Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бидний Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н өрх бүрд тохиромжтой, энэхүү ашигтай зөвлөгөөг та нартай хуваалцмаар байна:“Сайн уу, хөөрхөн хүүхдүүд ээ? Та нар хэр байцгаана даа? Бүгд сайн байгаа гэж найдъя. Та нарт туршиж үзэх шинэ, хийж болмоор зүйлийг хүргэе. Хэрэв хөргөгч тань хэт дүүрсэн бол хаалганы дээд хэсэгт урт картоны нааж, дараа нь одоо байгаа зүйлсийнхээ дээр тохирохыг нь тавина – яг хоёр дахь давхарга шигээр. Эсвэл скочийг зүгээр л хөндлөн давхарлаж, дараа нь хөргөгчийн хаалган дээр наана. Тэгвэл танд хэрэгтэй зүйлсээ хадгалах илүү зай бий болно. Бусад ах/эгч нар тань миний зөвлөгөөг туршиж үзээд, үүнд баяртай байгаа. Тэд та нарт энгийн гэрэл зургуудыг илгээх болно. Хийж чадаж буй зүйлдээ талархаж байгаарай. Бурхан сайн хүүхдүүд та нарт хайртай.”Бид ч бас Танд хайртай, Их Багш аа! Бидний өдөр тутмын амьдралыг зохицуулах бүтээлч, практик зөвлөгөөнд Тань бид үргэлж талархдаг!