Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй уншаарай
1945 онд ертөнцийн явдлаас татгалзсаныхаа дараа Их Багш Нгуен Тхань Нам бясалгал дадалдаа ямагт хичээнгүй байв. Цаг агаарын нөхцөл байдал буюу тааламжгүй орчныг үл хайхран, шөнө бүр чин сэтгэлээсээ бясалган дадуулжээ. Тэрээр хэлэхдээ, “Билиг ухаанаа түргэн нээхийн тулд, та нар өдөр бүр бясалгах хэрэгтэй. Тийнхүү бясалгах аваас аажмаар дэвшин, улмаар өөрийг тань замчлах гэгээрсэн Их Багштай учран золгох боломжийг олж авах болно.” гэсэн байдаг. Их Багш маань бясалгах аргыг заахын зэрэгцээ, веган байх, Буддагийн нэрийг давтан унших, сайн үйл бүтээх, муу зүйлээс зайлсхийх зэрэг үндсэн дадлуудыг сургадаг байсан. Тэдгээр нь байшингийн суурь адил анхны алхам юм. Эхлээд хүн болж төлөвшөөд, дараа нь Будда, Гэгээнтэн, Бурхан болохоор дадуулна.Их Багш Нгуен Тхань Нам дэлхий болоод оршин суугчдыг нь аврахаар энэ дэлхий дээр Будда залран ирэх болно хэмээн зөгнөсөн байдаг билээ. Их Багш Нгуен Тхань Нам мөн Ау Лак улсад Будда мэндэлсний дараа энэ дэлхий Алтан Эринд шилжин орно хэмээн зөгнөн хэлсэн байдаг.Гэгээрсэн цагаасаа эхлэн энэ дэлхийгээс буцах хүртлээ Тэрээр дэлхий дээр амар тайванд түргэн хүрэхийн тулд, хүмүүс эрхэм ариун веган амьдралын хэв маягт шилжих ёстойг ямагт сануулж байв. Шавь нарынх нь хэлснээр, энэ дэлхийг орхихын өмнө Их Багш Нгуен Тхань Нам бүх дагагчдадаа сүйрлээс зайлсхийхийн тулд, веган байх ёстойг дахин даалгасан байна. “Дэлхий одоо маш эмзэг байна. Буг чөтгөр, гай зэтгэр хүн төрөлтнийг чангааж байна. Бүх тив сүйрч байна. Энэ бол дэлхийн хүмүүст зориулагдсан сүйрэл юм. Та нар сүнслэг бясалгалаа хойш тавилгүй дадуулах хэрэгтэй. Эс бөгөөс, төгсгөл ирэхэд яагаад гэж бүү гомдолло. Диваажин залбирлыг чинь сонсохгүй. Үүний учир нь, чи дадуулан бясалгахад эсвэл сүнслэг бясалгалд итгээгүй, веган хооллолтоо баримтлаагүй хэрэг.”