Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
байгаа биз? Танд нэг хоолны жор танилцуулъя. Веган бяслагтай багет талхыг улаан лооль, базилийн навчтай дайлбал таны зочид дахин дахин амтлахыг хүсэх болно. Танд нэг жирийн багет талх, 450 грамм веган бяслаг, 20 жижигхэн улаан лооль, нэг уут базилийн навч хэрэг болно. Талхаа нэг сантиметрээс жаахан илүү хэмжээтэй хэсгүүд болгон зүснэ. Дараа нь дээр нь нэг цайны халбага эсвэл арван таван грамм веган бяслаг түрхэж өгнө. дараа нь багет талхаа жигнүүр дээрээ эсвэл халуун төмрөн дээр нь тавина. Багахан халаасан шарах шүүгээнд талхаа хоёроос гурван минут орчим жигнэхэд веган бяслаг хайлж бага зэрэг буцлам болно. Талхаа шарах шүүгээнээс гаргаад базилийн навчаа угааж нэг нэгээр нь салгана. Угаасан жижиг улаан лоолийг таллан зүсээд нэг базилийн навч веган бяслаг дээрээ дараа нь веган бяслагаа тавина. Хамгийн сүүлд далайн эсвэл кошер давсаар амтлаарай. Хэрвээ хүсвэл жаахан балзамийн цуу асгаарай! Амтархан идээрэй!Олон улсын веган жор үнэгүй авах уу? Дараах хаягаар ороорой. SupremeMasterTV.com/veganrecipes