Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Амьдралд чинь ямар л сайжрал байна таашаан баяс. Чиний санаанд байгаагүй ямар л аз замд чинь таарна зүгээр л баяс, амьдралд чинь хаанаас ч юм хүрээд ирсэн ямар л аз жаргал байнав түүндээ баяс. Янз бүрийн хэлбэр маягаар, мэдэв үү? Магадгүй нөхөр чинь илүү дээрдсэн, хүүхдүүд чинь илүү дуулгавартай болдог, эхнэр чинь таньд улам анхаарамтгай болсон байх. Иймэрхүү байдлаар юм бүхэн, амьдралд чинь өөрчлөгдсөн жижиг сажиг юм бүхэн, гэнэт эсвэл бүр горьдохгүйгээр, тэр чинь л илүү дээгүүрхи Диваажингаас ирсэн адислал юм. Магадгүй дэлхий өөрчлөгдөж буй. Өөрчлөгдөж буйг та нар хар. Гол нь өөрчлөлтийн бодитой биежиж буй байдлыг нь та анзаарах ёстой юм. Хэрвээ би танд “Өө, хаанаас бас энд болон тэнд энерги бууж ирж байна” гэж хэлсээр байвал. Та юу ч харахгүй. “Их Багш хаачив? Хаана? Хаана?” гэнэ. Та сохор учраас. Та сохор. Би гэж байна гэхээр билгийн мэлмий чинь нээлттэй, гэвч та юмсыг харж чадахуйцаар 24 цагийн туршид тийм биш. Та нарын зарим нь юмсыг хардаг. Зарим нэгэн чинь ахуй ойлголтондоо хардаг.