Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Шударга хичээл зүтгэл, Их Багшийн Ивээл, Бурханы Өршөөлөөр дээд Түвшинд хүрдэг” 19 цуврал лекцийн 12-р хэгсийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
За. Юу ярьж байлаа? Тэгэхээр миний сурсан олон бясалгал, сүнслэг дадлаас харахад Арьяабалын Арга бол энэ завгүй цаг үед, маргааш дэлхий байх эсэх нь ч мэдэгдэхгүй энэ үед хамгийн шилдэг, хамгийн тохиромжтой арга юм. Та нарт хэлэхийг надад зөвшөөрөөгүй ч гэсэн та нар залбирч, эергээр бодож, Бурханы Хүчинд итгэн, Диваажингийн олон Их Багш тусална гэж итгэсээр байгаарай. Гэхдээ та нар зөв зам дээрээ байх учиртай. Урагш явахыг хүссэн хэр нь хойш яваад байвал би та нарт тусалж чадахгүй. Бүхий л Орчлон ертөнц ч та нарт тусалж чадахгүй. Иймд та нар хаашаа явахыг хүсэж байгаагаа мэдэх хэрэгтэй.

Олон гамшиг өдийд хэдийнээ тохиолдож байх байлаа. Эрт дээр үеэс өнөөг хүртэл бүх зөн билигтнүүд, бошиглогчид бүгд үүнийг мэдэж байсан бөгөөд бүгд бошгоо та нарт үлдээсэн байдаг. Маяагийн хуанли дээр 2012 онд дэлхий сөнөнө гэсэн байсан шиг бүгд нарийвчилсан байдаг. Гэхдээ би та нарт “Би үүнийг дөрөв, таван жил сунгалаа.” гэж хэлсэн дээ. Тэгээд өнөөг хүртэл сунгасаар ирлээ. Гэвч Бурхан бидний өргөлийг хүлээн авахыг хүсэхгүй бол дэлхий үгүй болно.

Одоогоор хоёр сонголт байна: Хүн амын 90% нь үхэж, дэлхий шинэчлэгдэн, хүмүүсийн багахан хувь нь үлдээд бүх зүйлийг дахин эхлүүлэх. Эсвэл хоёр дахь сонголт: Бүрэн сүйрэх. Өнөөг хүртэл Диваажингийн Ажилтнууд болон би Бүхнийг Чадагч Бурханы Ивээл, бүх Өршөөлт Их Багш нарын тусламж, халамжаар тэмцлээ үргэлжлүүлэн, найдвар тавьж байна. Надад маш том найдвар бий. Гэхдээ л та нар бидэнтэй хамт явах хэрэгтэй юм шүү. Та нар Диваажингуудын замаар явах учиртай. Та нар өөрсдөө ёс суртахуунгүй, муугийн хэм хэмжээг мэдсээр байж хамаг муу муухайг хийгээд байж болохгүй.

Та нарын олон тань, мөн лам, гэлэнмаа нар, номлогчид хэдий өндөр байр сууринд байвч, хэчнээн олон жил бясалгасан ч юу ч хардаггүй, Буддагийн юуг ч мэддэггүйг би мэднэ. Зөвхөн үлдээсэн судар номыг нь л мэдэхээс, жинхэнэ ахуй ойлголт байдаггүй. (Дотоод Диваажингийн) далайн Аялгуу сонсож, (дотоод Диваажингийн) Гэрлийг харах боломжтой хэмээн Буддагийн хэлсэн ахуй ойлголт. Христийн шашны Библи-д Диваажингийн бүрээг сонсох боломжтой, Диваажин нээгдэж, энэ тэр зүйл хардаг гэдэг. Бут шатаж байгааг харах боломжтой, гэхдээ тэр бут нь түлэгдэхгүй. Яагаад гэвэл энэ нь дотоод (Диваажингийн) Гэрэл юм, материаллаг гаднах гэрэл биш. Дотоод (Диваажингийн) Аялгуу, гаднах биш. Далайн дэргэд биш байлаа ч давлагааг нь сонсох боломжтой байх жишээтэй. Харин бусад (дотоод Диваажингийн) Аялгууг хэн нэгэн тоглож байгаа нь харагдахгүй ч, сонсох боломжтой, эргэн тойрон хэдэн бээрт ямар ч хөршгүй, мөн гэрт тань төгөлдөр хуур байхгүй ч төгөлдөр хуурын эгшиг сонсох боломжтой. Ийм байдлаар харж, сонсдог.

Лам болоод, эсвэл Буддын шашнаар бясалган дадуулаад олон арван жил өнгөрөхөд, ийм зүйлс хардаггүй бол битгий бууж өгөөрэй! Итгэл өвөртлөн, сүнслэг ямар ч юм дадал бясалгалаа үргэлжлүүлээрэй, ядаж л веган байж, аллага үйлдэхгүй, бусдыг ямар нэг байдлаар хохироохгүй, хэнийг ч доромжлохгүй байж ёс зүйн дадлаа үргэлжлүүл. Учир нь та нар хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй. Хэн Будда, хэн биш вэ гэдгийг мэдэхгүй! Тухайн хүн нь үнэхээр Будда биш гэдгийг мэдэж байвал, зүгээр л түүнийг тайван орхи. Өөрт тань ямар ч гэм хоргүй, ямар ч асуудал тарихгүй, эсвэл мөнгө төгрөг шаардахгүй бол муу үйлийн үрээс зайлсхийн түүнийг тайван орхи. Учир нь намайг доромжилж, хов жив ярьж байсан ба миний талаар төрөл бүрийн юм ярьж, хийдэг. Би хэзээ ч хангалттай тайлбарлаж, ярьж, нэрээ цэвэрлэж барахгүй.

Гэхдээ одоо энэ тухай ярихдаа би нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байна. 2020 оноос өмнө ч гэсэн бидний цаг дуусах тухай бүх бошгыг хэлсэн бүх үзмэрч, зөн билигтэн, анирлагчдын нэрийг цэвэрлэх ёстой. Тэр бол 2020 оноос өмнөх юм. Жишээ нь: 2016, [20]17, [20]18, [20]19, [20]20 онд дэлхий хэдийнээ төгсгөл болох учиртай байсан. Зөн билигтнүүдийн хэн нэг нь ингэж хэлсэн бол, эсвэл бүр Маяагийн хуанли 2012 онд дууссан нь ч бүгд зөв. Тэд бүх бодит үнэнийг харсан.

Excerpt from “Ancient Aliens: The Doomsday Prophecies (Season 4) | History” by HISTORY– Feb. 17, 2012, Narrator: Эрдэмтдийн үзэж байгаагаар, маяачууд цаг хугацаа нь оддын адил хуанлийн мөчлөг гэж нэрлэгддэг давтагдах хэв маягаар хөдөлдөг ба эдгээр мөчлөгүүдийг ирээдүйн үйл явдлуудыг урьдчилан таамаглахад ашиглаж болно гэж үзэж байв. Эдгээр хуанлийн мөчлөгүүдийн нэг болох Маяагийн урт тоолол нь 5,125 жил үргэлжилдэг бөгөөд 2012 оны 12-р сарын 21-нд дуусна. Гэвч яагаад? Маяа яагаад энэ огноог сонгосон бэ? Тэд манай дэлхийд юу тохиолдоно гэж үзэж байв? Тэнгэрийн заадас галактикийн төвд орших одон орны гоц үзэгдэл болох одгүй бүсээс сэжүүр олдож болох юм.

Dr. Sean David Morton: Маяачууд мэддэг байсан. Тэд галактикийн төв хаана байдгийг мэдээд зогсохгүй, энэ нь нэг гэрлийн жилийн зайтай огтлолцсон Их Хагарал хэмээх хар нүх гэдгийг ойлгодог байв.

Logan Hawkes: Маяачууд үүнийг Орчлон ертөнцийн төрөх суваг бөгөөд бүх зүйл Орчлон ертөнцийн төрөх сувгаас гаралтай хэмээн үздэг байжээ. 2012 оны 1-р сарын 21-нд дэлхий, нар, энэ төрөх суваг болох Харанхуй Хагарал бүгд яг таг зэрэгцсэн. Энэ нь 26,000 жил тутамд ганц удаа тохиодог.

Excerpt from “Countdown to Apocalypse” (2004), Speaker1: Энэ магадгүй уур амьсгал байсан байх. Дараа нь тэнд нэлээд хурдацтай уур амьсгалын өөрчлөлтийн үзэгдлүүд болсон бололтой. Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний нийгмийн хувьслын үндсэн хөдөлгөгч хүчин зүйл болно гэж дүгнэхээр байна.

Excerpt from “Ancient Aliens: The Doomsday Prophecies (Season 4) | History” by HISTORY– Feb. 17, 2012, Logan Hawkes: Маяачууд энэ мэдлэг тэдний бурхдаас ирсэн бөгөөд тэдний бурхад нь дараа нь оддод оршдог гэдэгт итгэдэг байжээ.

Giorgio A. Tsoukalos: Маяачуудын өөрсдийнх нь хэлснээр энэ мэдлэг нь тэдний бодож олсон зүйл биш, харин бурхдаас тэдэнд бэлэг болгон өгсөн юм. Энэ бэлэг материаллаг зүйл биш байсан. Энэ бол мэдлэг байсан. Мэдлэг бол Орчлон ертөнцийн мөнгөн тэмдэгт юм.

Хэрэв хүмүүс өөрчлөгдөхгүй бол тийм л зүйл болно. Өөрөөр хэлбэл 2012 онд дэлхий сүйрэхээр байсан гэсэн үг.

