Цагдаа ч бас хүн. Тэд гэр бүлтэй, дурсамжтай, хүүхэдтэй, эхнэртэй, эцэг эхтэй. Тэд хүн шиг хүн байх гэж юу болохыг мэддэг. (Тийм, Багш аа.) Тэгэхээр, хэрэв хэн нэг цагдаа буруу зүйл хийсэн бол тухайн хүний хэрэг. (Тийм ээ, Багш аа.) Тусдаа хэргүүд.
( Багш аа, бас АНУ-д мөн дэлхий даяар маш олон хүмүүс бослого гаргасаар байна. ) Тийм. ( Ард иргэд төрөл бүрийн үймээн самуун дэгдээж байна. Багш аа, энэ цаг үед Танд цагдаа нарт болон бослого гаргагчдад өгөх зөвлөгөө байна уу? )
Байна. Би бас энэ талаар бодож байлаа. Энэ асуулт гарч ирсэн нь сайн болж, учир нь би үнэхээр шаналж байна. Цагдаагийнхны хохироосон хүмүүс болон цагдаа нарын шаналлыг мэдэрч байна. (За, Багш аа.) Гэхдээ би та нарт шулуухан хэлэх хэрэгтэй, нэгдүгээрт бидэнд цагдаа хэрэгтэй. (За.) Цагдааг санхүүжүүлэхгүй болох юм уу цагдаагийн хүчнийг үгүй хийх бол шийдэл нь биш. (За, Багш аа.) Манай нийгэм бүхэлдээ, хаа сайгүй, яг одоогийнх шиг ийм төлөвт байгаа үед бол биш. (За, Багш аа.) Нэг удаа би цагдаа нар цөөхөн байхад гэмт хэрэг нэмэгдсэн гэж хэлж байсан, санахгүй байна, магадгүй Чикаго-д байх. (За, Багш аа.) Тэгнэ. Цагдаа нар байхад - заримдаа тэд зүгээр л энд тэнд гүйж, юу ч хийдэггүй - гэвч цагдаа нар байхад хүмүүсийг ямар нэг муу зүйл хийхээ дахин нэг тунгаан бодоход хүргэдэг. (За, Багш аа.) Энэ нь тэдэнд шоронг, шийтгэлийг санагдуулна. Тэд гэр бүлээсээ, найз нөхдөөсөө хол байж эрх чөлөөнд баяртай гэж хэлнэ гэсэн үг. (За, Багш аа.) Ядаж л хэсэг хугацаанд эсвэл бүр үүрд тэгнэ, гэмт хэргийн мөн чанараас хамаардаг. Цагдаагийн байгууллагын оролцоо одоогоор манай нийгэмд шаардлагатай байна. (Тийм, Багш аа.) Юун түрүүнд ийм байна!
Хоёрдугаарт, цагдаа нар бол аль ч улсын хөрөнгө нь, сайн хөрөнгө нь юм. Тэднийг маш олон зүйлд сургасан байдаг – бүр эх барихад сургадаг. Тэд хүүхэд ч эх барьж чадна. Шаардлагатай бол, онцгой тохиолдолд шүү дээ. Ухаан алдсан хүмүүс, нялх хүүхэд, хүүхдэд хүртэл хиймэл амьсгал хийж чаддаг. Эсвэл миний дурдахаа мартсан олон талаар тусалдаг. Би цагдаа биш л дээ, зүгээр л тааж байна. Мэдэх зүйлээсээ л бодож байна. (За, Багш аа.) Нийгэм маань ерөнхийдөө зөв зүйтэй болоогүй байхад цагдаагийн байгууллага байх шаардлагатай. (За, Багш аа.) Мөн энэ нь гэмт хэргийг бууруулахад тустай. Зарим хэсгүүдийг эмх цэгцэд нь оруулахад туслах боломжтой. Мөн амь аврахад тусалдаг. Бид бас энд тэндхийн цагдаа нарт талархах учиртай. (За, Багш аа.)
( Та нар агуу ажил хийсэн, бүгдээр тань бахархаж байна. Та нар бол бидний баатрууд. Би: ‘Бүү зогсоо, бүү бууж өг’ гэж хэлмээр байна. Таны өдөр тутамдаа гаргадаг золиослолыг тань олон хүн тоодгүй эсвэл үнэлдэггүй. Гэвч би үнэлдэг. Өнөөдөр та бүхнийг үнэ цэнтэй гэдгийг тань мэдүүлэх гэж олон хүн надтай хамт зогсож байна. Америк даяар байгаа бүх цагдаа нар та нар надад чухал, биднийг харж хандсаар байгаарай. )
Би бүр цагдаа нарт зориулж шүлэг бичиж байсан. (Хөөх!) Мэдэхгүй юу? (Үгүй, Багш аа.) Та нар мэддэг байсан. Зарим тань мэдэхгүй. Бүгдэд харагдахаар ахиад гаргаж болно. (За, Багш аа.) Шүлгийг олж чадвал шүү дээ. Надад одоо алга. Та нарт хаа нэгтэй байгаа.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бичсэн шүлэг: “Эгэл Баатар” (Үйлс нь ариун цагдаа нарт зориулав)
Тэсгим өвлийн жихүүн салхинд та
Тэртээх дорнын сүрлэг хөшөө мэт зогсном.
Даамай их зүрх зоригийн тань өмнө
Далайн шуурга ч давлагаа юугаа эхнэм!
Зуны үдийн тоост бүгчим халуунд
Зүдрэл гомдол бүхэн эгэлхэн инээмсэглэлд тань сарнина
Ээх өдрийн наран ч тэвчээр юуг тань сорино
Эмх замбараагүй замын
хөдөлгөөн дунд, Таны итгэлт гар бүхнийг зохицуулдаг ч
Талархал та эс харнам билээ.
Ай гэхийн чөлөөгүй замаар хурд хэтрүүлэн давхих үед
Аюул ослоос сэрэмжлэхийг хэлж өгдөг билээ, та.
Түнэр шөнөөр түлхүүрээ үлдээн түгжээд, гаднаа зогсож байх үед
Инээмсэглэн, та “мастер түлхүүртэй” ирдэг!
Төвөгтэйхөн замын голд төөрч будилахын үед
Надтай хамт машинаараа явж, зөв газарт хүргэдэг ээ та.
Эх хэлээр минь бас ярих гэж
оролдсон, Яах вэ, хичээсэн л дээ...
Хахир хэцүүд нь та хатуурхаж, Хайлган цайлганд нь зөөлөн.
Хүмүүний олон ааш араншны
сөрөг талтай ихээхэн хутгалддаг ч,
Итгэл төгс явдаг тань гайхалтай.
Үй олон арга барилаар
Үнэ цэнээ харуулдаг аа, та!
Анх уулзсан тэр л өдрөө
андууралгүй санаж байна, би.
(Мотоцикл унаад Хоёр дахиа осолд ороход)
Энгэртээ тэврэн замын хажуу руу намайг гаргаад
Эмч, сувилагчид хандан “Ямар нэгэн юм хийгээч!
Зүгээр болох нь уу тэр?
хэмээн бачимдан
хашхирч билээ, та.
Таны царай төрх сэтгэл нь зовсон
Эцгийнх шиг харагдсан сан
Танаас сацрах гэрэл
Сахиусан тэнгэрийнх үзэгдсэн сэн
Тэр л дүр төрхийг би Санаа
бодолдоо мартаж яахин чадах сан.
Тэгэхээр би таныг сайн мэдэлгүй
яах вэ. Тэртээх харийн хотод ч
Төрөлх бяцхан тосгонд минь ч
Түнэр харанхуй, айдаст нарын гудамд ч, Үүр цүүрээр
хүнгүй далайн эрэг дээр ч...
Та ганцаараа голдуу, эс бөгөөс
Бурхантай байдаг даа!
Хүчирхийлэл хийгээд шударга бусын эсрэг, Доройчуудыг
хамгаалан, Гэм зэмгүйг өмгөөлөн
Өнөд удаан үргэлжлэх дайнд
Өдөр өнжилгүй оролцож яваа
хамгаас зоригт цэрэг билээ та.
Амар амгалангийн төлөө
Аюу заналын эсрэг
Эх орон нэгтнүүдээ, эсвэл зүгээр л
над шиг “Энгийн нэгэн жуулчны” төлөө Эгэл амьдралаа эрсдэлд
учруулдаг аа, та...
Иймд миний адил олон хүн
Ийм л шүлгийг танд өргөх нь магад.
Эерэг сэтгэлээр нандигнан,
Элбэрэл хайраар баглаж
Энэрэл хүндлэлээр битүүмжилсэн
Энэ л нэгэн даруухан бэлэг Эгэл танаа урам болог.
Хэзээ нэгэн цагт Харуй бүрийтэй
нүүр тулахдаа
Хүмүүс өөрийг тань хайрладаг гэдгийг мэдээрэй,
Халуун сэтгэлийн энэхүү захиаг
санаарай! Таамаглахын эцэсгүй гажуудлыг нийгэм тэтгэсээр байна!
Тэгэвч бид бүгдээр түүнийг засаж эерүүлэхийг хичээнэ...
Онцгой цаг үе одоо нэгэнт иржээ
Онцолж юу илгээхээ би үл мэднэ!
(Цагдаад шүү дээ)
Юутай ч хуучин жилийг халах шинэ оны босгон дээр Зул сарын
баярын мэндийг чин сэтгэлээсээ
дэвшүүлье! Юм юмаар баялаг өдөр хоногуудыг угтаж, Зүйл
зүйлийн жаргалант амьдралыг шинээр цогцлоох болтугай.
“Муу муухай бүхэн” тэртээ хол хоцровч
Аюулгүйн
баталгааг бэлгэдэх дүрэмт хувцсаа өмсөн,
Алдар сүрээ өргөж, бардамхан дуугарах цагдааг
Ард олны дунд алхаж явахыг нь харах сайхан.
Хүчтэй хэдий ч шударга даруухан боловч аймшиггүй
“Хийдэг ажилдаа хайртай” (*)
Та бол Эгэл Баатар.
Хүмүүс танд хайртай ♥
♥ CDLA ♥
~~~ ♥ ~~~
(*) Монако-н гудамжинд таарсан цагдаагийн хэлсэн үг.
Тэгэхээр цагдаа нар, тэд бас хүмүүс. (Тийм.) Тэд бас алдаа дутагдал гаргадаг. Гэвч тэд бас хязгаарлахад сургагдсан. Би өөр бусад орнуудад байхдаа цагдаа нарт эелдэг байсан. Жишээлбэл тэд намайг, машиныг минь нэг удаа зогсоож бичиг баримт шалгасан юм. (За, Багш аа.) Би бүх бичиг баримтаа гаргаад түүнд өгсөн. Орой болж байсан учраас салхи их хүчтэй байсан. Европт болсон явдал. Мөн цаас нь дэвж байсан ба би цаасны нэг буланг нь түүнд барьж өгч байлаа. Мөн түүнд унших нөхцөл бүрдүүлэх гэж нэг гараараа гар чийдэн тусгасан. (За.) Тэгээд би түүнээс, “Та уншиж чадаж байна уу?” гэхэд тэр шууд л зөөлөрсөн. Эхлээд тэр цагдаа шиг байсан. “Бичиг баримтаа? Жолооны үнэмлэхээ? Та хаанаас ирсэн бэ?” Гэвч үүний дараа тэр их зөөлөрсөн. Тэр, “Баярлалаа Танд” гэсэн. Харж байна уу? Цагдаа нар бас хүн. Тэд гэр бүлтэй, санаж байна уу, тэд үр хүүхэдтэй, эхнэртэй, эцэг эхтэй. Хүн байх ямар байдгийг тэд мэднэ. Тиймээс ямар нэг цагдаа ямар нэг зүйл хийсэн бол тэр нь хувь хүн юм. (За, Багш аа.) Нэг л тохиолдол. Тиймээс түүний буруу бол зүгээр л түүнд, тэр хүнд зааж сургах юм уу бүр цагдаагийн албанаас хасаж эсвэл шоронд хийж болно. Гэхдээ зөвхөн тэр хүнийг. Цагдаагийн байгууллагыг бүхэлд нь бүрхэж учиргүй, яагаад гэвэл сайн цагдаа нар их олон бий. (За.) ( Тийм, Багш аа. ) Сайн цагдаа нар бий. (За, Багш аа.) Эдгээр тохиолдлуудтай харьцуулбал их олон, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн бүхэлдээ, тэгснээр та нар цагдаа нар ихэнх нь сайн байгаа гэдгийг мэднэ. (За, Багш аа.) Хүмүүс тэдэнд итгэдэг. Тийм учраас зарим нэг бослого гарч байна, би мэдээнээс харсан юм. Заримдаа би та нарт мэдээг гүйлгэж харж өгөх ёстой байдаг. Би цагдаа нарын эсрэг зарим нэг бослого харсан ч зарим хүмүүс бас гарч үүнийг арилгахын төлөө байсан. (Тийм.) Зарим хувь хүмүүс, “Тэр цагдаа тэр хүнийг хөнөөсөн, гэвч тэр миний гэр бүлд тусалсан” гэж хэлсэн. Гэх мэт. Учир нь цагдаа нар бас туслагчид. Хурдны зам дээр хэзээ ч цагдаа байхгүй байна гээд төсөөл дөө, хүн бүр л заримдаа мартаж, хэт хурдан явж, хар тамхи, архи хэрэглэсэн үедээ галзуу мэт явдаг. Ингэвэл хэчнээн осол гарах вэ. (За, Багш аа.) Цагдаа зөвхөн замын хажууд машинаа тавиад, юу ч хийгээгүй байхад л хүмүүс түүнийг харж, хурдаа хасахаа санаж, удаан явдаг. Тиймээс таашгүй, олон аваараас сэргийлсэн байх боломжтой. Мөн олон амь аврагдсан. Зарим нэг авто машины осол дээр цагдаа нар аврахаар очиж, хүмүүст тусалж, амь насыг нь сэхээрүүлдэг тухай ярилтгүй. Эсвэл тэднийг эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж дууддаг, гэх мэт. (За, Багш аа.) Энэ дэлхийд төгс төгөлдөр зүйл байхгүй хүмүүс мэдэж байх учиртай. тиймээс бид олонхыг харах ёстой. Хэрэв олонх сайн нь цөөн сөргөөсөө илүү байвал бид хүлээн зөвшөөрөх ёстой. Жишээ нь гэрт тань, нэг булан нь эвдэрсэн байхад байшингаа бүхэлд нь нураах шаардлагагүй шүү дээ. Тэр булангаа л засдаг. (Тийм.) Тиймээс хүмүүс дахин тунгааж, цагдаа нарт ажлаа хийхийг зөвшөөрөх хэрэгтэй. Тэр зөв газраа зөв цагт байсан.
Цагдаа нар үргэлж хар арьст хүмүүсийг дээрэлхдэггүй. Би тэднийг цагаан арьстай хүмүүст ч тэгж хүч гаргаж, тэгж хандаж байхыг харсан, эмэгтэй хүнд ч мөн адил. Хүүхдүүд ч адилхан. Нөхцөл байдлаас хамаардаг. (За, Багш аа.) Тэд зүгээр л бууддаггүй, зүгээр л тусгайлан хар арьстай хүмүүсийг бууддаггүй. Мөн, тэд цагаан арьст хүмүүст ч адилхан зүйлийг хийсэн. Та үүнийг харсан, тийм үү? (Тийм, харсан, Багш аа.) Тиймээс цагдаа нар зөвхөн Хар арьстай хүмүүст л муу ханддаг гэж хэлэх нь шударга бус юм. Тэд тэгдэг байлаа ч гуйж байна, хүмүүс дотооддоо өөрсдөө нийгэмдээ сайн зүйл хийж байгаа эсэхээ тунгаах хэрэгтэй, иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа эсэхээ. Хуулиа дагаж мөрдсөн үү? Гэх мэт. Учир нь заримдаа нэг, хоёр нь л буруу зүйл хийхэд хүмүүс бүх нийтэд буруугаар дүгнэдэг. (За.) Цагдаа нар ч мөн адилхан, тэд бас хүмүүс. Цагдаа нар гэгээнтнүүд биш. Уучлаарай, тийм байсан ч болоосой. Гэвч тэд гэгээнтэн байсан бол цагдаагийн ажил хийж чадахгүй байсан байх. (За. Тийм, Багш аа.) Цагдаа нар ийм үйлдэл хийхэд сургагдсан байдаг. Мөн заримдаа тэд санаандгүй байдлаар хэн нэгнийг бууддаг, Хар, эсвэл цагаан арьстныг, тэд алах санаагүй байдаг. Өөрийгөө гээд төсөөлдөө.
Цагдаагийн ажил миний бодлоор дайны талбарт байгаа цэргийнхээс илүү аюултай, учир нь цэргүүд дайсан гэгчээ буудах гэж ойртож очдоггүй. Ихэвчлэн тэд хуаран гэх мэтэд нуугдсан байдаг. (За, Багш аа.) Тэд хаа нэгтэй аюулгүй байдаг. Тодорхой хэмжээнд аюулгүй. Гэвч цагдаа нар, нүүр нүүрээ харалцан хэдхэн метрийн зайд байдаг, эсвэл шууд л тулдаг. Тэр машин зогсоож жолооны үнэмлэхийг нь асуугаад, амьсгалын шалгалт хийж түүнийг согтуугаар эсвэл мансууран жолоо барьж байгаа эсэхийг шалгадаг. Мөн тэр нүүр тулдаг. Нэг жолооч бүр зүгээр л гохоо дарж, цагдааг газар дээр нь буудсан гэж би мэдээнээс харж байсан. Тэр мэдээг үзсэн үү? (Тийм, Багш аа.) Тиймээс цагдаа нар үргэлж аюулд байдаг. Хэн ч үүнийг боддоггүй. Тэд ихэвчлэн аюултай нөхцөлд байдаг. (За, Багш аа.) Тиймээс тэд аюултай сэжигтэнтэй нүүр тулахад, мөн хэрэв сэжигтэн ямар нэг зүйл хийвэл, илүү сэжигтэй зүйл хийвэл, цагдаад бодох хугацаа байдаггүй. (За.) Тэр сэжигтэн, хамтрагчийг нь буудах гэж байна гэж бодно, улмаар тэд шууд л арга хэмжээ авах ёстой болдог. Энэ нь сургагдсан зүйл, автомат болдог ба тэдэнд бодох хугацаа байдаггүй. Нэг бол тэд, үгүй бол сэжигтэн амьд үлдэнэ. (За, Багш аа.) Тэд шууд бодож чаддаггүй. Чадахгүй. Тэд бодох аюулгүй хэсэгт байхгүй байгаа. Тиймээс буудаж мэдэх ба тэр нь алдаа байх боломжтой. Тэд тэгэхийг хүсэхгүй. Ямар ч цагдаа хүмүүсийг хаа хамаагүй буудахыг хүсэхгүй. (Тийм, Багш аа.) Ямар нэг зүйл үүнийг өдөөсөн. (За, Багш аа.) Учир нь тэд үргэлж аюулд байдаг. Тэд өөрсдийгөө болон хамтрагчаа хамгаалах ёстой, мөн бусдыг, дэргэд байгаа хүмүүсийг эсвэл хохирогчдыг хамгаалах ёстой. Тэднийг бас хамгаалах ёстой. (За.) Тэгэхээр бид энэ бүхнийг бодолцож үзээд, цагдаа нарт боломж олгох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бүхэн цагдаа нарын сэтгэлд үйлчлэх хандлагыг дарна. Тэд айж, гуниглаж, гутарч, сэтгэлээ унана. (За.) Учир нь тэдний олонх нь хүмүүст туслахын тулд үнэхээр амь насаа дээсэн дөрөөн дээр тавьж байсан ба үүнийгээ үнэхээр чин сэтгэлээсээ хийдэг. Тийм учраас тэд цагдаагийн хүчинд нэгдсэн, сайнд тусалж, мууг зохицуулахын төлөө. (За, Багш аа.) Ихэнх цагдаа нар цагдаад орохоосоо өмнө ийм үзэл зорилготой байдаг. Үгүй бол тэд өөр зүйл хийнэ. Мөн цагдаа байна гэдэг үнэхээр шаргуу бэлтгэгддэг. Та нар мэдэх үү? (Тийм.) Яг л арми шиг их. Армийн хүмүүс шиг их хамгаалалт тэдэнд байхгүй л дээ. Би цагдаа биш; яг одоогоор гэр бүлд минь ямар ч цагдаа, юу ч байхгүй. Би зүгээр л үнэнээр нь, шударгаар ярьж байна. (За.) Мөн цагдаагийн эсрэг байсан хэн ч бай намайг уучилна гэж найдаж байна.