Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид Индонезийн Кедири дахь Думадигийн сэтгэгдлийг хүргэж байна.Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Анх Их Багшийгаа дагахаас өмнө миний сэтгэл санаа амаргүй байсан бөгөөд өөрийнхөө оюун санаанд тохирох зүйлийг хаа сайгүй хайж байлаа. Би Банюванги, Жепара руу очиж, тэнд тааралдсан багшийн зааврын дагуу мацаг барьсан ч сэтгэл дотроо тогтвортой байж, бүх зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй л байв. Нэгэн өдөр би багш хайж байсан найзтайгаа тааралдсан бөгөөд тэр надад "Насан туршдаа мацаг барина гэвэл би чадах болов уу?" гэсэн юм. Би мацаг гэж юуг хэлэв гэж гайхтал; Мацаг барих нь сүнстэй зүйлийг идэхгүй байх явдал гэж найз маань хэлсэн. Би энэ бүх хугацаанд мацаг барилаа гэж бодсон ч юу ч мэдрээгүй байж.Эцэст нь найз маань надад “Агшин зуур гэгээрэх түлхүүр” товхимлыг өгөхөд нь уншлаа. Уншиж дууссаныхаа дараа мөн чанар нь өнөөг хүртэл дагаж ирсэн бүх багш нараас илүү гэдгийг би мэдсэн. Би веган болохоор шийдэж, долоон сар веган байсныхаа эцэст 2004 онд Арьяабалын Аргын авшиг хүртсэн юм. Би авшиг болон бясалгалын үеэр Их Багшийг яг л хүүхэд шиг өвөр дээр минь сууж байхыг харсан бөгөөд үүнийг санах болгондоо уйлдаг. Би авшиг хүртсэнийхээ дараа гэр бүлээ цагаан хоолтон болгож, Их Багшийг дагахыг хичээсэн ч амжилтад хүрсэнгүй. Их Багшийн Хүч, Хайраар нэг л өдөр манай гэр бүл веган болж, Их Багшийг дагана гэж найдаж байна.Багш аа, энэ Дэлхийн төлөө Таныхаа бүх тусламж, золиослолд баярлалаа. Цаг хугацаа өнгөрөхөд энэ дэлхий веган болж, дэлхий даяараа энх тайван болно гэж найдаж байна. Индонезийн Кедириги йн ДумадиЧин сэтгэлт Думади, түүхээ бидэнтэй хуваалцсанд баярлалаа.Их Багш танд онцгой захиас илгээсэн байна: “Тууштай Думади, жинхэнэ би-гээ хайх эрлийнхээ Замд туулсан бэрхшээл тань өндөрлөжээ. Гэртээ харих замаа эрэлхийлсэн адил бэрхшээлтэй бусдад энэ талаар хуваалцах нь тэдэнд тус болно. Таныг Арьяабалын Аргын авшиг хүртсэнээр таны чин сэтгэлийн хүсэл биелсэн гэдгийг мэдээд маш их баяртай байна. Таны дотоод ахуй ойлголт сүнсний цэвэр ариун байдлыг хүүхдийн дүрээр илэрхийлжээ.. Энэ дэлхий хүмүүсийг ухаан санаанд нь барьж, үргэлж бүтэшгүй зүйлийг эрэлхийлэхэд хүргэдэг төөрөгдлийн сүлжээ мэт. Зөвхөн хүүхдийнх шиг нүд л бүх тодорхойгүй байдлаас үнэнийг харж чадна. Хайр бол энэ дэлхий дээрх цорын ганц бодит зүйл хэвээр байна. Хонгор минь, Бурханы Ивээл дор, мөн Бурханаас л олж болох үүрдийн аз жаргалаа олж, Жинхэнэ Би-гийнхээ оргилд хүртэл үргэлжлүүлээрэй. Та болон үзэсгэлэнт Индонез улс Бурханы мөнхийн Гэрэлд жаргах болтугай. Хайртай хайртай."