Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тамд унагадаг хамгийн ноцтой шалтгааныг Бурхан илчиллээ, 11-ын 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
За тэгэхээр үргэлжлүүлье. Сайн эрэгтэй эмэгтэй хүмүүс асуудалд орсон үед нь Диваажингийн сахиусан тэнгэрүүд тусалсан талаар бид олонтоо сонсдог, гэвч нэг хүн эсвэл жижигхэн бүлэг хүмүүс байдаг болохоор мөн тэд сайн байж, байнга залбирдаг болохоор эсвэл үргэлж Бурханд залбирч, Бурханд, Диваажингийн Хүчинд итгэдэг байсан болохоор тэр. Гэхдээ олон хүн, улс орноороо ч юм уу илүү хэцүү, яагаад гэвэл том улс, олон хүн дунд хоёр тал байдаг, сөрөг болон эерэг хүч. Бурханд итгэдэг, эгэл даруухнаар залбирч, байгаа бүхэндээ хамгаалал хүсэн Бурханыг магтаж байдаг хүмүүсээс эерэг хүч нь гардаг.

Харин нөгөө тал нь хэдийгээр адилхан нэг бүлэгт байж, адилхан хүмүүс мэт, адилхан зүг чигт буй мэт харагдавч Бурханд итгэдэггүй, зөвхөн амаараа юм уу гадаад үйлдлээрээ тэгж харагдав ч үнэндээ Бурханд итгэдэггүй. Тиймээс энэ хоёр хүч ялалтын төлөө, тухайн бүлэг, тухайн хүний хүссэн ямар ч юм шалтгааны төлөө, сайн шалтгааны төлөө хоорондоо тэмцдэг. Хүн төрөлхтөн илүү буянтай болох тусам Диваажин тэр тусмаа Бурхан бидэнд туслахад хамгийн сайн. Тийм учиртай. Яагаад гэвэл энэ бол материаллаг дэлхий, асуудлуудыг шийдэхийн тулд юмс материаллаг зүйлсээс хамаарна.

Хүмүүс заримдаа, “Бурхан байдаг юм бол, яагаад Тэр дайн, өлсгөлөн, гай гамшиг, цар тахал гэх мэт энэ бүх асуудлыг бүтээсэн юм бэ?” гэхийг сонсож байсан. Үгүй, үгүй, Бурхан бүтээгээгүй. Бурхан хэзээ ч хүн төрөлхтөнд эсвэл хаа ч юм зовлон бүтээж байгаагүй. Маяагийн бүтээл бөгөөд маяа та нарыг Ертөнцийн Хуулийг ашиглан шийтгэдэг. Хэрэв та нар муу юм хийвэл Тэд Диваажингийн Хуулиас иш татна, жишээ нь, “Хэрэв та муу үйл үйлдвэл төлөөс төлнө.” гэдэг. Үгүй, сайн үйл үйлдэг гэж сануулах зорилгоор Диваажин тэгж хэлсэн, яагаад гэвэл тэгэхгүй бол та нар асуудалд орно. Шийтгүүлэх болно. Гэхдээ шийтгэж байгаа нь Диваажин биш, доогуур төвшний, хамгийн доод Диваажин, Үйлийн Үрийн Хууль, маяагийн удирдагч хүч юм. Тэд хүмүүсийг, энэ гараг дээрх төрөлтнүүдийг, захирч болох хэнийг ч бай захирахыг хүсдэг, тэгснээрээ тэд энэ бүх хуулийг ашиглан хүмүүсийг шийтгэдэг юм.

Бурхан бидэнд Арван Сахил өгсөн, Буддын Шашнаар бол Таван Сахил, Христийн шашин, Хиндүизм, Жэйнизм бүгд л бидэнд энэ дэлхийд эдгээр хууль үйлчилдгийг хэлдэг. Тиймээс бид эдгээр ‘Таван Сахил’ хуулийг, Арван Хуулийг зөрчихөөс зайлсхийж чадвал та нар асуудалгүй, аюулгүй байх болно. Энэ хуулийг Бурхан бүтээсэн гэсэн үг биш. Ийм төрлийн хуулиудыг зөрчвөл маяа биднийг шийтгэнэ гэдгийг Бурхан мэдэж байдаг юм. Та нарыг шийтгэх гэж, эсвэл тэдний атганд, удирдлагад орж бууж өгөг гэж тэд тэгж бүтээсэн.

Бурхан бидэнд зөвхөн аз жаргал, баяр баясал, гэгээрлийг хүсдэг, агуу “Би”-гээ мэдэхийг хүсдэг, Бурханыг мэдэхийг биш. Агуу “Би”-гээ мэддэг болсны дараа та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэдгээ олж мэддэг, хэрэв илүү дэвшвэл Бурхантай нэг болдог. Эзэн Есүс, “Эцэг бид хоёр нэг” гэж хэлсэн байдаг, учир нь Есүс Христ тэр төвшинд хүрсэн байсан, Өөрийгөө хэн гэдийг, юу хийдгээ мэдэх хүчтэй болсон байсан. Тэдгээр нь бүгд Бурханаас ирдэг ба Бурхантай нэг гэдгээ Тэр мэдсэн байсан.

Тиймээс Мозесоор дамжуулж, Будда нараар Жэйн Их Багш нараар, Сик Их Багш нараар, Хиндү Их Багш нараар, Лалын Их Багш нараар дамжуулж Бурхан хүн төрөлхтөнд хандан, энэ дэлхийд амьдарч байгаа цагт тамд чирэгдэн орж шийтгүүлэхээс сэргийлж, мөн амьд байхдаа, эсвэл өөд болоод маяагийн хүчээр шийтгүүлэхгүй байя гэвэл эдгээр зарчмуудыг, эдгээр ёс суртахууны зарчмуудыг баримтал гэж хэлсэн. Яагаад гэвэл энэ бол тэдний оршихуй. Та нар Диваажинд байгаа юм биш. Асурын энэ тэр гээд доогуур Диваажинд та нар оршоогүй. Асурын Диваажин нь дэлхийд, энэ гарагийн сүнслэг ухамсрын төвшинд хамгийн ойр Диваажин. Яагаад гэвэл Бурхан бидэнд бас чөлөөт сонголтыг олгодог. Тэгэхээр хэрэв бид Бурханаас дорд, Бурханы эсрэг ямар нэг зүйл мэдрэхээр энд бууж ирье гэвэл энэ оршихуйн хуулийг сахих ёстой, жишээ нь Таван Сахил ч юм уу эсвэл арай жаахан томруулсан нь Арван Сахил. Энэ нь Таван Сахилдаа эргээд багтдаг.

Аллага бүү үйлд, худал бүү хэл, хулгай бүү хий, зүй бус секс бүү үйлд, мөрийтэй тоглоом гэх мэт хорт бодис бүү хэрэглэ. Мөрийтэй тоглоом бас хүнийг хордуулж, донтуулдаг бөгөөд тэр замаар замнавал, өөрийгөө худалдаж, эд хөрөнгөө худалдаж, бүх эхнэр хүүхдээ ч худалдахад хүргэдэг. Тийм ээ, мөрийтэй тоглоом, архи, хар тамхины төлөө зарим хүмүүс тэгдэг. Донтуулдаг юу л байна тийм, хар тамхи, архи, тамхи, мөрийтэй тоглоом бүгд донтуулдаг. Зөвхөн амьтан-хүмүүсийн мах, амьтан-хүмүүсийн бүтээгдэхүүн ч биш. Учир нь эдгээр хуулиудыг, Таван Сахил, эсвэл Христийн Арван Сахилыг сахихгүй бол, эдгээрийг мөрдөхгүй, эдгээр зарчмыг зөрчвөл та нарыг маяа шийтгэх болно. Бусад улс оронд очихтой адилхан. Олон улс оронд ийм асуудлууд байдаг болохоор өөр өөр хультай, зарим нь илүү нарийн.

Ард иргэдээ цэгцтэй, нэгэндээ гэм хоргүй, нийгэмдээ хор хөнөөлгүй, зүй зохисгүй муу зүйлс хийхээргүй байлгахад энэ нь тустай юм. Зарим хатуу улс оронд илүү хууль бий, зарим нь үнэхээр утгагүй. Жишээ нь ороолт зүйхгүй бол шоронд орно, бүр зодуулж, хүчирхийлүүлэхэд хүрдэг. Та бүхэн мэдээнээс үүнийг үзсэн байх. Жишээлбэл тийм. Олон “ариун” гэгдэх улс орнуудын энэ бүх сэтгэцийн асуудалтай хуулиудыг би хэзээ ч хэлж баршгүй. Тэд Бурханд итгэдэг гэдэг. Зөнчид, Тэрээр амгалан байг, итгэдэг гэдэг. Тэд Их Багш нарт итгэдэг энэ тэр гэдэг. Гэтэл Их Багшийн эсрэг, Зөнчийн ёс суртахууны стандартын эсрэг юу хамаагүй хийх юм. Их Багш нар, Зөнч нар зөвхөн хүмүүст сайн зүйл хийхийг, эелдэг байхыг, нэгнээ хайрлахыг заадаг ч тэд захирахын тулд эсрэгээр нь үйлдэж байна.

Тэд Бурханд итгэдэг гэдэг ч, Зөнчийн сургаал номлолд итгэдэг гэдэг ч эмэгтэйчүүдэд гэм хэрэгтнүүд мэт ханддаг. Эмэгтэйчүүд санамсаргүй эсвэл салхинд ч ороолтоо унгах хориотой. Эмэгтэйчүүдэд объект мэт хандаж, тэднийг зарж худалдаалж, хүчирхэг албан тушаалтнууд, цагдаа гэх мэт дураараа аваад явдаг бөгөөд тэд сургуульд, их сургуульд явах ч эрхгүй. Орчин үеийн энэ дэлхийд эмэгтэйчүүд ерөнхийлөгч, ерөнхий сайд болох боломжтой, олон улс оронд маш чухал сайдын албуудыг хашиж байна. Гэтэл зарим оронд эмэгтэй хүн сургуульд явах боломжгүй, цэцэрлэг, бага сургуулиас дээш боловсрол эзэмших эрхгүй байна, бага сургуульд орвол их юм. Тэднийг яг л шонхор мэт харж байдаг. Хэрэв тэд шашны номоо сурахгүй бол хөөж гаргах юм уу шоронд ч хорьж мэднэ.

Бурхан минь, эмэгтэйчүүд шилдэг нь гэдгийг тэд мартчихсан. Эмэгтэй хүнд хүн төрөлхтнийг төрүүлж, тэжээн тэтгэж, өсгөж насанд хүргэх хүчийг олгосон байдаг. Тэд хүмүүсийг өсгөж ерөнхий сайд, улс орноо удирдах чухал хүмүүс болгодог. Хамгийн чухал нь эмэгтэйчүүд бол ирээдүйн Будда нарын ээжүүд, аль эртнээс л Будда нар, Зөнч нар, Гэгээнтэн Мэргэдийн ээжүүд байсаар ирсэн.

Тиймээс тэдний хэлж байгаа бүхэн нь үйлдлээс нь зөрж байна. Эдгээр хүмүүс тамд унах болно, яагаад гэвэл бардам зан, эго бол та нарыг тамд унагах шалтгаан гэдгийг хэлсэн. Хэрэв та нар тамд зочилбол олон номлогчид, том жижиг улсуудын олон удирдагч нар, шүтлэгтэй мэт харагддаг хүмүүс бүгд тамд байгааг олж харна. Богино хугацааны там биш - үүрдийн тамд унасан байдаг. Учир нь тэд шашинд итгэдэггүй байж итгэдэг хэмээн хуурамч дүр эсгэн Бурханыг, Диваажинг, мөн хүн төрөлхтнийг бүхэлд нь доромжилдог. Хүмүүсийг захирч, хүүхдүүдийг дарлахын тулд Тэд зүгээр л Бурханыг ашигладаг, Бурханы сургаалыг, Зөнч нарын сургаалыг, Их Багш нарын сургаалыг ашиглаж хүмүүсийн эгог тэтгэдэг. Яг л одоогийн Пап лам Францис шиг. Тэр Есүс Христийг төлөөлөх учиртай, гэвч тэр Христийг эсэргүүцэж, Түүнийг гутаан доромжилж, “Есүс бүтэлгүйтсэн”, “Тэр бол тэрс үзэлтэн” энэ тэр гэсэн. Тийм учраас тэд үүрд тамд унах ёстой.

Photo Caption: Сүнсний Хавар Мөнх Байх Учиртай!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-12-24
222 Үзсэн
35:18
2024-12-23
19 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд