Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өмнөд Солонгосоос Дo-aгийн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Хэдэн жилийн өмнө намайг ажлаа тараад явж байхад маш их түгжрэлтэй байсан юм. Би юу болоод байгааг сонирхож байсан тул очиж үзэхээр шийдэв. Бороо цутгаж, зам баригдаж байгаа учраас шавхайтай байсан. Шавар шавхайтай толгод уруудаж явахдаа том ачааны машины дугуй шаварт шигдэн ямар ч нэмэргүй эргэлдэж байхыг харлаа. Би жолоочид “Миний машинд хайрцаг байгаа. Та үүнийг урд дугуйн доороо байрлуулж үзмээр байна уу?” гэж хэлэхэд тэр зөвшөөрөв. Би "Хайрцгийг цэгцлэх хэрэгтэй байна." гэж бодоод хэдэн өдөр хойшлуулсан байв. Би хайрцгийг аваад хоёр хэсэг болгон хуваасан. Урд дугуй бүрийн доор нэг нэгээр нь байрлуулахад машин тэр даруй хөдөллөө! Би гайхаж бас баярласан. Ачааны машиныг хөдөлгөх гэж оролдсон жолоочийн бухимдсан царайг би санав. Тэгээд өөрөөрөө их бахархаж буйгаа би мэдэрсэн. Миний дотор ийм шийдэл байна гэж хэн билээ дээ? Над шиг машины талаар юу ч мэдэхгүй хүн ийм шийдэл гаргаж ирээд хэрэгжүүлсэн гэдэгт би гайхаж, итгэж чадахгүй байлаа. Би өөрийн дотоод билиг ухаанаа хөгжүүлэхийн тулд Арьяабалын Аргаар илүү хичээнгүйлэн бясалгахаар шийдсэн ба үүнийг бясалгалын үр дүн гэж бодсон юм.Өдөр бүр бол талархаж байх ёстой зүйл юм. Би өдөр тутмын ажлаасаа залхаж зугтмаар санагдсан яг тэр үед нойтон замд халтирч, нурууны 1-р нугалам маань хугарсан юм. Би нэг сар эмнэлэгт хэвтсэн, амбулаторийн эмчилгээ хийлгээд хоёр сар болж байна. Аз болоход миний ямар ч мэдрэл гэмтээгүй тул хагалгаанд орох шаардлагагүй гэдгийг эмнэлгийн шинжилгээгээр тогтоосон. Их Багшдаа Ивээлийн Тань төлөө гүнээ талархаж байна. Одоо би хугарлаа эдгээхэд анхаарлаа төвлөрүүлж, хэвийн амьдралдаа эргэн орохоор бэлдэж байна. Бидний бодол санаа нөлөөлдөг учраас би үргэлж өөртөө зөвхөн сайн, эерэг бодол бодохыг сануулдаг. Бидний үргэлжийн хамгаалалтын бамбай байдаг Их Багшийн Ивээлээр амьдардаг, сонгогдсон, азтай хүмүүс гэдгээ би мэдэрдэг. Баярлалаа. Өмнөд Солонгосоос Дo-aЧин сэтгэлт До-а, Таныг зүгээр гэдгийг сонсоод бид тайвширлаа. Та хурдан сэргэнэ гэж найдаж байна. Бурханы өршөөлт Удирдамжаар та, Өмнөд Солонгосын адислалт газар нутаг буянтай амьдралын хэв маягийг дадуулсаар байг. Суприм Мастер ТВ-ийн багЖич: Их Багшийн хайрын захиас таныг хүлээж байна: “Жаргалтай До-а, Өөрийгөө сайжруулахын тулд чадах чинээгээрээ хичээж, оюун санааны бясалгалдаа аль болох хичээнгүйлэн зүтгэж буйд баярлалаа! Арьяабалын бясалгалын нэг зорилго нь биднийг өөрсдийн оюун ухаанаа удирдахад сургах явдал юм. Бид аливаа зүйлийг билиг ухаанаар хийвэл хичээл зүтгэл маань саадгүй болж, үр дүн нь ихэвчлэн бүтэлтэй байдаг. Арьяабалын Арга бол таны энэ амьдралдаа хүсэж болох хамгийн сайхан бэлэг тул үүнийг энгийн зүйл гэж бүү хүлээж аваарай. Өөрийнхөө Их Багш болох хүртлээ юуг ч бүү зогсоо. Азтай хүмүүстээ амжилт хүсье. Та болон Өмнөд Солонгосын сэтгэл хангалуун ард түмэн дээр Тэнгэрлэг адис асгарах болтугай. Танд үүрд хайртай!”