Хайх
Монгол хэл
 

Украинд (Урейнд) болон дэлхий дахинд энх тайвныг тогтоох арга, лекцийн 13-ын 11-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бурхан-мэт-иргэн бай, сайн бай, буянтай бай, яг л “Бурхан, Та бол энэрэнгүй, намайг өршөөгөөч” хэмээн үргэлж Бурханд залбирдаг шигээ энэрэнгүй бай. [...] Гол мөрөн, далай тэнгисийн загас-хүмүүсийг тайван орхи, тэгвэл тэд та бүхэнд ач тусаа хүргэж, та нарыг амьдралдаа эрүүл саруул, аз жаргалтай, амар амгалан болгоно. Үр хүүхдүүдийг тань өвчингүй, эрүүл болгоно. Ахмад настнуудыг тань Бурхан Гэр рүү нь дуудах хүртэл тухтай амьдруулна. Бурханаас гуйдаг өршөөл шигээ та өөрөө тийм бай. Диваажингаас шаарддаг нигүүлсэл шигээ та өөрөө тийм бай. Бурхан шиг, хүүхэд шиг энэрэнгүй төрөлтөн бай.

Бурхад, Сахиуснууд, Оройн Дээдээс өөрийг тань адислаач гэж, өршөөн ивээж, сүнсийг тань уучлаач гэж яагаад дандаа Диваажинд залбирна вэ? Яагаад та нүгэл үйлдсэн юм? Тэгээгүй бол та нарыг залбираагүй байсан ч Бурхан хайрлаж, хамгаалж, хэрэгтэй бүхнийг тань өгөх байсан. Хэрэгтэй бүхнийг тань, шунаж хүссэн бүхнийг тань биш, эсвэл шуналаас тань үүдэлтэй зүйлсийг биш. Амьдрал тань сайнгүй байвал өөрөөсөө өөр хэнийг ч бүү зэмлэ. Сайн бай. Бурханы хүүхэд бай. Хүнлэг хүн бай, тэгвэл амьдрал тань төгс байх болно. Итгэдэг сүсэг бишрэлийнхээ дагуу, ухамсар, зүрх сэтгэлийнхээ дагуу чадах бүхнээ хийж байгаа та бүхэнд бүгдэд тань баярлалаа.

Бидэнд зөв бурууг ялгаж мэдэх зүрх сэтгэл гэж бий. Бидэнд сүнс бий, бусад төрөлтнүүд бидэнтэй адил зовдог гэдгийг мэдэх оюун ухаан байдаг учраас амьтан- хүмүүсийг, мод төрөлтнүүдийг, зүлэг ногоог, ой доторх ургамал зэрэгт өвдөлт учруулахгүй байх учиртай. Тэднийг тайван орхи. Тэдгээр нь та нарт ярих хүчил төрөгч өгдөг эм билээ. Нэгдүгээрт тэд та нарт амьдрах хүчил төрөгч өгдөг, бас эм өгдөг. Сүүдэр олгодог. Бас та нарын уух эм болдог. Мөн та нарт туйлын хэрэгцээтэй хүчил төрөгч болдог. Үүнгүйгээр та нар үхэх болно. Тиймээс тэд та бүхэн ач тус

хүргэгчид. Далай тэнгис, гол мөрний загас-хүмүүсийг хэрэв тайван орхивол тэд хийх зүйлээ хийж, голыг цэвэрлэж, далайг цэвэрлэж, CO2-ыг шингээж, та нарын амьсгалах хүчил төрөгчийг ялгаруулж, аль чадлаараа их метан хийг уусгадаг. Тэдэнгүйгээр зөвхөн метан хий, нүүрстөрөгчийн давхар исэл л үлдэж, бид үхнэ. Оросоос дэгдээж буй дайн энэ тэр санаа зовох шаардлагагүй. Далай эрүүл саруул, бүрэн бүтэн байхгүй бол бүгд үхнэ.

Бидэнд цэвэр агаар өгөх ой моддыг хамгаалахгүй бол дайн энэ тэр гээд өөр зүйлст санаа зовох шаардлагагүй, нялхсыг алсаар байвал, бид бүхний үзэж харсан бүх дайны хохирогсдоос олон нялхсыг жил бүр алаад байвал нэмэргүй. Украинд (Урейнд) болж байгаа дайн өдийг хүртэл зөвхөн Оросын 750,000 хүний аминд хүрээд буй гэж тэд хэлсэн. Нэг сая ч хүрээгүй, интернэтээс уншсан мэдээлэл минь үнэн бол шүү дээ. Гэтэл нялхас жил бүр 73 гаруй саяараа үхдэг. Үүнийг бодоод үз дээ!

Тэд тоодоггүй. Хэрэв юуг ч тоохгүй бол, амь насаа, гэр бүлийн аз жаргал, эрүүл мэндээ тоохгүй бол, гараг дэлхийгээ тоохгүй, загас агнуурын онгоц болон гараараа учруулж загас-хүмүүсийн зовлонг тоохгүй бол, амьд амьтад боомилогдон, шаналан уйлж байгааг, өшигчин байхад нь хоолойг нь хэрчиж буйг тоохгүй бол та нар юуг ч тоохгүй. Амьтан-хүмүүсийн гаралтай бүтээгдэхүүн идэхээс үүдэлтэй өвчлөлөө ч та нар тоодоггүй. Та нар амьтан-хүмүүсийг идэж өөрсдийгөө өвчлүүлснээс болж та нарыг аврах гэж бүхий л эмч сувилагч нар өдөржин шөнөжин, нойргүй, амралтын өдөргүй ажиллаж буйг та нар тоодоггүй.

Энэ бүхнийг тоохгүй бол Ерөнхийлөгч Трамп болон Ерөнхийлөгч Зеленський нар энх тайвныг тогтоох гэсний хэрэггүй. Зүгээр л өөр хоорондоо маргаж, нэг нэгэн рүүгээ орилж, бүхий л муу муухай бүхнээ дэлхий дахинд харуул. Энх тайвныг тогтоогоод хэрэггүй. Хэнд хамаатай гэж. Хамаагүй. Энх тайвныг тогтоож, хэлэлцээр хийх гэсний хэрэг юун? Нэг нэгэн рүүгээ хашхичих ямар хэрэг байна? Яагаад? Хэнд хамаатай гэж? Тэртээ тэргүй хэн ч тоодоггүй. Хэрэв би хэн нэгнийг гомдоож, найрсаг байдлаар яриагүй бол уучлаарай, гэхдээ та нар намайг хүчиллээ. Анх удаа би бууж өглөө. Бухимдалдаа би бууж өгч, энэ бүхнийг нөхөрсөг бус өнгөөр хэлж байна. Гэхдээ ингэж хэлсэндээ бол би харамсахгүй. “Би” үзлийг тань өвтгөсөн бол л уучлаарай – тийм бол уучил. Тэгээд л боллоо.

Та бүгд миний хэлж буйг сонсож, хэт оройтохоос нь өмнө амьдралын хэв маягаа өөрчилнө гэж найдъя. Өмнө нь цунами илүү ихээр гарч, илүү их газарт хөдлөлт болж, улс орныг бүхэлд нь сүйтгэж байсан, үнэхээр улсыг бүхэлд нь нурааж, далай руу арчиж байсан. Энэ онд тийм зүйл болно! Хэт удаан хүлээх шаардлагагүй. Хэрэв та нар, бүгд энэ хэвээрээ, тэр хэвээрээ үргэлжлүүлж, гараг дэлхийг сүйтгэсээр, Бурханы бүтээлийг сүйтгэсээр, Бурханы Хайр, Бурханы Ивээлээс өөрсдийгөө түлхсээр байвал энэ бүхэн тохиолдох болно. Илүү цар тахал, хор хөнөөлтэй цар тахал, бүр вирусын ч гаралтай бус, та нарыг, хүмүүсийг санаатайгаар хороох хүний гараар бүтээсэн вирус хүртэл гарна. Цөөн тооны хүн үлдэх хүртэл тэгнэ, яагаад гэвэл тэд бусад хүмүүс дэлхийн хоолыг идэхээс эмээх болно, орчин үед хомстохоос эмээж буй, ус хаа сайгүй ширгэж байна. Илүү хүчтэй газар хөдлөлтүүд, илүү хүчтэй гамшгууд болж, хүчтэй, вирусууд, хэт олон вирусууд гарч байна. Мэдээнээс та нар хараад мэдэж байгаа. Би хэдийг олж аваад мэдээний багтаа өгсөн ч бүхнийг би цуглуулж чадахгүй.

Миний цаг хугацаа хязгаартай. Суприм Мастер Телевизийн нэвтрүүлгүүдтэй би өдөржин шөнөжин ажиллах ёстой болдог. Заримдаа манай редакторууд, багийнхан шивж байхдаа ч юм уу буруу ойлголтоос болоод алдаа гаргадаг. Өвдөлт мэдэрдэггүй гэж та нарт хэлсэн зарим хүнсийг хүртэл би өөрчлөх ёстой болсон. Жишээлбэл тэд өвдөлт мэдэрдэг хүнсийг мэдэрдэггүй гээд тавьчихсан байсан, жишээ нь Вьетнам кориандр. Би нэлээд сүүлд л үүнийг ойлгосон. Магадгүй анхны редактораас эхэлсэн байх. Азаар би мэдээд өөрчилсөн. Дээрээс нь бас сүүлийн үед сүүлчийн багцыг тэд юун дээр тавьдаг гээч? Би одоо санаадахъя. Би хэт их ажилтай болохоор мартчихаж. Базилик, би тэдэнд нэг л базилик үзүүлсэн. Тай базилик өвдөлт мэдэрдэггүй хүнс. Тэгээд би “Бусад нь өвдөлт мэдэрдэг” гэж хэлсэн. Гэтэл надад ямар базилик өвдөлт мэдэрдэг тухай судалгаа хийх цаг байгаагүй болохоор хэлээгүй байсан юм. Ажлаа би бас цагаар

хийдэг. Бүр өдөрт нэг л удаа энгийн хооллодог. Үүнд ч гаргах цаг байдаггүй. Гэхдээ би юм идэх ёстой. Хоол нь миний хувьд бас нэг төрлийн үйлийн үрийн эм болдог, сүнслэгээр хийж болдоггүй зарим зүйлсийг тэнцвэржүүлж, саармагжуулдаг. Зүгээр л тэнцвэржүүлнэ, үйлийн үрийн зарим хэсгийг нь би тэсэх болдог. Гэхдээ жаахныг л, их биш, гэсэн ч тэсэх болдог. Учир нь энд тэнд өдөр болгон жаахан үйлийн үр хуримтлагдаад байвал дэндүү их болно. Би бол маш эмзэг настай эмэгтэй. Миний тусламж хэрэгтэй бүхэнд би яаж туслах вэ? Магадгүй та нарын ихэнх тань миний тусламж хэрэггүй гэж боддог байх гэхдээ бусдад хэрэгтэй байдаг. Би тэдний төлөө амьдрах ёстой.

Маргааш би Гэртээ, Тим Ко Ту-гийн сүнслэг орон руугаа явж болох бол баяртай явна. Гэвч юу ч болоогүй мэт би дүр эсгэж чадахгүй. Би хэдийн энд ирчихсэн. Та нарт туслахын төлөө, миний тусламж хэрэгтэй бүхэнд, надад итгэдэг бүхэнд туслахын төлөө би эцсийн амьсгалаа хураатлаа байх болно. Хэрэв үгүй бол, надаас нүүр буруулахыг сонговол, Бурханы Хайраас нүүр буруулбал би яаж ч чадахгүй. Энэ тухай бодоход, тамыг бодоход зүрх минь дэндүү их шаналж байна, аймшигтай, төсөөлөхийн аргагүй там та нарыг хүлээж буй. Бүр олон эрин галаваар, хэдхэн жил ч юм уу хэдэн зуун жил эсвэл хэдэн мянган жил ч биш тэнд байх ёстой болдог Та нар бүгд тамд зуун жилийг өнгөрүүлэх тийм азтай биш. Үүнд би өвдөж шаналах болно. Гэр минь болох Тим Ко Ту-гийн Газар руу явсны дараа л би та нарын өвдөлт зовлонг мэдрэхгүй. Та нарын өвдөлт, үйлийн үр тэр үед надад хүрч чадахгүй.

Тиймээс одоо энд байгаа болохоор ямар ч эрсдэл байсан, ямар ч төлөөс байсан та нарт хайртай болохоор би чадах бүхнээ хийнэ. Би бүх төрөлтөнд хайртай бөгөөд энэ материаллаг оршихуйд байхдаа аль нэг төрөлтнийг зовж буйг хараад шаналах юм. Тиймээс намайг үхлээс айсандаа аюулгүй байдлаа бодоод аглагт одсон гэж, эсвэл юм идэж, өөрийгөө харж ханддаг гэж бүү бодоорой. Үгүй, үнэндээ үхэл гэж байхгүй. Зүгээр л хувцсаа тайлаад өөр нэгийг өмсдөг, асурын хувцас эсвэл шалгаан үр дагаврын юм уу Брахман хувцас өмсдөг. Тэгээд Брахман хувцаснаас цааш дээшээ бид өөр өөр төрлийн хувцас өмсдөг ч илүү сүнслэг, илүү сүр жавхлантай илүү үзэсгэлэнтэйг өмсдөг. Бид огтхон ч зовох шаардлагагүй. Энэ зовлонт материаллаг дэлхийд ч юм уу тамд хэзээ ч эргэн ирэх шаардлагагүй, хүсэхгүй л бол шүү дээ, эртний найз нөхөд, гэр бүлийнхэндээ эргэн ирж туслахыг хүсэхгүй л бол ирэх шаардлагагүй.

Photo Caption: Намар бол өвөлд бэлтгэх цаг бөгөөд одоо ч гэсэн цаг хугацаа байна, гэхдээ тийм ч их цаг байхгүй байна!!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (11/13)