Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Норвегийн Осло саяхан хоол ундтай хотын бүх арга хэмжээнд цагаан хоол өгөх ёстой хэмээн зарлажээ. Хэрэв хэн нэгэн амьтан-хүний мах идэхийг хүсвэл урьдчилан тусгай хүсэлт гаргах ёстой ажээ. Энэхүү арга хэмжээ нь хотын хэмжээнд махны хэрэглээг 50 хувиар бууруулах төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд боловсролын газар, Гал түймэр унтраах газар, Манч музей зэрэг бүх хэлтэст хамаарах юм. Махнаас татгалзахыг уриалж буй Осло хотын захиргааны үйлдэлд талархаж байна. Бурханы Гэрэл дор бид хамаг амьтныг хайрлах нинжин сэтгэл, хүндлэл дээр суурилсан нийгмийг бий болгож бүх засгийн газрууд амьтны ертөнцийн хүмүүсийн хэрэглээг удахгүй бүрэн хориглох болтугай.