Эсвэл хамгийн ихдээ Бурхан зөвшөөрлөө гэхэд бид, Диваажингийн Оршихуйнууд, би ч бас хамтран хэдэн жилээр сунгаж чадна. Урьд нь би “Дөрвөн жил” гэж даруухнаар хэлсэн ч энэ бол үнэн. Жаахан илүү ч байж болно. Яагаад гэвэл би хэр их сунгаж чадахаа мэдэхгүй байсан юм. Итгэлтэйгээр мэдэж байсан минь дөрвөн жил тул тэгж хэлсэн хэрэг. Тэгээд дөрвөн жил, дахиад нэмэгдсээр байсан. Гэхдээ надад та нарт хэлэх боломж үргэлж байдаггүй. Яагаад гэвэл бид уулзалдахаар та нар асуулт тавина, тэгээд хөгжилдөнө энэ тэр гээд л... Би бас мартаад, бас “За яах вэ, тэд хэдийнээ мэдэж байгаа. Дөрвөн жил хэдийнээ өнгөрчхөөд тэд амьд байсаар байх юм бол дэлхийн орших хугацаа хэдэн жилээр сунгагдаж гэж мэднэ.” гэж бодсон юм. Тэгээд би нэг их юм хэлсэнгүй. Гэхдээ ойрын өдрүүдэд байдал тун ноцтой байна.

2024 оноос [20]27 оны хооронд бид чадах нь уу, чадалгүй алдах нь уу. Иймд гуйж байна, энгийн амьдар. Ердөө л веган байж, наманчилж, Бурханыг шүт. Болбол Их Багш нарыг шүт. Веган байж, наманчил, Бурханыг шүт. Бурханд таларх. Бурханы Хөвгүүд болон өөрсдийн итгэдэг Их Багшийг, мөн сайн гэдгийг нь мэддэг бол бусад шашнуудаас ч нэмж болно. Бас үл танигдах Их Багш нар бий, учир нь Тэд ил тод Их Багш болох тавилангүй. Эсвэл ил тод Их Багш болох зөвшөөрөлгүй, эсвэл шавь нар цуглуулж, бодитоор Их Багш нь болох барилдлагатай ямар ч хүнгүй байх. Зарим хүн их зүйл зааж сургах боломжтой ч тэд завгүй бөгөөд нээлттэй байдаггүй.

Ямар нэг зүйлийг дадуулна гэдэг маш их ажил. Арьяабалын Арга шилдэг нь. Үүрд амьдрахаар бясалгаж дадууллаа ч ийм асуудалтай байж, дэлхий оргүй хоосон болж тэсэрвэл яаж амьдрах вэ? Мөн гадагшаа гартал эргэн тойронд тань дайн өрнөж, бөмбөг энэ тэр тэсэрвэл бие махбодыг юу ч болгон няцална. Тодорхой нэг аргаар бясалган дадуулбал бие махбод дангаараа материаллаг мөн ариун байдалтайгаар үүрд орших боломжтой, үүний тулд нэг төрлийн Их Багшийг эрж олох ёстой – Олоход үнэхээр хэцүү, учир нь Тэд хүмүүстэй хутгалдахыг хүсдэггүй. Барилдлага байвал магадгүй Тэд нэг хоёр шавьд л заах боломжтой, тэгээд л гүйцээ. Тэд олныг хамарсан том сургууль нээж Арьяабалын Арга шиг ирсэн болгонд нь зааж сургадаггүй. Би бас тийм зүйл хүсээгүй ч... үгүй гэж хэлж чадахгүй.

Та нар Буддагийн суралцсан олон зүйлийг сурахыг хүсэж байна гэж бодъё. Будда тухайн цаг үед өөр өөр шавь нартаа хэрхэн өөр өөр арга заадаг байсан тухай олон судрууд байдаг. Зарим нь эдгээр зарим аргад суралцсан байдаг, жишээ нь олон жил, дор хаяж 1,000 жил амьдрах боломжтой. Эсвэл юм идэх шаардлагагүй. Хоол байхгүй бол юм идэх шаардлагагүй. Эсвэл агаарт нисэх боломжтой, ирээдүйг харж болно гэх мэт. Энэ бүхнийг хийх боломжтой. Будда болоогүй ч боломжтой. Бас урт наслах боломжтой.

Би сунгахыг хичээсэн, Эрхэм Дээдэс Урт Наслалтын Хааны тусламжтайгаар би ахиад жаахан хугацаа сунгахыг хичээсэн. Буддагийн дэлхийд байх хугацаандаа суралцаад бясалган дадуулж байсан аргаар Тэр Хаан бясалгадаг учраас одоо 300 настай, энэ дэлхий дээр амьдарч байгаа. Тийм учраас хэрэв Анандыг хүсвэл Будда үүрд амьдрах боломжтой гэж хэлсэн.

Хүмүүс бид заримдаа маш их алдаа гаргадаг. Хамаагүй дээ. Бүгд л сайн зүйлийн төлөө. Гэвч Буддаг бид энд үүрд байлгахыг хүсэх байсан. Би өөрийн биеэр Буддаг харахыг хүсэх байлаа - материаллаг оршихуйд гэх гэсэн юм. Орчин үед хялбар болж, гэвч Будда болон Махакасяапа гэх мэт агуу Төрөлтнүүд амьд байлаа ч Тэдэнтэй уулзах амаргүй.

Photo Caption: Хавар Цагийг Та Өөрөө Бүтээж, Хуваалцах Боломжтой

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (12/19)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд