Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Др. Тавакколи Суприм Мастер Сувгийн багийн гишүүдтэй хийсэн ярилцлагадаа цааш нь дэлгэрэнгүй тайлбарлав. Намайг яриа хийж байх үеэр “Зургаа дахь хууль” санаанд маань орж ирсэн. Тэр өдөр би бас маргаашийн ярианд бэлдэж байсан юм л даа. Тухайн үед би ургамлан хүнсээр хооллох, веган амьдралаар амьдрах нь зөв зүйл болохыг хүмүүст ойлгуулах олон ч яриаг хийсэн, тэгээд тэдэнд хэрхэн ойлгуулах талаар удаан бодсоны эцэст нэг гарцыг олсон юм. Яагаад гэвэл энэ талаарх мэдээлэл хаа сайгүй бас их удаан хугацаанд байсаар байгаа. Бүхэл өдөржин энэ талаар цухалдсаар байв. Ингээд тэр оройдоо бясалгалаа хийж, оюун санаагаа аниргүйд хувиргалаа. Яг тэр агшинд уг аялгуу, эдгээр үгс хөврөн орж эхэлсэн. Тун хүчтэй энерги байснаас гадна үнэндээ жаахан таатай бус байсан л даа. Тэр шөнө бараг л иймэрхүү байдалтай өнгөрч, тэр шөнө “Зургаа дахь тушаал” бүтээл маань төрсөн юм.