Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн Турк болон Сири дэх тусламж...2023 оны 2-р сарын 6-нд болсон 7.8 магнитутын асар хүчтэй газар хөдлөлтийн дараа хэд хэдэн удаа чичирхийлэл болсон нь Туркийн өмнөд хэсэг болон Сирийн умард хэсгийг маш их эвдрэл сүйдэлд орууллаа. 43,000 гаруй хүн амиа алдаж, амьд үлдэгсэд нь тэсгэм хүйтэн, цастайд орон гэргүй хоцорлоо.Энэ сүйрэлт үйл явдлын талаар сонссон даруйдаа бидний Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) 50,000 ам. долларын тусламжийг даруй гарган “...өртсөн бүх хүнд асар их гашуудал, чинхүү залбирлын хамт өргөе. Бурхан тэдний сүнсийг авраг!” хэмээн илгээв.2-р сарын 10-нд Их Багшийн тусламжаас 25,000 ам. долларыг Сирийн Арабын улаан хавирган сар нийгэмлэгт илгээсэн бөгөөд Сири дэх эн тэргүүний хэрэгцээт зүйл болон эмнэлгийн тусламжид зориулах юм. Үлдсэн 25,000 ам. долларыг манай Нийгэмлэгийн Турк дэх гишүүд тухайн орон нутаг дахь тусламжид зориуллаа.Энэ цаг үед газар хөдлөлтөд өртсөн амьд үлдэгсэд цастай, хүйтэнд гадаа гудамжинд амь зууж байсан тул манай Нийгэмлэгийн Тайвань (Формоса) дахь гишүүд даруй 700 гаруй салхинаас хамгаалах дээл, дулаан бэлхүүсэвч, өмд зэрэг өвлийн зүйлсийг захиалсан юм. Эдгээр зүйлсийг 2-р сарын 11-нд Тайбэй дахь Турк худалдааны байгууллагад хүлээлгэн өгсөн. Тус байгууллага газар хөдлөлтөд өртсөн хүмүүст албан ёсоор тусламж авч буй юм.Манай Нийгэмлэгийн гишүүдийн тайлангаас эшилбэл: “Тайвань дахь Туркийн байгууллага Формосад маш их талархаж байгаагаа илэрхийллээ. Олон нийтээс тасралтгүй их хэмжээний хандив тусламжийн зүйлс урсан ирж байсан учраас төлөвлөсөн хандив дөрвөн өдрийн өмнө бүрдэн үйл ажиллагааг зогсоосон байна. Иймд хайр дүүрэн зохицуулалт хийж тусламжийн зүйлсийг Туркийн гаалиар дамжуулан газар хөдлөлтөд хамгийн ноцтой өртсөн газрын хүмүүст халуун дулааныг болон адислал түгээхэд тусалсанд Бурханд талархъя.”Хамгаас Халамжит Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Таныхаа нөхцөл болзолгүй тусламж, хайрын залбиралд бид чин сэтгэлээс талархаж байна. Мөн газар хөдлөлтөд хохирсон хүмүүст ядрахыг умартан тусалсан хэн бүхэнд талархъя. Хайртай хүмүүсээ энэ гамшигт алдсан бүх гэр бүлд бид чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна. Сири болон Туркт болсон газар хөдлөлтөд өртсөн бүх хүн удалгүй илаарьшин, Аллахын Өршөөлт Ивээл дор хэвийн амьдралдаа даруй орох болтугай.