Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Та бүхэндээ сонгодог веган хулуутай бялууны жорыг хуваалцъя. Хулууны бялуу нь намрын баяр ёслолын салшгүй хэсэг. Намрын тав тухтай байдлыг мэдэрч, энэхүү бялуунаас баярын уур амьсгалыг амтлах боломжтой. Танд ердөө 6 төрлийн найрлага л хангалттай бөгөөд уламжлалт болон веган хулуутай бялууг нэг цаг хүрэхгүй хугацаанд хийж болно.Хэрхэн хийснийг энд харуулав: Шарах шүүгээгээ Фаренгейтийн 350 хэм буюу 175 хэм хүртэл халаана. Хүнсний процессорт дараах зүйлсийг холино: нэг лааз (450 грамм) нухсан хулуу, ¾ аяга торгон дүпү (190 грамм), ⅔ аяга элсэн чихэр (130 грамм), 1 цайны халбага шанцай, ½ цайны халбага хулууны бялуу амтлагчийн холимог хийнэ. Боломжтой бол органик орц найрлагыг хэрэглэж үзээрэй. Холимог төгс жигд болтол нь боловсруулна. Дараа нь 9 инчийн веган бялуу царцдас аваад хольцыг сайтар хийнэ. Бялууг 40-45 минутын турш жигнэх, эсвэл царцдас нь алтан шаргал өнгөтэй болтол болгоно. Бялууг тасалгааны температурт хөргөөд, үйлчлэхээсээ өмнө зургаа, найман хэсэг болгон хуваана.Олон улсын веган жор үнэгүй авах уу? Дараах хаягаар ороорой. SupremeMasterTV.com/veganrecipes