч явах болтугай.