Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Шударга хичээл зүтгэл, Их Багшийн Ивээл, Бурханы Өршөөлөөр дээд Түвшинд хүрдэг” 19 цуврал лекцийн 5-р хэгсийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хэрэв та Будда бол Будда учраас тэр юм. Өдөрт нэг хооллосон ч, гурав хооллосон ч Будда хэвээр байх болно. Тиймээс хүмүүсийг татаж өөрийгөө шүтүүлэхийн тулд ямар ч үнэ цэнгүй жүжиг тоглох шаардлагагүй. Худал хэлж буй учраас илүү муу үйлийн үр татдаг. Өөрийгөө хуурч, бүр Диваажинг, Бурханыг хуурч байгаа явдал юм. Яаж ингэж зүрхэлнэ вэ? Бурхан бүхнийг мэддэг. Хэрэв ирээд асуувал, эсвэл бичээд асуувал Их Багш бас төвшнийг тань мэдэж байдаг.

Хүмүүсийг заавал сохолж байж өөрийгөө дагуулах шаардлагагүй. Яах гэж? Жаахан юм ярихад, өөрөөс тань ашиг хонжоо хүсэгчид таныг магтаж, долигонох ба улмаар та хий хуурмагийн урхинд улам гүн унаж, Диваажин руу явах боломжгүй болно. Диваажингийн хүмүүс хуурдаггүй, Будда болоогүй байж өөрсдийгөө Будда гэж худал зарладаггүй. Яагаад гэвэл тэд мэдэж байдаг. Үнэн ямагт ялна гэдгийг тэд мэднэ.

Тиймээс Үнэний талдаа байж, бясалгаж, гэмээ наманчлан, уучлал гуй. Би бол та нарыг, намайг хуурсан, надаас урвасан, миний талаар хов жив ярьж, намайг доромжилдог, буруу гүтгэж, ямар ч юм шалтгаанаар буруутгадаг хэн бүхнийг уучилж байна. Харин шавь нар та нар ингэж болохгүй, учир нь тэгвэл өөртөө хэт их муу үйлийн үр тарина. Намайг сайн хүн гэдгийг та нар мэднэ. Би хэнд ч ямар ч буруу юм хийдэггүй. Тэгэхээр ганц энэ шалтгааны үүднээс л надад муу хандах юм уу, урваж шарваж,, доромжлох учиргүй.

Би ямар ч буруу юм хийдэггүй. Хэн нэгэн яасан гэж намайг гэмтээж, надад сөрөг урхи энэ тэр тавьж асуудал тарих ёстой гэж? Би бол сайн хүн, шударга, цэвэр, нийгэмдээ тустай нэгэн. Хэрэв хүн бүр миний сургаалыг дагаж, Арьяабалын Арга буюу Диваажингийн Гэрэл Аялгууны Аргаар бясалган, Таван Сахил сахидаг байсан бол нийгэм, дэлхий бүхэлдээ аль эрт диваажин болох байлаа. Би ямар ч буруу юм заадаггүй. Ямар ч буруу юм хийдэггүй. Намайг Будда гэдэгт итгэдэггүй байлаа ч би дандаа л сайн зүйл заадаг. Хүмүүсийг сайжруулдаг. Дэлхийг сайжруулаг. Цаг үргэлж би чадах зүйлээ өгдөг. Юу ч хадгалдаггүй. Хэнийг ч хулхиддаггүй. Хэнд ч худал хэлдэггүй. Мөнгийг нь хулгайлдаггүй. Юу ч хүсэж гуйдаггүй. Ийм хүн яаж муу байх вэ? Нийгэмд яаж муу нөлөөтэй байх вэ? Бурханы Оронд очих эсэх тухай ярилтгүй. Би та нарыг Бурханы Оронд хүргэж чадна гэдэгт итгэхгүй бол, хэн чадахыг хэлээд өгөөч? Тэгж чадах хүнийг харуулаад өгч чадах уу? Надад батлаад өгч чадах уу?

