Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Ливан гэр бүлээс гаралтай Жорж Хайек (веган) Ливаны Бейрут дахь Хайек эмнэлгийг ажиллуулдаг. Тус эмнэлэг Гэрэлт Дэлхийн Энэрэнгүй Үйлстэн Шагналын эзэн юм. Түүний гэр бүл энэ эмнэлгийг хэдэн үеэрээ удирдаж иржээ. Жоржийн амьдралдаа хийсэн томоохон өөрчлөлт түүнийг Ливан дахь веган амьдралыг дэмжигч тэргүүлэгчдийн нэг болгосон юм. Үзэл бодлынхоо энэхүү гайхалтай өөрчлөлтөөр тэрээр эмнэлгээ веган эмнэлэг болгосон бөгөөд үүнд үйлчилж буй хоол хүнс, өмсөж буй хувцас, эмнэлгийн тавилга зэрэг багтана. Олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл эднийхийг “Дэлхийн анхны веган эмнэлэг” хэмээн нэрлэсэн байдаг. Тэрээр мөн амьтан-хүмүүний эрх, веган хооллолтыг дэмжих ашгийн бус байгууллага Ливаны Веганчуудыг үүсгэн байгуулжээ.