Хайх
Монгол хэл
 

Амар амгаланг алдуулагч ертөнцийг ялсан ялалт, лекцийн 11-ын 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Урьдын хаадад байгаагүй их олон тав тухтай зүйлс надад байгаад би баяртай байна. Орчин үед интернэт байна, утас байна, хэдийгээр миний нөхцөлд хязгаарлагдмал байдаг ч ажиллаж болохуйц, урьдны дээдэст, өмнөх зуунууд, хэдэн арван жилийн өмнөхтэй харьцуулбал хавьгүй дээр.

Орчин үед, жишээ нь надад машин байхгүй байлаа ч би автобусанд юм уу галт тэргээр эсвэл онгоцоор, таксигаар явах боломжтой... Хаадад өмнө нь ийм зүйлс байгаагүй. Тэд морин тэргэн дээр суугаад давхиулаад л давхиулаад л явдаг байсан, бас өвддөг. Эсвэл өөр өөр газар нутгаар тэргэнд явж, сайхан газар нутаг байлаа ч эрт дээр үед зам харгуй нь бартаа ихтэй, олон зарц нараар үүрүүлэн олон өдрийн турш явж байж өөр хотод хүрдэг байв, эсвэл амралтын газраа ч юм уу. Үнэхээр амаргүй.

Би Энэтхэгт байхдаа морин тэргээр явж байснаа санаж байна. Эсвэл хуучин нөхөртэйгөө Мьянмар улсад очин Паган дахь 10,000 хийдэд болон Мьянмарын Алтан Сүмд зочлоход бид автобусаар явсан. Гэвч тэндхийн автобус нь арагшаа налах тухтай орон зай байдаггүй. Үүнээс болоод тэр автобуснаас буухад ар нуруу минь яг л өндөг шиг том булдруутай болсон. Их удаан өвдсөн шүү. Гэвч тийм л тээвэр байсан. Өөр сонголтгүй. Тийм газар тусгай нэгдүгээр зэрэглэлийн юмс байх боломжгүй. Тэгээд явах автобус байсан нь их юм.

Эсвэл Ау Лакт (Вьетнамд) намайг бага байхад бид гурван дугуйтаар явдаг байв. Мотоцикл л доо, ард нь суудал нэмчихсэн. Тэр тохиолдолд урд яваа машины яндангийн утааг тасралтгүй амьсгалж явна. Аймшигтай. Их хол замын турш кабүүм, кабүүм, кабүүм гээд л явж өгнө, заримдаа их л өвддөг байж билээ. Орчин үед бол би тансаг амьдарч буй санагддаг, надад байшин байхгүй ч, би аглагт амьдарч байлаа ч тийм. Гэвч энэ бол үнэндээ маш гайхалтай амьдрал. Би үүнийг юугаар ч солихыг хүсэхгүй, би даяанаасаа гарч, эргээд та нартай уулзах цаг болоогүй л бол шүү дээ.

Заримдаа би та нарыг санах юм. Чөлөөт цагтаа та нарыг санадаг. Хайр хүрэм нүд, чин сэтгэлт зүрх, ашрамд бидний хамт бүтээсэн энерги үнэхээр сайхан байсан шүү, олон хором мөч, олон өдрүүд, олон сар, олон долоо хоног, олон жилийн тэртээ байж дээ. Эртний зарим нэг зургаа засах үед эсвэл номын ах эгч нарын тань надад илгээсэн эртний лекцүүдийг хянаж, ажиллаж, засварлаж, энэ тэр зүйлд нь зөвшөөрөл олгож байхдаа би урьдын эдгээр зарим дүр зургийг харсан. Тэгээд та нарыг санадаг. Та нарын надад зориулж гаргасан зүгээр л нэг дуу хүртэл хамгийн гүн хайр, чин сэтгэлийг илтгэж, мөн мөн өндөр төвшний сүнслэг хэлбэлзэл нь сэтгэл их хөдөлгөдөг, үнэхээр нэгдмэл, бүгд надтай нэг.

Надад байгаа нэг жижиг утсан дээр та нарын урьд нь Шихү-д гаргасан зарим нэг дууг хураасан байсан. Ахиад сонсоход сэтгэл их хөдлөм нэг дуу бий. Заримдаа санамсаргүй байдлаар зарим нэг мэдээллийг хураахаар тэр утсаа би нээдэг. Дотор нь сим карт байхгүй ч ашиглах боломжтой. Тиймээс би хаяагүй юм - маш жижигхэн утас, хуучны эд л дээ. Одоо худалдаанаас хасагдсан, тэгж бодож байна. Гэвч дотор нь дурсамжуудаа хадгалах боломжтой. Хэдэн долоо хоногийн өмнө би нэг дуу санамсаргүй сонссон. Нэр нь 中秋節憶師恩 (“Сарны Баяраар Их Багшийнхаа Ивээлийг дурсана”), гэсэн утгатай. “Сарны Баяраар Их Багшийнхаа энэрэл нигүүлслийг дурсана” гэсэн утгатай. Ийм дуу, 哦我的師父,說聲謝謝你 (“Аяа, Багш Тандаа талархъя.”) Тиймэрхүү. “Танд би Талархъя,” нэг үг, иймэрхүү дүү. Үнэхээр сайхан. Бүгд ямар их чин сэтгэлтэй байж, зарим нь уйлж байсныг хараад нулимс минь гарсан шүү. Ахиад сонссон чинь бас уйлсан. Анхны удаа биш. Сонсох болгонд л би ахиад л уйлдаг.

Та нарыг би үнэхээр их санаж байна, ялангуяа Тайвань (Формоса) хүмүүсийг. Тайвань (Формоса) хүмүүс санаа зоволтгүй. Хэдийгээр би тэнд байхгүй ч танай арлыг, танай улсыг тойруулаад хамгаалалт хийсэн. Танай улсыг өөр ямар ч хүчирхэг зүйл ирж хохироохгүй гэж найдъя. Би чадах бүхнээ хийж, улс эх орныг тань тойруулан байж болох хамгийн хүчирхэг Энхийн Тойргийг байршуулсан. Гэвч гуйя, хамт байгаарай, нэг сэтгэл, нэг оюунтай байж Бурханд залбирч, Бурханыг магтаж, бүхий л Их Багш нараас өөрийг тань хамгаалахыг гуйн таларх, мөн эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлөхийн тулд чадах бүхнээ хий. Тэдний шууд эсвэл шууд бусаар хэрэглэж буй нядалгааны хутгыг нь хаяул. Тэр нядалгааны хутга нь зөвхөн амьтан-хүмүүсийг, өөрийгөө хамгаалах боломжгүй, гэмгүй амьтан-хүмүүсийг алаад зогсохгүй, цаг нь болоход өөрийг тань бас хороодог. Дэлхий дээр биш юм аа гэхэд тамд. Би худал хэлдэггүй та нар мэднэ. Надад ямар ч шалтгаан байхгүй, тиймээс хүн бүрийг болгоомжтой, буянтай байж, веган байж, энх тайвныг сахиулж, нэгэндээ сайныг үйлдэн өөрсдийгөө болон эх орноо, дэлхийг авар гээрэй. Энэ Тайваньд (Формосад) хэлэх үг.

Харин Хятад улс, Хятадын том засгийн газарт бас сануулж хэлэхэд хийсэн бүхэн маань бидэнд эргээд ирдэг. Хэрэв бид дайныг өдөөвөл дайн бидэн дээр ирнэ, энэ төрөлд биш юм аа гэхэд энэ материаллаг хамгаалагч дэлхийг орхимогц шууд ирнэ. Энэ дэлхийд бид амьдардаг болохоор биеийг хамгаалсан давхарга байдаг юм, тиймээс хуулийн дагуух Ертөнцөд юу болж буйг бид сайн ухаарч мэддэггүй. Бидний хийж байгаа бүхэн Ертөнц даяарх үзэгдэх болон үл үзэгдэх бүх төрөлтөнд ил тод харагдаж байдаг, үүнээс зугтаах аргагүй, үйлдсэн муу бүхнээсээ бид зугтах боломжгүй. Эсвэл бидний хийдэг сайн бүхэн мартагддаггүй.

“Дайны ертөнц” гэдэг өөр нэг ертөнц бий. Өөр ертөнцүүдийн талаар би заримыг нь та нарт хэлсэн, “дайны ертөнц” гэдэг өөр нэг ертөнц байдаг юм. Хэрэв бид дайнд оролцвол, дайн дэгдээвэл, эсвэл хүмүүсийг өдөөн дайн дэгдээвэл эсвэл дайнд холбогдох юм уу дэмжвэл, эсвэл хүмүүсийг дайн хийх зүйлс худалдаалж, бусдад зовлон учруулбал бид “дайтагч ертөнц” хэмээх ертөнцөд төрөл авах болно. Дайтагч ертөнцөд байнгын дайн тулаантай байдаг. Та нар алуулж мэднэ, толгойгоо тастуулж мэднэ, гэмтэж бэртэж мэднэ, ямар ч байдлаар зовж мэднэ, гэр орноо алдаж, эхнэр, үр хүүхдүүдээ алдаж, эцэг эх, хайртай дотнын бүх хүмүүсээ алдаж мэднэ. Ийм зүйл ахин дахин, ахин дахин болж, зүрхийг тань хэдэн хэсэг болон тастаж, бодол оюуныг тань хумхын тоос болгон үлээнэ, яагаад гэвэл зовлон, өвдөлт, шаналал бол төсөөлшгүй. Дайнд ийм зүйл болдог. Дайн гэр бүл, улс орнуудад ийм л юм авчирдаг, бизнес үгүй болно, хаа сайгүй улс орнууд сүйрдэг. Барилга байшин, хотууд, бизнесүүд, хоол хүнс гээд бүх зүйл хомстоно. Бүх зүйл амьдралыг тань там болгоно.

Дайтагч ертөнц бас нэг талаараа там юм, бидний төсөөлдөг тамаас өөр л дөө. Өөр төрлийн там. Энэ бол жинхэнэ байдаг ертөнц. Гэхдээ та нар өөрсдөө байнгын, зогсолтгүй дайныг туулдаг. Тэгээд хувь хүн бүрийн үйлийн үр дуусах хүртэл зовлон нь хэзээ ч дуусахгүй. Магадгүй хэрэв дайны бүсийн, дайтагч ертөнцийн бүх хүмүүсийн үйлийн үр дуусвал тэд үүнээс чөлөөлөгдөх боломжтой. Тэгээд бусад төрөлтнүүд тэнд очно, дайн дэгдээсэн эсвэл дайнтай холбоотой бусад төрөлтнүүд тэнд очих болно. Тэгэхээр ямар нэг шалтгааны улмаас Их Багш ирж үүнийг устгах хүртэл тэр дайтагч ертөнц үргэлжлэн оршсоор байх болно.

Тэгэхээр саяхных нь, таван өдрийн өмнөх нь “амар амгаланг алдуулагч ертөнц.” Тийм ертөнцөд амьдардаг хүмүүс хэзээ ч амар тайван байдаггүй. Үүнээс болоод тэд дэргэдэх бусдадаа эсвэл дэргэдэх улс орондоо асуудал тарих болно. Тэгэхээр энэ дэлхий устгагдаагүй л бол тойрог үүрд үргэлжилнэ. Гэвч манай материаллаг ертөнцөөс гаднах ийм хүчирхэг ертөнцийг устгахад асар их хүч, нүр их хөдөлмөр шаардагддаг. Гадна гэж хэлж байгаа ч дэргэд байх боломжтой, хүмүүс л хардаггүй. Бүхий л ертөнцүүд холилдон хутгалдан байдаг. Далдыг харах нүдтэй л биш бол, сүнслэг Билгийн Мэлмийгүй л бол харж чадахгүй. Тэд тань рүү хэзээ ч дайрч байж мэдэх ба, та нар мэдэх ч үгүй. Та зүгээр л толгой тань өвдлөө гэж боддог, зүгээр л аваарт орлоо гэж боддог, зүгээр л хавдар үүсээд эхэлж гэж боддог, гэтэл энэ бүхнийг өөр өөр ертөнцүүдийн үйлийн үр бүтээдэг.

Хэрэв та тэдэнтэй барилдлагатай бол, зовох ёстой, яг л тэд тэр ертөнцдөө зовдог шиг зовох юм уу эсвэл тэд яг л тийм ертөнцөд амьдарч байгаа мэтээр та нарыг зовоодог. Тиймээс буянтай бай, аюулгүй байдал, эрүүл мэнд, эд хөрөнгө, амьдралд хүрэлцээтэй байгаа бүхэндээ, аюулгүй байдалдаа, аз жаргалдаа ч бас Бурханд талархаж байгаарай. Мөн Бурханыг бүхий л Будда нарыг, өөр өөр төвшний Их Багш нарыг санах боломжтой буйдаа таларх. Санах нь сайн ч, хангалттай биш. Өдөр бүр залбирах хэрэгтэй, дадал болгоорой. Бурханыг магт, Бурханд таларх, бүхий л Их Багш нарыг магт, Тэдэнд бүгдэд нь талархаарай. Хамгийн чухал нь Бурханыг таньж мэд.

Photo Caption: Жинхэнэ Сэтгэл Дэлбээлдэг Газар Бол Гэр, Бодоход Хүртэл Дэлбээлдэг!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (5/11)