Ядаж л энэ дэлхийд би бол хамгийн сайн хүн. Би бусдад тусалдаг, амьтан-хүмүүст, модод, ой моддод тусалдаг... Бүхнийг би аль чадлаараа хамгаалахыг хичээж, хайрлаж, халамжилдаг. Бүх мөнгө, цаг хугацаа, эрч хүчээ би хүмүүст сайн байхыг сануулахад зарцуулдаг. Ашигладаг бүхнийхээ мөнгийг төлж, Суприм Мастер Телевизийн зардлыг төлж, надад туслаач гэж хэзээ ч та нараас мөнгө хүсэж байгаагүй. Бүгд мэдэж байгаа, одоо би бүгдийг нь ил тод хэлдэг. Та нар бүгд мэднэ. Та нар намайг ямар нэг зүйл буруу хийсэн гэх боломжгүй.

Тиймээс өөрсдийгөө харж хандаарай. Итгэхийг хүссэн хэндээ ч бай итгэ. Надад итгэ гэж хэлэхгүй. Зүгээр л намайг тайван байлгаж та нарт болон дэлхийд туслуулж, бүгдийн тань төлөө энэ гаргийг аврах боломж олго. Би ийм л зүйл хүсдэг. Намайг тайван л байлга. Намайг тайван орхи, тэгвэл та нарт туслах ажлаа би хийх боломжтой. Надад талархах эсэх тань хамаагүй. Бурхан намайг юу хийж буйг мэднэ. Намайг хэн гэдгийг мөн юу хийдгийг Ертөнц даяараа мэдэж байгаа. Тиймээс нэг хоёр хүн, нэг хоёр улс орон, эсвэл дэлхий бүхэлдээ надад итгэхгүй байсан ч хамаагүй. Миний хувьд ямар ч хамаагүй. Би ажлаа хийсээр байх болно, бусдад туслах мөн дэлхийг сайжруулах ажлаа хийсээр байх болно.

Сонссонд баярлалаа. Нэрийг минь харлуулж, ажилд минь саад болох гэж оролдоогүйд баярлалаа. Намайг тайван орхих нь өөрсдөд тань сайн юм, тэгснээр би та нарын төлөөх ажлаа хийх боломжтой. Нэг талаараа би та нарын боол. Ямар ч цалингүй ажилладаг. Өдөр шөнөгүй арьсаа гэмтээн, эрүүл мэнд, залуу нас гээд бүхнээ зориулан ажилладаг. Надад идэж, унтдаг тогтсон цаг гэж байхгүй. Бүх зүйлийг яг л боол мэт өдөржин шөнөжин хийдэг. Амрах чөлөөгүй, амралт энэ тэр юу ч байхгүй. Тиймээс надад мөнгө төлөхгүй байлаа ч, талархахгүй байлаа ч ядаж л тайван орхичих, тэгвэл би Бурханы Ивээлээр та нарын төлөө ажилласаар байх болно. Амен.

Будда-д өдөржин шөнөжин 10,001 хийх зүйл байсан ба үүнтэй адил хэмжээний, эсвэл бүр хоёр дахин илүү аюултай нүүр тулахаас гадна, дэлхийн аюулыг зохицуулдаг байв. Хэн нэгэн өөрийгөө тэгж зарлачхаад хөөрхөн царайлж суун, нэг их юм хийлгүй, зөвхөн дэлхийн хүмүүс өөрийг нь хайрлаж, маш их өргөл барьц өгч, тансаг, тав тухтай амьдруулан, бусад шавь гэгдэгчээ боолчилж буйгаар мөрөөдөөд Будда болчихгүй. Энэ бол үйлдэж болох хамгийн том нүгэл. Энэ тухай бодоод үз. Жинхэнэ Буддад энэ бол ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин өөрт тань л том нөлөөтэй. Буддаг хохироосон, эсвэл Буддаг санаатай санаандгүй, зориудаар эсвэл мэдэлгүй, доромжилсон хэн бүхнийг тун аймшигтай шийтгэл хүлээж байдаг. Энэ тухай л бодоод үз. Гуйя. Ийм зүйл хийх гэж бүү оролд. Өөрт үгүй зүйлээ байгаа мэт дүр эсгэх гэсний хэрэггүй. Хамаг Ертөнц харж байгаа! Бүх Будда өөрийг чинь мэдэж, бүх Гэгээнтэн Мэргэд өөрийн чинь хэн бэ гэдгийг мэднэ. Мөн Бүхнийг Чадагч Бурхан хэнийг Төлөөллөө болгон илгээсэн, хэн нь биш гэдгийг мэднэ.

Дэлхийд сүйрэл нүүрлээд буй энэ цаг үед ганц л Будда, ганц л Аврагч гамшгуудыг аль болох багасгаж, эсвэл энэ дэлхийд тусалж, аварч чадна. 20... за 2024 оноос гэе. Учир нь бусад жилүүд хэдийнээ өнгөрчихсөн. Гэсэн хэдий ч бусад он жилүүд бидэнд маш олон сэрэмжлүүлэг өгч, олон гамшиг, цар тахал болж бүхий л төрлөөр хүн төрөлхтөнд сэрэмжлүүллээ. Мөн энэ гараг дээр хүний дүрд амьдардаг муу элементүүдийг устгах учиртай байдаг. Заримдаа хүн шиг байдаггүй. Учир нь тэд хүн шиг байж, хүний хийх ёстойг хийдэггүй.

Хүмүүс бол Бурханы үр сад бөгөөд Бурханы үр сад шиг байхгүй бол тэднийг устгах болно. Гэхдээ Бурхан та нарт туслаг гэж олон Их Багшийг доош илгээдэг. Бурхан та нарыг ийш илгээгээд орхиж хаясан юм биш. Огт тэгээгүй. Хүмүүс бид л Бурханыг орхисон учраас Хамгаалагч хүчнээс, Адислагч Хүчнээс холдчихоод байгаа юм. Мөн нэг төрлөөс нөгөө төрөлд шийтгүүлж, эцэс төгсгөлгүй тамд унаж байна. Ийм зүйл болохыг би хүсэхгүй. Энэ олон арван жил энэ бүхнээс л болж уйлж сууна.

Гэвч би та нарын төлөө зогсолтгүй зүтгэдэг. Та нар миний замаар явж байгаа л бол та нарт түшиг тулгуур болох би байсаар байгаа шүү. Учир нь та нар өөр чиглэлд явж байвал би тусалж чадахгүй. Та нарыг зогсоох хүч надад байхгүй. Яагаад гэвэл та нар өөрсдөө Бурханы үрс. Та нар өөрсдөө юу хийхээ шийдэх эрхтэй. Энэ бол та нарын л амьдрал. Бид бүгд хүндэтгэнэ. Гэхдээ өөрийн амар амгаланг, аз жаргал, билиг ухааныг сүйтгэхийг сонговол бид яаж ч чадахгүй. Бид, Диваажингийн Ажилтнууд, бас би маш их зүйлийг хийлээ. Би бол Бурханы Ивээл дор орших Диваажингийн Ажилтнуудын нэг.

Дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн эелдэг, дөлгөөн, билиг ухаантай хүмүүс манай гаргийн тухай олон таамаглал дэвшүүлэн, бидний амьдарч буй энэ үеийг маш эгзэгтэй гэж бошиглосон байдаг. Энэ хаашаа эргэх нь биднээс шалтгаална. Та нарыг надтай хамт үүнийг нааштайгаар шийднэ гэж найдаж байна. Та нар надад найдаж болох ч миний замаар замнах хэрэгтэй! Би бүрэг байсан учраас тийм ч их зүйл хэлдэггүй байсан. Харин одоо би илүү эрч хүчтэй байгаа тул хэн гэдгээ хэлж чадна. Мэдээж хэрэг эхэндээ дурамжхан байсан ч одоо надад нуугдаж тоглох цаг алга. Та нар гарч ирээд миний замаар замнах ёстой. Би та нарт хаашаа явж байгаагаа үзүүлэхийн тулд гарч ирэх ёстой. Гэхдээ би наад зах нь юу хийх ёстойг харуулаад байхад та нарын олонх нь үүнийг ойлгохгүй л байх юм. Та нараас маш олон нь ойлгохгүй байгаа. Надад итгээч гэж гуйя. Намайг дагах албагүй гэж хэдийнээ хэлсэн дээ. Юу ч хийх шаардлагагүй. Гагцхүү наманчил, Бурханаас өршөөл гуй, хүнээс эхлээд ургамал, хамаг төрөлтөнд энэрэнгүй, өгөөмөр, сайхан сэтгэлээр ханддаг өөрийн жинхэнэ Би рүүгээ эргэ. Хаана ч байсан тэднийг хохироохоос зайлсхий. Ямар ч үнээр хамаагүй тэднийг хохироохоос зайлсхий. Тэгвэл та нар алзахгүй. Өөрийгөө аврахын төлөө хийх зүйл тань ердөө энэ.

Энэ гараг дээр амьдрахыг хүсвэл ийм маягаар амьдраасай гэж би хүсдэг. Яагаад болохгүй гэж? Энэ бол амьдарч байхдаа орон гэрээ сүйтгэж болохгүй л гэсэн үг. Амьдралын хэв маягаараа амьд төрөлтнүүдийг, тухайлбал амьтан-хүмүүс, том модод, бүхий л зүйлсийг хөнөөж... мансууруулагч, согтууруулах ундаа, тамхи татах зэргийг хийж байна... Тун эрүүл бус байдлаар амьдарч, Бурханаас заяасан Хүчээ муутгаж байна. Зөвхөн амьд орших төдий бус, хийж бүтээх, гайхамшиг цогцлоох тодорхой Хүчийг хүн бүрд заяадаг. Олон хүн бүтээдэг. Зарим эрдэмтдийг Дээд Диваажин та нарт туслаг гээд илгээдэг юм. Харин тэд бусдыг хохироодоггүй. Иймд бид тэгэх учиргүй. Бид хохирохыг хүсээгүй л бол өөр бусдыг, юуг ч, ямар ч амьтан-хүнийг, ямар ч амьд төрөлтнийг, бяцхан шавжийг ч хохироох ёсгүй.

Хүмүүс, Буддаг дагахыг хүсдэг, Гэгээнтэн болохыг хүсдэг, ядаж гэтлэхийг, үхэх, төрөхийн мөчлөгөөс ангижрахыг хүссэн хэн бүхэн Диваажинд хүрэхийг хүсэж л байгаа бол ямар нэг байдлаар бусдыг хохироохоос зайлсхий. Гэхдээ энэ өндөр шаардлага биш. Хэрэв та надтай хамт Арьяабалын бясалгал хийдэг бол зөвхөн веган байж, өдөр бүр аравны нэгд нь бясалгах нь тийм ч өндөр шаардлага биш юм. Энэ бол аравны нэг. Бурханы ярьж буй зүйл мөнгөний тухай биш юм. Аравны нэг гэдэг мөнгөний тухай биш. Энэ бол цаг хугацаа бөгөөд энэ бэрх хорвоод оршин байхдаа уначхалгүйхэн шиг амьдралаа тэнцвэртэй хадгалж, энэ амьдралынхаа үүргийг гүйцэтгэн, зорилгоо биелүүлж дуусаад, эсвэл энэ хорвоог зүгээр л үзэж таашаагаад Диваажин дахь жинхэнэ Гэртээ харихад туслах цаг хугацаа юм. Та энд сайхан амьдарч, дараа нь Гэртээ харихын тулд дүрэм журам баримтлах ёстой. […]

Photo Caption: Тэнгэрлэгээр Бүтээгдсэн Эх Сурвалжаас Дотроо ч Гаднаа ч Үзэсгэлэнтэй!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (5/19)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд