Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бүх Төвүүдэд та нарт: 5 Ариун Нэр болон Бэлгийг Аялгууны (Диваажингийн дотоод Аялгуу) бясалгалаас бусад үед цаг үргэлж сана. Авшигтнууд ЁС СУРТАХУУНЫ стандартуудыг сахиж, зааврууд, веган хооллолт, 5 ёс суртахууны сахилыг чандлан мөрдөх ёстой. = Энэ бүгд хамгаалалт болно. Яг л шинэ жолооч шиг, заавруудыг дагаж мөрдөн, зам дээр анхаарлаа төвлөрүүл, хазгай муруй жолоодох нь өөрт чинь болон бусдад хор уршигтай. Хуучин хашир жолоочид хүртэл адил үйлдэх ёстой эс бөгөөд үр дагавартай нүүр тулах болно. Бурханы хүч бол тоглоом биш. Энэ бол хүндэтгэлтэй хандаж, дагаж мөрдөх учиртай хүч юм. Хэрэв та эдгээр бүх зарчмуудаас гажиж зөрчих юм бол Их Багш хариуцахгүй. Магадгүй та Маяагийн багаж зэвсэг болж, зорилгоосоо, гэгээнтний эерэг тойргоос төөрсөн ч байж магадгүй. Юу хийж байгаа, биеэ авч яваа байдал, юу ярьж байгаа, юу идэж байгаа гэх мэтчилэн болгоомжтой бай... Та нар зөвийг буруугаас ялгахыг заасан, маяа уучлангуй байхгүй. Тэр таны эрхэм стандартыг шалгах зөвшөөрөлтэй. Сонор сэрэмжтэй бай, даруу бай, ёс суртахуунтай бай, бясалгалаа сайн дадуул мөн Бурханыг цаг үргэлж сана.