Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хамгаас Хайрт Их Багшаа, Таны Ариун Будда лагшин сайн байгаа гэдэгт итгэнэм! Надад нэгэн сонирхолтой зүйл тохиолдож Тантайгаа хуваалцахаар шийдлээ:Хоёр жилийн өмнө авшигтан эгч бид хоёр Тайтунг орж Суприм Мастер ТВ сурталчлахаар явлаа. Үдийн завсарлагаар бясалгаад сууж байтал Номын Их Багш Чэн Ений хувилгаан бие бидэнтэй уулзахаар бууж ирлээ. Бидний Суприм Мастер ТВ сурталчилж яваад тэрээр ихэд баярлан ажлынхаа дараа түүний Хуалиень дэх бясалгалын өргөөнд цай ууна байх гэж найдаж байна гэж хэлэв. Тэр түүний шавь нар Их Багштай хамт Гэрэл Аялгууны бясалгал хийх сэн гэж хүсдэг тухайгаа хэллээ.Манай гэрт жижиг савтай ургамал байдаг юм. Услах бүртээ тэднийг үнсэж Их Багшийн Будда тарнийг айлдсаныг сонсгомоор санагддаг.Нэг өдөр би “цагаан будааны амттан” идэж байгаад талархан суутал тэр надад гэнэт ийн хэлдэг юм байна. “Миний хайр таныг хэвлий гэдсэнд орж таны бүхий л бие махбодын эд эсийг тэтгэх болтугай. Хоолоо амтархан идээрэй!” гэв. Би маш их гайхсан!Миний хүү загас-хүн тэжээдэг би түүн лүү ойртох бүрд тэр “да да” гэсэн чимээ гаргадаг. Нэг удаа тэр надад Шихү Ашрамийн уснаас ууж Суприм Мастер ТВ үзмээр байна гэж хэллээ. Тэр бас бясалгал хийдэг гээд энэ төрөлдөө загасны биеийг авсан шалтгаан зүгээр л ингэж үзмээр санагдсан гэж хэлсэн!Хоёр жилийн өмнө би Дэлхий Ээжээс дотоодын захиас хүлээн авахад тэр надад Их Багш болон Суприм Мастер ТВ-ийн энэ их зориулал Дэлхийг тодорхой нэг эерэг эрчим хүчний түвшинд хадгалж байгаад ихэд талархаж байгаагаа дамжуулсан. Дэлхий Ээж хүн төрөлтөнд хандан веган болж сайн үйлс бүтээхийг уриалж байгааг нь дамжуулж өгөөрэй гэсэн шүү! Би үүнийг тэмдэглэж аваад хоёр авшигтанд хэлж богино видео хийлгээд YouTube дээр тавиулсанд 100,000 гаруй хүн үзэж сонирхсон байсныг хараад их талархсан.Нэг сарын өмнө хүмүүнлэгийн Бурханаас дотоодын захиас хүлээн авсан нь хүн төрөлтнийг хурдан сэрж Их Багшийн сургаалыг дагавал төрөлх Диваажингийн гэртээ очих болно гэж хэлүүлсэн.Эрхмээс эрхэм Их Багш аа! би Тандаа “Гэтэлсэн нэгний дуу” шүлгээ зориулж байна: Би энэ Ертөнцийн азтай нэгэн билээ. Би Жинхэнэ Эзэн Бурхантай Гэгээрсэн Их Багштай уулзсан азтай нэгэн, Гурван ертөнцийн зовлонт зургаан төрлөөс гэтлэх хувьтай төрсөн би азтай нэгэн билээ, Ийнхүү гэтлэлийн дууг аз жаргалтайгаар дуулж байна. Гэтэлсэн нэгний дуун. Би баяр хөөртэй дуулж сууна. Би салхи татуулан бүжин дуулна. Дахин төрөл авах зургаан төрлийн сүр их тойрог гурван ертөнцийн чанад надаас холдон тээр дор үлджээ. Шунал, үзэн ядалт, тоомжиргүй зан надад үлдсэнгүй. Тоомжиргүй тэр зам мөрийг би аль хэдийн хаясан.” Тайвань буюу (Формозагийн) Шань-ИнАз жаргалтай Шань-Ин, таны гайхалтай ахуйн ойлголтыг сонсоод бид ихэд баяслаа, Дэлхий Ээж болон таны гэгээлэг дууны шүлэг үнэн гайхалтай буужээ.Их Багш танд хариу ирүүлжээ: “Гэрэлтсэн Шань-Ин, үзэсгэлэнт сүнслэг дуугаа илгээсэнд баярлалаа. Таныг хүрээлэн байгаа адислал хайраас ийм олон гайхалтай ахуйн ойлголт хүлээн авсныг сонсоод би баярлаж байна Биднийг холбож байдаг зүйл бол энэ Ертөнцийн Хайр гэдгийг бэлхэн харж болохоор билээ. Хүн төрөлтөн даруй сэрэх болтугай хэмээн залбиръя. Та болон амар амгаланг бүтээгч тайвань (формоса)-чууд мөнхийн гэтлэлийн аз жаргалыг олох болтугай.”