“Цочирдом мэдээ”-нээс эшлэв Ủa thầy?!? (Юу, багш аа?!?) Хүмүүс толгой дээр нь б*, толгой дээр нь б*, Буддын шашны толгой дээр нь б*, лам, гэлэнмаа нарын толгой дээр б*, Буддын шашинд суралцаж, бясалгадаг хүмүүсийн толгой дээр б*.
Лам, номлогч нар амь зуух ямар нэг зүйл ямагт байсаар байх болно. Харин илүү гайхамшигтай зүйлсийг, илүү баян чинээлэг байхыг тансаглахыг бүү хүс. Тэгсэн цагт та нар амьдарсаар байх болно. Үүнд санаа зовох учиргүй. Хэчнээн лам гэлэнмаа нар ширэнгэн ойд, томоохон ууланд амьдардаг билээ? Тэд өдөр шөнөгүй бясалган дадуулдаг. Тэд давгүй хэвээр! Мөн түүгээр ч барахгүй муу лам нар, номлогчид, бусад энгийн хүмүүс бас адад эзлэгдсэн байдаг учраас жинхэнэ зүйлсийг мэдэхээ байдаг. Тиймээс тэд үргэлж өрөөл нэгнийг өдөөн хатгаж тэмцэлдэж байдаг. Тэд үүндээ дуртай. Чөтгөрийн нөлөөллөөр тэдэнд дотор нь ийм түрэмгийлэл байдаг, эсвэл өөрсдийнх нь зан авир тийм байдаг. Бусад нь илүү нам гүм байж магадгүй юм, гэвч Их Багш нар тэднийг өөрсдийг нь өчүүхэн мэт санагдуулдаг тул тэд алдартай, эрхэм ариун хувраг, Их Багш нарт дургүй.Их Багш нар явж очоод тэдэнтэй тулалдах ч юм уу тэдэнд ямар нэг юм хийхгүй, тэднийг бүр мэдэх ч үгүй. Гэтэл тэд зүгээр л холоос, эсвэл эзгүйд нь араар нь ч юм уу ямар нэг байдлаар Тэднийг гүтгэж, Тэдний талаар муу муухай бүхнийг тараадаг. Учир нь тэд өөрсдийн өчүүхэн, дорд байдлыг мэдэрч, тэдгээр эрхэм ариун Их Багш нар, сайн хуврагууд өөрсдийг нь илчлэх вий гэж санаа нь зовдог юм. Тэгээд л тэд Эрхэм Хуврагуудын талаар санаа зовдог хэрэг. Тиймээс л Тэднийг үзэн ядаж, Тэднийг үгүй болгож, тараан бутаргаж, жинхэнэ Их Багшийг хайж олон, гэгээрэл, гэтлэлд хүрэх гэсэн итгэл бишрэлт хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд элдвийг хийдэг юм. Гол нь энэ. Иймд алдартай,эрхэм ариун байгаа тань хуурамч их багш нараас, муу лам, гэлэнмаа нар гэх зэрэг хүмүүсээс дээр гэдгийг харуулах баталгаа болохгүй. Бусдад өөрсдийгөө дэвшүүлэхэд нь тусалж чадах юу л байна, мөн Бурханы Ивээлээр гэтлэгдэж, Гэртээ, жинхэнэ Бурханы Оронд, жинхэнэ байшиндаа эргээд очиход нь тусалж болох юу л байна хий.Тийм л юм. Эзэн Есүс Өөрийгөө цовдлуулна гэдгээ мэдэж байсан; гэсэн ч Тэрээр харгис хэрцгий ертөнц рүү бууж, туслахыг хичээсэн. Тийм учраас маш олон хүмүүс Түүний цаг үед гэгээнтэн болж дэвшсэн. Түүний нөлөөлөл нь, Түүний сургаал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр буй. Олон тэрбум хүм Эзэн Есүсийг дагадаг - тэд үнэхээр чин сэтгэлтэй биш ч Түүнийг хүндэлж, дагадаг. Хэдийгээр тэд дагах хангалттай хүчгүй ч Түүний сургаал зөв гэдгийг мэддэг. Будда мөн адил, хэдийгээр Будда одоо энд байхгүй ч, материаллаг түвшинд байхгүй ч олон тэрбум хүн Буддагийн сургаалыг дагадаг. Ядаж л хичээдэг. Зарим нь дагаж ёс зүйтэй болж, бүр гэгээнтэн болдог. Эсвэл ядаж л сайн лам, сайн гэлэнмаа болж, сайн дагалдагч болдог. Тиймээс хамаагүй.Энэ дэлхийд бүх зүйл маш аюултай, ялангуяа нэр алдартай, олон хүнд хайрлагддаг бол тийм. Тэд байнга болгоомжтой байх ёстой. Гэсэн ч аюулгүй байгаа эсэхээ таахын аргагүй. Хүмүүс атаархдаг нь ердөө л хүмүүний мөн чанар. Тэд нэр төр, ашиг хонжоогоо алдахаа мэдрээд эхэлбэл тэд улам илүү түрэмгий болж, аюулд өртөж болзошгүй болдог.Олон Их Багш нар өөд болсон. Юуны төлөө? Тэд ямар ч буруу юм хийгээгүй, нийгмээ илүү цэвэр, илүү ариун болгоход тусалж, дэлхийг илүү амьдарч болохуйц болгоход тусалсан. Гэсэн тэд амь үрэгдсэн. Энэ дэлхийн нэг жижигхэн хэсэгт, Ау Лак (Вьетнам)-д л гэхэд саяхан бүр хоёр, гурван Их Багш алга боллоо. Миний санаж байгаагаар Их Багш Хуинь Фү Со, Их Багш Минь Дан Куан нар. Тэд хоёулаа ариун хүмүүс байсан. Цаг үргэлж аминч бус золиос гарган, хүмүүст сайн зүйлсийг зааж, Буддаг даган, Буддагийн хийх учиртай бүхнийг үйлдэхийг хичээдэг байсан. Хэрэв хүмүүс тэдгээр Гэгээнтнүүдийг Гэгээнтэн гэж, Бодисадва, Будда гэж итгэхгүй байвал ядаж Тэднийг ямар ч буруу зүйл хийгээгүйг харж болно. Тэд буруу зүйл огт хийгээгүй. Зөвхөн сайныг хийсэн. Тэгсэн ч гэсэн зарим зүйлс хаа нэгтээ алдагдаж, хаа нэгтэйгээс сэм шургалж, Тэднийг хөнөөж, ул мөргүй алга болгодог. Тэднийг хэн ч олж чадахгүй. Учрыг нь хэн ч мэдэхгүй.Бид бас Их Багш Нгуень Тань Намыг санаж байна. Тэр бол Нам Куок Фат буюу Нам Куок Буддизм, Коконатын Буддизмыг Үндэслэгч. Түүнийг бас хөнөөчихсөн. Ямар ч шалтгаангүйгээр. Түүнийг хөнөөх шалтгаан үнэндээ огт байгаагүй. Тэр ард түмэндээ гагцхүү энх тайвныг л хүссэн төдий. Утгагүйгээр, харгис балмадаар, хэрэггүй шалтгаанаар хүмүүс үхэх болж байгааг хараад тэр шаналж байсан. Тэгэхээр та нар гурван Их Багш нууцлагаар, эсвэл зарим шавь нарынхаа өмнө ил тодоор, яг л Их Багш Нгуень Тань Намын адил хороолгосон шалтгааныг мэдэж авлаа.“Хүндэт Коконатын Лам – Шилдэг Ламтаны эрсдэлтэй амьдрал”-аас эшлэв Коконатын Эрхэм Ламтны эрсдэлтэй амьдрал : Коконатын Ламтан АНУ-ын ерөнхийлөгчид наргил модны самар бэлэглэсэн. Сайтар ажиглавал үүн дээр энх тайвны бэлгэдэл харагдах болно. Коконатын Ламтаны АНУ-ын ерөнхийлөгчид илгээсэн захидал хүсэлт байсан юм. Тэрээр ерөнхийлөгч Линдон Б.Жонсоноос 20 аварга том тээврийн онгоц зээлж аваад, тэр үед Вьетнамыг дайсагнагч хоёр тал болгон 17 хуваасан -р өргөрөг дэх цэрэггүй бүс рүү шавь нартайгаа явахыг хүсжээ. Тэд тэнд Бэнь Хаи мөрний яг голд залбирлын асар босгох байв. Тэр тэнд долоо хоног идэж уулгүй залбирч сууна. Мөрний хоёр эрэг дагуу 300 лам Түүнтэй хамт залбирал үйлдэх байв. Тэрээр ерөнхийлөгч Линдон Б. Жонсонд энэ төлөвлөгөө Вьетнамд энх тайвныг авчирна хэмээн баталжээ. Уг захидал ерөнхийлөгч Жонсоны гарт хүрсэн эсэхийг хэн ч мэдэхгүй ч Хүндэт Коконатын Ламтан Вьетнамд энх тайвныг тогтоох мөрөөдлөө хэзээ ч орхиогүй гэдгийг бүгд мэднэ.Хуулийн сонинд бичсэнээр Коконатын Ламд засгийн газар [1975 оноос] хойш Өөрийнхөө шашныг шүтэхийг зөвшөөрөхгүй болсон байна. Хэсэг хугацааны дараа Тэрээр эх орноосоо зугтахыг оролдсон ч баривчлагджээ. 1985 онд л эрх баригчид Ламтанд гэртээ харихыг нь зөвшөөрсөн байна. Тэр үед Тэрээр 40 кг ч хүрэхгүй жинтэй байв. 1990 оны 5-р сард шавь нар нь Түүнийг Тянь Гиан муж дахь дагалдагчдынхаа нэгнийх нь гэрт орогнуулахаар нууцаар авчирсны дараа цагдаа нар ирээд олчихжээ. Хоёр талын мөргөлдөөн хэрхэн өрнөсөн нь тодорхойгүй ч нас барсан хүн нь Коконатын Ламтан байсан юм.Хүн амины хэргийн дараа Бэнь Трэ мужийн Ардын шүүх Түүний шавь нарыг ажил үүргээ гүйцэтгэж явсан албан тушаалтныг эсэргүүцсэн гэж үзээд хүнд ял оноожээ. Энэ хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл болон Коконатын Ламын үхлийн талаарх мэдээллийг төрийн хэвлэлүүд төдийлөн нийтлээгүй. Жон Стейнбек дурсамждаа ийн бичжээ: “Хамгийн сүүлд Коконатын Ламтай уулзаад салах ёс хийгээгүй. Тэр үед Тэрээр хацар даган урсах нулимсаа арчиж байсан ч дахин инээмсэглээд, гараа дээш өргөн, өөрийн амьдардаг тэнгэр өөд заасан юм.”
Үүгээр үнэхээр сайн зүйл хийж байгаа; дэлхийн хүмүүсийг хайрлан; тэднийг хамгаалах гэж; үнэн, эрхэм ариун Сургаалаар сүнсээ гэтэлгэхийг зорьсон хүмүүст туслах гэсэн хүн бүрийг айлгаж байгаа хэрэг юм.Photo Caption: Сайхан Хөршүүд рүүгээ Тэмүүлэн Хөөрхөн Мэндчилнэ