Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Ау Лак буюу Вьетнамын Мань Хойн илгээсэн захидлыг хүргэе.Эрхэм Хүндэт Их Багш минь, Их Багшийн Адислалын Хүчийг гэрчлэх нэгэн дотоодын ахуй ойлголт туулснаа би хуваалцах гэсэн юм. Нэгэн шөнө бясалгаж байхдаа Самадид орлоо. Урьд өмнөхөөс энэ удаад өөр байсан бөгөөд сэрсний дараа ухаан санаа маань маш хөнгөн, өөдөлсөн, хайрын энергиэр дүүрэн, ялангуяа мах булчингийн ширхэг бүр маань “боргоцой хэлбэрийн булчирхай”-н төвд эргэлдээд байгааг би мэдэрсэн. Их Багшдаа эрүүл энх, сэтгэлийн амар амгаланг хүндэтгэлтэйеэ хүсэхийн ялдамд Суприм Мастер ТВ-ийн багийн ажил саадгүй байх болтугай хэмээн хүсье. Хүндэтгэсэн, Мань Хой Ау Лак (Вьетнам)-аасБаяр хөөртэй Мань Хой, сүнслэг дадал бясалгалаар дэвшсэн тухайг тань сонсоод бид баярлаж байна.Их Багш энэ сайхан хариуг танд илгээлээ: “Буянтай Мань Хой, Арьяабалын Аргын бясалгалаа үргэлжлүүлсээр байж, мөн сайн үйл хийгээрэй. Сүнслэг дэвшилд хүрсэнд тань би баяртай байна. Арьяабалын бясалгал бол Диваажингуудтай биднийг агшин зуур холбогч, Их Багшийн Хүч болон Бурханы Ивээлтэй холбон биднийг жинхэнэ Гэрт маань шууд хүргэж өгөх, хуурмаг хорвоогийн шоронгоос чөлөөлөх найдвартай зам юм. Тиймээс л би та нарт бүгдэд нь авшиг хүртэх ховор нандин боломжийг ашиглан үүнийг дадуул гэж хэлэх гэж байж яддаг юм. Нэг ч гэсэн хүн энэ замд нэмэгдэж бас нэгэн баяртай үйл явдал болоход сэтгэл баяраар дүүрдэг! Дэлхийд зүйрлэх өөр хүчтэй, сүнсийг аврах Гайхамшигтай Арга Зам байхгүй. Дэлхийн маань энэ аюултай цаг үед энэ сүүлийн аврах завинаас хоцорсон хүн бүрийн төлөө сэтгэл өвдөн уйлах минь их. Мөн тэдний ямар ч эрдэнээр авч чадахгүй амь, юугаар ч сольшгүй сүнсний төлөө! Та болон идэвхтэй Ау Лак (Вьетнам) Буддагийн Нигүүлсэл, Элбэрлээр шинэчлэгдэн дэвших болтугай. Үргэлж хайртай шүү.”