Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Дэлхийгээ сайжруулахын тулд, Диваажингийн тааллын дагуу бай, 3-ын 3-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Гэхдээ үйлийн үр үргэлж шууд эсвэл тодорхой хугацаанд ирдэггүй, үйлийн үрд тодорхой хугацаа байдаггүй. Заримдаа хурдсах боломжтой, заримдаа удааширдаг. Мэдээж буянаас тань, сүнслэг бясалгал дадлын чин сэтгэлээс тань хамаарна, эсвэл хэн нэгэн таны төлөө залбирдаг эсэхээс, эсвэл өөрийнхөө төлөө чин сэтгэлээсээ залбирдаг эсэхээс хамаарна. Юмсыг хойшлуулж, эсвэл хурдасгах боломжтой.

За, өөр асуулт байна уу? (Тийм ээ. Тэр...) Дашрамд нь асуух. За. (За, Багш аа. Тэр лекцэд Багш, “... энэ нь шавь нар хүссэн зүйлээ хийгээд, цар тахлын үйлийн үрийн үр дагавраас гарах боломжтой гэсэн үг биш.” гэж хэлсэн байсан.) Тийм. (Мөн, “Та нар ёс суртахуунтай, энэрэнгүй амьдралын хэв маягаа сайн баримтлах ёстой.) За. (Тэгэхгүй бол, бусад бүгдийн адил унах болно.) За. (Өөрийнхөө буянаа устгавал, хэрэв буян тань хэт нимгэн бол нэг л өчүүхэн ёс суртахуунгүй үйлдэл, эсвэл алдаа гаргавал тэр буян тань устаж үгүй болно. Энэ нь тэнцвэржин арилж, та нар хамгаалалтгүй болно.” гэсэн байсан. Их Багш...) Яана гэнэ ээ? (“Тэнцвэржин арилж, хамгаалалтгүй болно.”) Аан, хамгаалалтгүй болох. За.

(Багш аа, КОВИД-19-өөс өөрийгөө хамгаалахын тулд хэр их буян хэрэгтэй вэ? Үүнийг сүнслэг буяны оноогоор тооцоолох боломжтой зүйл үү?) Хэдийгээр би хоёр литр буян шаардлагатай гэж хэллээ ч та нар яаж хэмжих вэ? Зөвхөн Их Багш л мэднэ. Зөвхөн Диваажин л мэднэ. Би хэллээ ч, ямар ч нэмэргүй. Мэдээж, хэдийгээр та нар хэр их буянтай гэдгээ мэдэхгүй ч, би та нар гэж байгаа ч хүн бүрийг хэлж байгаа юм шүү, та бүгд хэрхэн гэдгээ мэдэхгүй ч, бодол сэтгэлдээ, үйлдэл, үг хэлээрээ сайн байсаар байх хэрэгтэй. Тэгвэл буян тань нимгэрлээ ч хасах руугаа орохгүй. (За, Багш аа.) Зүгээр л хадгалж, Библи, Буддын ариун судрууд, Жэйнизм, Хиндүизм гэх мэтэд Их Багш нар өнө эртнээс хэлж тогтоосон буянтай, ёс суртахууны замаар үргэлжлүүлэн замнаарай. (За, Багш аа.) Ийм байж чадвал, ядаж л та нар үргэлж хамгаалалтын давхаргатай байх болно. Хасах руугаа орохгүй.

Асуудал нь гэвэл бидний буян хасах руугаа орвол бидэнд асуудал тулгардаг. (За.) Гэхдээ би хэнд ярина вэ? Гаднах хүмүүс тоодог ч үгүй. Намайг хэн бэ гэдгийг ч мэдэхгүй байх. Мэдлээ ч тэд, “Та хэн бэ?” гэж хэлнэ. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) “Бидэнд юу хийхийг заадаг та хэн бэ?” гэнэ. Тэдэнд хэн ч юу хийхийг нь хэлэх боломжгүй. Их Багш нар ирж буцсан. Хүмүүс ийм хэвээрээ байсаар. Надад үнэхээр гунигтай байна. Та нар хүсвэл энэ ажлаа үргэлжлүүлээрэй. Ядаж л та нарт сайн. (Тийм, Багш аа.) Та нарын хийж байгаа энэ Суприм Мастер ТВ-н ажил тань ядаж л та нарт сайн, за юу? Мэдээж, энэ нь зарим хүмүүст тустай, веган хоолтон болсон зарим хүмүүст тустай. Зарим хүмүүс нэг нэгэндээ тусалж байгаа ч тэд бүгд нь ихэвчлэн материаллаг түвшнийх. (За, Багш аа.) Дэлхийн ёс суртахууны стандарт бараг л, бараг л нойл. Та хариултаа авч чадав уу? (Тийм ээ, Багш аа, баярлалаа.) За дараагийнх нь.

(Багш аа, шавь КОВИД-19-ийн халдвар авбал яах ёстой вэ?) Эмнэлэг яв, Бурхан минь. (За.) Мөн эмчийн хэлснийг хий. (За, Багш аа.) Эсвэл өөрийгөө тусгаарла, хэрэв эмч тусгаарла гэвэл бие тань сайжрах хүртлээ өөрийгөө тусгаарла. Тэгвэл ядаж бусад хүмүүст халдвар тараахгүй. (За.) Бусад бүгдтэй л адил зүйлс хий. КОВИД туссан бол КОВИД туссан гэсэн үг. Яг л бусад бүгдтэй адилхан. Ерөнхийлөгч нар, ерөнхий сайд нар, хатад, ханхүү нар хүртэл бүгд бусад бүгдийн адил байдаг. Харсан уу? (Тийм, Багш аа.) Буян тань багассан бол, буянаа хэтрүүлэн ашигласан бол энэ цар тахал хэнийг ч өршөөдөггүй. Тиймээс, зарим хүмүүст буян үлдсэн байдаг учраас эсвэл залбирч, нүглээ наманчилдаг учраас эдгэрдэг. Зарим хүмүүсийн буян хэт бага юм уу хасах руугаа орсон учраас эдгэрч чаддаггүй. Мөн магадгүй тэдний төлөө хэн ч залбираагүй байдаг. Энэ бүхэн нэмэгддэг.

Заримдаа хэн нэгэн та нарын төлөө залбирсны ачаар эдгэрдэг. Энэ бас тустай. (За, Багш аа.) Гэвч та хэн ч үгүй, танд хайртай хүн байхгүй, хэн ч таныг тоодоггүй бол, мөн ямар ч буянгүй, хасах руугаа орсон бол энэ нь амь насыг тань аван оддог. Ёс суртахуунтай, ариун буянтай амьдралын хэв маягаа л хадгалж байх нь чухал. Веган байж, сайн зүйл бод, сайн зүйл үйлд, сайн зүйл ярь. Маш энгийн амьдрал, тийм үү? (Тийм, Багш аа.) Бид ийм л зүйлс хийхэд болно. (Баярлалаа, Багш аа.) Энэ бүхнийг хэрэгжүүлсээр байтал КОВИД тусаад, үхэхэд хүрвэл, энэ нь хувь тавилан тань гэсэн үг. Заяа төөрөг тань. Та ингэж үхэх ёстой. Тэгвэл зүгээр. Ядаж л та цэвэр ариун байх ба тэгээд Диваажин руу явна. Ойлгов уу? (За, Багш аа.) Их Багш таныг дээш аваад явна. Асуултынхаа хариуг авав уу? (Тийм, баярлалаа, Багш аа.) За. Өөр асуулт байна уу? Та нар тав гэсэн байх аа? За. Үргэлжлүүлээрэй.

(Багш аа, хүн хийсэн үйлдлийнхээ үйлийн үрийн үр дагаврыг зөөлрүүлж, намжааж болох хугацаа гэж байдаг уу? Эсвэл нэгэнт л үйлдсэн бол юу ч болж байсан бүрэн гүйцэт төлөх ёстой юу?) Аан, би ойлголоо. За. (Тэр хугацааг хүн яаж мэдэж болох вэ, мөн үүнийг бүрэн үгүй хийх боломжтой юу?) Ихэвчлэн үгүй. Мөн тэр хугацаа нь олон хүчин зүйлээс хамаарна. Зарим нь нэг өдрийн дотор хүртдэг, зарим нь нэг жилийн дотор хүртдэг, зарим нь олон жилийн дараа хүртэж, зарим нь үхсэнийхээ дараа хүртдэг. Хэрвээ бясалгагч бол, манай бүлгийн, Арьяабалын бясалгагч бол, мэдээж, Их Багшийн хамгаалалт байгаа. Гэвч “би” үзлээсээ болоод, эсвэл адал явдалд дурласнаас болж, эсвэл итгэл бишрэлгүй байж, зааг хязгаарыг давбал, хэдийгээр авшиг хүртсэн ч Их Багшид итгэх итгэл бишрэлээрээ орж ирэлгүй сониуч зангаараа, тэнд найз охинтой болохоороо ч юм уу орж ирсэн бол үйлийн үрийн үр дагаварт тань маш олон зүйлс нөлөөлөх боломжтой. Хэрэв та нарт жаахан буян үлдсэн бол, мөн чин сэтгэлээр бясалган дадуулдаг бол Их Багш үргэлж дундуур нь оролцож, та нарт тусалж, ядарч сульдсан үед тань Их Багш алган дээрээ аваад явдаг. Гэвч та нар ийм чин сэтгэлтэй бясалгагч биш бол, мөн зүрх сэтгэлдээ даруухан биш, гэмшдэггүй, Бурхан Диваажинтай холбогдох гэж байнга хичээхийн оронд нэр алдар, зугаа цэнгэл хөөцөлдөн гадуур энд тэнд явдаг бол хэцүү.

Гэхдээ үйлийн үр үргэлж шууд эсвэл тодорхой хугацаанд ирдэггүй, үйлийн үрд тодорхой хугацаа байдаггүй. Заримдаа хурдсах боломжтой, заримдаа удааширдаг. Мэдээж буянаас тань, сүнслэг бясалгал дадлын чин сэтгэлээс тань хамаарна, эсвэл хэн нэгэн таны төлөө залбирдаг эсэхээс, эсвэл өөрийнхөө төлөө чин сэтгэлээсээ залбирдаг эсэхээс хамаарна. Юмсыг хойшлуулж, эсвэл хурдасгах боломжтой. Тогтсон хугацаа гэж байхгүй. Харин хангалттай буянгүй бол, туслах Их Багшгүй бол ямар ч авралгүй. Үйлийн үрийг зогсоох юм уу бууруулах ямар ч арга байхгүй. Ойлгов уу? (Тийм, Багш аа.) Асуултынхаа хариуг авав уу? (Тийм, Багш аа.)

(Сүүлчийн асуулт нь, бас магадгүй үүний үргэлжлэл байх. Үйлийн үр шууд ирэх үү эсвэл ирж идэвхжихээс өмнө хугацаа орох уу гэдгийг тодорхойлдог зүйл байдаг уу?) Заримдаа тийм, заримдаа үгүй. Би хэдийн хэлсэн. (За.) Заримдаа үйлийн үр шууд ирдэг. Жишээлбэл, өчигдөр би одоогоор алхаж чадахгүй байгаа нэг гэлэнмаа номын эгчид туслахыг оролдсон. Гэтэл би шууд л үүнийг авчихсан. (Хөөх.) Түүн шиг муу биш ч, зарим хэсэгтээ. (За.) Тиймээс миний нэг хөл бас гэнэт л асуудалтай болж, өвдөж, жаахан хөшсөн, бараг л шууд. (Хөөх.) (За, Багш аа.) Үйлийн үр гэдэг их аймаар зүйл. (За.) Хэнийг ч өршөөдөггүй. Зүгээр дээ, би мэдээж тэсэж чадна. Би бүр мөсөн хөгжлийн бэрхшээлтэй болчихсон юм биш. Зүгээр л та нарт хэлсэн юм. Тийм учраас би шавь нарт зүгээр л юу ч хийх гэсний хэрэггүй гэж хэлдэг. Өөрсдөө л бясалга. Өөрсдийгөө л авар. Үлдсэнийг нь Их Багш хийнэ. Бусад хүмүүсийн үйлийн үртэй бүү хутгалд. Аймаар. (За, Багш аа.) Шууд үйлчилдэг.

Иоганандагийн шавиас миний сонссон нэг түүхэнд, түүнд итгэгчдийн нэг нь гэр бүлийнхээ нэг гишүүний өвчнийг өөрт нь шилжүүлж өгөөч гэж залбирдаг. Тэгээд шууд л үүнийг авдаг. (Хөөх.) Гэтэл нөгөөх нь эрх чөлөөтэй явдаг. Гэвч энэ бол нэг л хүнийх. (За, Багш аа.) Тэгээд энэ нь бүрэн шилжсэн ба түүнд үүнийг бууруулах хангалттай хүч байгаагүй. (За.) Магадгүй миний хувьд би бууруулж чадах учраас зөвхөн өвдөг юм уу хөлийн доод хэсэг өвдсөн. Өмнө нь би та нарт өвлийн улирал энэ тэрээс болсон гэж хэлсэн ч, үүнээс болсон юм. Би хэлэхийг үнэндээ хүсээгүй. Дашрамд нь л хэллээ. (За, Багш аа.) Өөр бусад олон зүйлс; зөвхөн энэ ч биш. Юмс заримдаа хурдан ирдэг гэдгийг л хэлэх гэсэн юм. Заримдаа бол үгүй. Нөхцөл байдлаас хамаардаг. Тэр хүнээс хамаардаг, нөлөөнд автсан тэр хүнээс эсвэл үйлийн үрийн хурцадмал байдал болон буянаас нь хамаардаг. (За, Багш аа.) Тийм.

Өөр зүйл байна уу, хайр аа? Нэмж хэлэх зүйл байна уу? (Одоогоор бидний асуултууд ингээд боллоо, Багш аа.) Тийм ээ, мэдэж байна. Гэхдээ өөр ямар нэг зүйлийн талаар асуулт байна уу? Үгүй юу? (Үгүй, Багш аа.) Та нар дулаан, тухтай байгаа эсэхийг л мэдэхийг хүссэн юм. (Баярлалаа.) Асуулт далимд нь асуулгалаа. (Баярлалаа, Багш аа.) Тийм учраас би юу ч бэлтгээгүй. Зүгээр л утсаар ярьж байна. За тэгвэл өөр асуулт байхгүй бол дуусгацгаая. (Баярлалаа, Багш аа. Залгасанд баярлалаа, Багш аа.) Бүгдэд тань сайн сайхныг ерөөе. (Бид байгаа газраа аз жаргалтай байна, Багш аа.) Та нар зүгээр. (Тийм, Багш аа.) (Бид дулаан хувцастай, Багш аа,) За, сайн байна, сайн байна. (мөн хөнжилтэй.) За за. хэт хүйтэн байвал яваад халуун бүлээн ус уугаарай. За юу? (За, Багш аа.) Аль болох халууныг. За тэгвэл боллоо. Та нар зүгээр бол би зүгээр. Үүнийг л асуух гэсэн юм.

Миний бие өвдсөн учраас магадгүй та нарын амьдарч байгаа газар хэт хүйтэн, хэт чийгтэй болохоор, мөн та нарт сайн бэлтгээгүй зүйлс байх вий гэж л санаа зовсон юм. Ядаж л чийг арилгагч бүгд аваарай. За юу? (За, Багш аа.) Чийг арилгагч нь мөн дулаан агаар ялгаруулдаг учраас өрөө тань байнга дулаан байдаг байх тийм үү? (Тийм.) (Тийм, тэгдэг.) За, за. Ядаж л хуурай, хуурай байна гэдэг их чухал. (За, Багш аа.) Тийм. Хуурай байвал биеийг тань өвтгөж зовуурилуулахгүй. Миний өвдөлт магадгүй өөр байх. Дашрамд нь л надад үүнийг санууллаа. Миний өвдөлт өөр.

За боллоо. Бурхан бүгдийг тань ивээг. (Багш аа, биеэ бодоорой.) Тийм ээ. Би боолт, дулааны юу гэдэг билээ дээ, авчруулахаар захисан байгаа. Гар болон өвдөгний хэсэгт зориулсан. (За.) Удахгүй ирнэ, онлайнаар захиалсан. Онлайнаар ирэх гэж хэдэн өдөр болдог. (За, сайн байна.) Би зүгээр; таягтай, шүхэр тулаад явж байгаа. За боллоо! Баяртай! Хайртай шүү! (Баяртай, Багш аа. Бид Танд хайртай, Багш аа! Залгасанд баярлалаа, Багш аа.) Хамт байсанд баярлалаа. (Баярлалаа.) Та нар ажилдаа дуртай хэвээр, тийм үү? (Тийм, Багш аа.) За. Энэ дэлхийд бусдад туслах өөр илүү сайн зүйл миний санаанд орж ирэхгүй байна. Би та нараар бахархдаг. Бахархаж байна. За. Бурхан ивээг. (Бурхан ивээг, Багш аа. Баярлалаа, Багш аа. Бид Танд хайртай.)

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд