Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Заримдаа намайг засгийн газрын тэргүүнүүд, өөр өөр улсууд, хаад, хатад, ханхүү нар урьдаг. Тэгээд тэдний үдэшлэг ирсэн хүмүүсийг зохимжтой загвартай хувцас өмсөхийг шаарддаг. Эмэгтэйчүүд үдшийн даашинз өмсөж, эрэгтэйчүүд смокинг, зангиа эсвэл эрвээхэй зангиа зүүх ёстой. Жишээлбэл, ийм. Харж байна уу? Тэр цагаас хойш тэдгээр хүмүүсийн нэг байхын тулд ямар нэг загвар бүтээх ёстой болсон. Бусдаас ялгараад, “Би чамаас илүү ариун хутагт” гэсэн, өөр уур амьсгал бүхий хувцаслаад зогсож байхгүйн тулд, юу гэж хэлэх гээд байгааг маань ойлгож байна уу? Тэгэх нь хүмүүст эвгүй, таагүй, дарамттай мэдрэмж төрүүлдэг. Би зүгээр л тэдэнтэй адил, тэдний нэг болдог. Эндээс л миний хувцас загварт орсон шалтгаан эхлэлтэй.