Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
„Намайг энэ өдөр шагнан, бидэнд энэ өдрийг болон бусад арга хэмжээг тэмдэглэх боломж өгч хүндэтгэл үзүүлсэн эрхэм хүндэт Нэгдсэн Улсын ерөнхийлөгч, амбан захирагч нарт болон засгийн газрын төлөөлөгчид өө. Та нарын хүлээн зөвшөөрсөнд баярлалаа. Гэхдээ миний үүрэг даалгавар болсон хандив тусламж, эсвэл дэлхий буюу бүх оршихуйн төлөө хийсэн ямарваа нэгэн сайн үйлсээ би үүрэг минь гэж үздэг. Би Бурханд боломж олгосонд нь, аз завшаан олгосонд нь, эдгээр сайхан үүрэг даалгаврыг гүйцэтгэх хувь тавиланг олгосонд нь үргэлж талархалтай байдаг. Энэ миний хандиваас болоогүй гэдгийг би баттай мэдэж байна. Учир нь, танай улс баян, хүчирхэг бөгөөд мэдээж бусад хүмүүс ч танай засгийн газарт, танай иргэдэд, танай улс оронд ямар ч тохиолдолд, ямар ч цаг үед ихээхэн хувь нэмэр оруулахдаа аз жаргалтай байх болно. Миний хувь нэмэр бусадтай харьцуулахад өчүүхэн бага юм. Гэхдээ та бүхний ариун итгэл, даруу зүрх сэтгэлээр дамжуулан ярьсан эзэн нь Бурхан юм гэдэгт би итгэдэг. Би та нараар дамжуулан Бурханд талархъя, гэвч та нарт ч талархъя. Бурхан та бүхнийг олон дахин шагнах болтугай. Танай улс дэлхийн энх тайван, аз жаргал болон ах дүүгийн барилдлагын төлөөх итгэл найдвар, хүндлэлийг хүлээн цаашид ч хөгжин цэцэглэсээр байх болтугай. Баярлалаа. Бүгдэд тань баярлалаа.“