Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • اردو
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • اردو
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн

Сүнслэг аялал: Урлагаар дамжуулан сүнслэг дадалд өдөөх нь, олон ангит цувралын 1-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Нэрт оюун санааны багш, уран бүтээлч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) биднийг зөвхөн сүнслэг удирдамжаар төдийгүй ер бусын урлагийн бүтээлүүдээрээ дамжуулан гэгээрүүлдэг билээ. Өнөөдөр бид Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бүтээсэн Тэнгэрийн Урлагийн Галерейгаар аялах болно. Их Багшийн уран бүтээлүүд тэнгэрийн гоо үзэсгэлэнг төгс илэрхийлдэг.

Master: Урлагийн аливаа төрөл, уран зураг, урлагийн бусад бүтээлүүд хүмүүсийг дотоод руугаа өнгийж, өөрийнхөө Будда Чанар буюу Бурхны Хаант улсыг олохыг хичээс ёстойг сануулах учиртай.

Ерөнхийдөө мэргэжлийн зураач нар нэг хэв маягаар зурдаг. Харин Төгс Гэгээрсэн Их Багшийн бүтээлүүд нь уран зургийн гоо сайхныг олон янзын хэв маягаар илэрхийлж чаддаг. Их Багш уран зураг болон бусад урлагийн бүтээлийг хэрхэн бүтээдэг нь “Хийхгүйгээр хий” гэж юу болохыг бүрэн тайлбарладаг.

Билиг ухаантай, бясалгал хийдэг, хүүхэд шиг цэвэр ариун сэтгэлтэй, бүхнийг Бурханд даатгадаг хүмүүсийн хувьд аливаа зүйл нар мандаж, жаргах мэт, салхи үлээх мэт аяндаа бүтдэг нь үнэн. Чармайлт гаргах шаардлага үнэндээ байдаггүй. Бүх зураач, тухайлбал мэргэжлийн хүмүүс нэг зураг зурахад хэдэн өдөр, долоо хоног зарцуулдаг гэж би боддог. Харин би нөхцөл байдлаас хамаарч хэдхэн цагийн дотор, заримдаа хагас цагийн дотор ч зурдаг. Би ямар ч техник сурч байгаагүй, уран зургийн тухай ном ч уншиж байгаагүй. Гэтэл бусад хүмүүст, зөвхөн бидэнд төдийгүй гаднын хүмүүст ч таалагддаг. Би нэг их чармайлт ч гаргаагүй.

Агуу уран зураг бол дэлхийн үнэт эрдэнэ билээ. Бийрийн зураас бүр түүх, соёл, илэрхийлэл, тэр ч байтугай адислалыг агуулан, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх сүнсний туршлагыг биеэр амсуулахгүйгээр баяжуулж өгдөг. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н уран зургууд онцгой юм. Эдгээр нь бидэнд цаг хугацаа, орон зай руу буюу Их Багшийн туулсан, мэдэрсэн, бүтээсэн Диваажингийн булан руу орох үүдийг нээж өгдөг. Эдгээр гайхамшигт бүтээлүүд дэлхий болон дэлхийгээс чинагш олон талын ойлголтыг минь баяжуулж, бидний сүнсийг арвин их адис ерөөлөөр тэтгэдэг.

Q: Их Багшийн “Арга, Билиг” хэмээх уран зураг бий. Түүнийг бишрэн харж байхад миний сэтгэлд сайн муу хүчнүүдийн дайтаж буй тод дүр зураг гарч ирсэн. Заримдаа эерэг хүч давамгайлж, заримдаа муу хүч давамгайлж байлаа. Энэ мөчлөг хэзээ ч дуусахгүй мэт санагдсан. Би Их Багшаас энэ тал дээр намайг гэгээрүүлж өгөхийг гуйн залбирсан. Энэрэнгүй Их Багш надад тодорхой ахуй ойлголт, “Эерэг ялалт” хэмээх нэгэн төрлийн хүчийг харуулсан.

Энэхүү бүтээл нь хүний мөн чанарын ​Арга, Билгийн хүчний парадокс дүрд тоглож буй хоёр хүнийг хуурмаг ертөнцөд баригдсан байдлаар дүрсэлдэг. Ийнхүү тэд эерэг ба сөрөг, бодит ба худал хоёрын хоорондох үхлийн тулаанд түгжигдэнэ. Тэд тэмцэлдээ автсан тул эргэн тойронд нь аажмаар шатаж буй галаар бэлгэдсэн эгэл ертөнцөөс зугтахын тулд санал зөрөлдөөнөө эвлэрүүлж, бие биетэйгээ хамтран ажиллах шаардлагатай байгааг ухаарч чадахгүй байна. (Маяагийн хааны хэрэгсэл болсон) хүйтэн, хөндий эмэгтэй тэднийг харан шоолж, “Та нар миний хяналтад байна. Надад та нартай тоглох цаг хангалттай бий. Яарах зүйл алга. Галд аажуухан шарагдах цаг гаргацгаа. Энэ зовлонг эдлэх цаг гарга!” гэж хэлэх ажээ. Энэхүү зураг нь бодит мэт санагдах энэхүү хуурмаг ертөнцөд автахгүй байхыг сануулж байна.

Дэлхийн хүмүүс “Чулуун Хурал” мэт зөрүүд, байнга маргалдах хэдий ч дэлхийд энх тайвныг цогцлоож чаддаггүй. Гэвч чулуу хүртэл бидний доторх билгийн мэлмий шиг “Чулуун Агуй”-тай байдаг – нэгэнт нээгдсэн бол супер-ертөнцийн гэрлээр дүүрдэг. Гэгээрэлд тэмүүлэх гүн “Хүсэл”-ээр бид гэгээрсэн Багштай холбоо тогтоохыг эрмэлздэг.

Энэ бол Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн (веган) 1990 онд Пинтунд амьдарч байх үедээ бүтээсэн анхны бүтээлээр өгүүлсэн сүнслэг түүх юм. 1990 оны 11, 12-р сард нэг дор зурсан эдгээр зургаар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай тухайн үеийн дэлхийн гол асуудлууд болох Ойрх Дорнодын олон үндэстнийг хамарсан Персийн булангийн дайн дэгдсэнийг илчилсэн юм. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай эдгээр зургуудаараа дэлхийн төлөөх санаа зовнилоо илэрхийлж, сүнсний гэгээрлээр дамжуулан дэлхийд туслах амин чухал эрхэм зорилгоо харуулжээ.

Зургийн сэдэв нь өөрийгөө чухалчилдаг, чулуу мэт мэдрэмжтэй, эцэс төгсгөлгүй хурал хийдэг ч асуудлыг хэзээ ч шийддэггүй хүмүүсийг дүрсэлсэн. Гэтэл хүний гараар хийгдэж буй сүйрэл, дайн үргэлжилсээр. Шар, улаан элс нь сул дорой хүмүүсийг айдас түгшүүр, уур хилэнтэй нь хамт илэрхийлдэг. Харин хар, хөх өнгө нь эрх мэдэл, хүйтэн оюун ухаан, төгсгөлгүй маргааныг харуулдаг. Халуун, хүйтэн өнгөний эсрэгцэл нь хоёр талын хурцадмал байдлыг харуулдаг.

Байгалийн том чулуугаар дамжуулан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхийн нөхцөл байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, энэхүү зургаар дамжуулан олон нийтийн ухамсрыг сэрээх, энх тайвныг тогтоох, сул дорой хүмүүст анхаарал тавихад чухал хүмүүст урам өгөх нээлттэй цонх болж чадсан юм.

1990 оны 12-р сард Төгс Гэгээрсэн Их Багш Чинг Хай “Маргаан” хэмээх зургийг зурсан. Энэ зураг нь тодорхой түүхэн үйл явдлыг арын дүрслэлдээ харуулж, гол шийдлийг өгөх Төгс Гэгээрсэн Их Багш Чинг Хайн (веган) итгэл найдварыг харуулсан. Энгийн хүмүүсээс эхлээд дэлхийн чухал удирдагчид хүртэл хүн бүр шийдэх гэж оролдсон асуудлаа билиг ухаан, өөрийн биеэр туулсан туршлагаа ашиглан шийдэхээсээ илүүтэйгээр мэдлэг, оюун ухаандаа тулгуурлан маргалддаг болсон. Зургийн төв дүр нь ширээн дээр нүүр тулан зогсож буй хоёр ном бөгөөд улаан хэсэгт хоорондоо маргалдаж буйг харуулдаг. Эсвэл тэдний маргаан ширээний өнгийг улаан болгож байна уу?

Энэхүү уран зураг нь Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай зөвхөн оюун санааны Их Багш төдийгүй бүх хүнд гол асуудлаа шийдвэрлэхэд нь тусалдаг сургагч гэдгээ нууцаар илчилсэн юм.

Ихэнх хүмүүс тухайн асуудлыг биеэр туулсан туршлагагүй учраас зөвхөн академик мэдлэгээр маргалддаг. Зургийн төв дүр нь ширээн дээр хоорондоо маргалдаж буй хоёр ном. Номын хазайсан ширээ нь хүмүүсийн сөрөг бодол, гажуудсан үзэл баримтлалыг илэрхийлдэг бол бараан, шаварлаг өнгө нь тэдний дайтаж тулалдах, хэрэлдэж маргах хандлагыг харуулдаг. Хоёр ном хоёулаа " No1" нэртэй бөгөөд хоёулаа ширүүн мэтгэлцээн өрнүүлж өөрсдийгөө ялсан мэтээр тунхаглана. Иймээс энэ зураг нь хүний сул талын тухай сургаалт үлгэр юм.

Энэ зураг олон үгнээс илүү бөгөөд тухайн түүхэн нөхцөлд дайнтай холбоотой гол асуудалд шууд анхаарал хандуулжээ. Заримдаа хамгийн энгийн шийдэл хамгийн төвөгтэй асуудлыг шийдэж чаддаг. "No1 байр суурийн төлөө мэдлэгээ гайхуулахын оронд асуудлыг шийдвэрлэхийн тулд билиг ухаан, хайрыг ашиглах нь" дэлхийн энх тайванд хүрэх хамгийн сайн шийдэл болохыг энэ уран зураг илэрхийлж, бидэнд харуулахыг зорьж буй билиг ухаан юм.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2025-12-19
528 Үзсэн
37:09
Онцлох мэдээ
2025-12-18
2 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-12-18
1035 Үзсэн
43:55
Онцлох мэдээ
2025-12-17
263 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах