Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
2018 оны 10 сарын 25-ны өдөр манай Нийгэмлэгийн гишүүд дэлхийн өнцөг булан бүрээс Тайван буюу Формосагийн Каошунд цуглан сэтгэл хөдөлгөм сайхан хөтөлбөртэйгөөр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өдрийг 25 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өдрийг 1993 оны 10-р сарын 25-ны өдөр АНУ-ын Хавай, Хонолулу хотын 9 дэх захирагч хүндэт Фрэнк Фаси анх зарлан тунхаглаж байсан. Энэхүү онцгой өдөр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн эх дэлхийн төлөөх сэтгэл харамгүй үзүүлсэн тус нэмрийг хүндэтгэн талархдаг билээ. 25 жилийн ойн өдөр, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай биечлэн оролцох боломжгүй байсан ч видео хурлаар дамжуулан хүн бүртэй шууд холбогдсон юм. Дэлхий дахинд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Өдрийн мэнд хүргэе. Бүх ертөнцөд Чин Хайн Өдрийн мэнд хүргэе. Би хүн бүрд болоод дэлхий, ертөнцөд бүгдэд нь Чин Хайн Өдрийн мэндийг хүргэж байгаа нь сайн зүйл учраас юм. Тэмдэглэх сайн зүйл. Чин Хайн Өдөр бол зөвхөн миний өдөр биш. Та нарын өдөр. Хүн бүрийн өдөр. Хөршдөө, тэжээвэр амьтаддаа, хөршийнхөө амьтдад, байгальд байгаа амьтдад, өөр аль нэг төрөлтөнд тусалсан бүхэн, эсвэл модод, ургамал гэх мэт мэдрэхүйт бус төрөлтнүүд болон бусад төрөлтнүүдийг боломж бүрдэх бүрд хайрлан, хүндэлдэг хэн бүхэнд Чин Хайн Өдөр хамааралтай.