Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өвлийн улирлыг одоо тэсвэрлэж буй умардын бүхий л өдөт найзууддаа бид хайраа илэрхийлье. Хайр дүүрэн хүмүүс шувуу-хүмүүст өвлийн улиралд хэрхэн тусалдаг тухай үзүүлье. Шөнө улам хүйтрэхээр өдөт найзууд маань бяцхан биеэ дулаан байлгах гэж маш их энерги зарцуулдаг. Тийм болохоор шувуу хүмүүс өвлийн улиралд өглөө эртлэн завгүй хооллоцгоодог нь тэрхүү алдсан калорио нөхөх гэж тэр.Веган шахмалууд нь тэдний энергийг нөхөж өгч чадах хамгийн шим тэжээлтэй хоол хүнс бөгөөд олон төрлийн шувуу-хүмүүс үүнд дуртай байдаг. Энэ нигүүлсэнгүй веган хувилбарт кокосны тос болон шувуу-хүмүүст зориулсан үр ашиглан хийлдэг. Эдгээр нь хайлж нэгдээд таатай байдаг юм. Өөрсдөө бэлтгэж болох нэг амархан хувилбарыг хэлж өгье. Эхлээд наран цэцгийн үрээр хийх нь шилдэг сонголт болно. Үүнд тодорхой хэмжээний калори, чухал шаардлагатай шим тэжээл байдаг бөгөөд олон шувуу үүнд дуртай.Үйрмэг эрдэнэ шиш бас нэгэн гайхалтай хоол болдог. Бүхэл зүйлээс илүүтэй үйрмэг эрдэнэ шиш нь олон тооны шувуу-хүмүүст амар байдаг. Овьёосны үйрмэг болон шар будаа бас нэмж болох юм!Мөн тохирох хэмжээний ус нэмж өгөх юм бол өвөл шувуу найзуудад хэрэгтэйг санаарай. Ердийн ус уух газрууд нь ихэвчлэн хөлдчихсөн байдаг.