Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Би хэд хэдэн шинэ веган жор тоншоод завгүй байлаа, утсан темпений гахайн махны энэ жорыг та бүхэнтэй хуваалцах гэж буйдаа баяртай байна. Гүнзгий биш тавганд 15 миллилитр (1 хоолны халбага) тос, 15 миллилитр (1 хоолны халбага) шар буурцгийн соус, 15 миллилитр (1 хоолны халбага) агч модны сироп, 2 грамм (½ цайны халбага) утсан улаан перец, 10 миллилитр (2 цайны халбага) шингэн утаа, 2 грамм (½ цайны халбага) нунтагласан гоньд холино. Орцнуудаа сайтар хольж, хажуу тийш нь тавина. Темпег ойролцоогоор 0.5 см (¼ инч) зузаантай нимгэн тууз болгон болгоомжтой хэрчиж, холимогт нэмж, хэрчим бүрийг жигд бүрэх хүртэл болгоомжтой эргүүлнэ. Тохиромжтой амт оруулахын тулд темпег дор хаяж 15-20 минутын турш дүрнэ. Том хайруулын тавагт 15 мл (1 хоолны халбага) тос хийн сайтар халаагаад, даршилсан темпений хэрчмийн тал бүрийг 3-4 минутын турш алтлаг хүрэн, шаржигнуур болтол нь чанана. Хэрэв танд байгаа бол агаараар шарагч мөн ашиглаж болно. Чанахдаа хэрчмүүдийг давс, перецээр амтална.Олон улсын веган жор үнэгүй авах уу? Дараах хаягаар ороорой. SupremeMasterTV.com/veganrecipes