Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өнөөдөр та бүхэндээ Хайрт Төгс Гэгээрсэн Чин Хай Их Багш (веган)-ийнхаа айлдсан эрдэнэ мэт зөвлөгөөг хүргэе.“Залуу, эрч хүчтэй хүүхдүүд та нартаа мэндчилье. Хайртай шүү! Одоо та нар том болсон тул аав ээж чинь та нарт жолооны шалгалтдаа тэнцсэн бол авто машин бэлэглэж болох юм. Ай даа, тэгвэл та нарыг ямар их баярлаж, бахдахыг төсөөлж байна.Баярлаж байгаад болгоомж алдахгүйгээр жолоодоорой. Цагдаа шалгах гээд зогсоох юм бол та тэдний хүсэлтийг бүрэн биелүүлэн найрсаг, талархалтай, хүндлэлтэйгээр түүнтэй харилцаарай. Цагдаа нар бол нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалагчид юм. Тэдэнд их ажил их бөгөөд амь насаа эрсдүүлэх нь ч олон. Тэдэнтэй харилцахдаа мөн Офицер, Эрхэм, Хатагтай гэх зэргээр хүндлэн харьцаж, хүсэлтийг нь гүйцэтгэвэл тэд ч мөн ажил үүргээ хурдан гүйцэтгэнэ. Өөр бусад хүмүүст тэд мөн тусламжаа үзүүлэх хэрэгтэй байгаа. Хэр том болсноо тэдэнд ийн харуулж чадна шүү дээ. Үргэлж аюулгүй байгаарай. Сайн үрс та нарт Бурхан Хайртай.”Багш аа, бид ч Тандаа хайртай! Тааралдсан хүн бүртэй эелдэг харилцахын чухлыг бидэнд сануулж өгсөнд Тань бид талархаж байна.