Хайх
Монгол хэл
 

Украинд (Урейнд) болон дэлхий дахинд энх тайвныг тогтоох арга, лекцийн 13-ын 4-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Харин ерөнхийлөгч Зеленський, дайнд нэрвэгдсэн улс, тасралтгүй үргэлжилж буй дайны удирдагчийн тань хувьд би таны бүх нөхцөл байдлыг ойлгож байна. Та турж эцэн, сэтгэл санааны амар амгалан байдлаа алдаж, бусад олон зүйл таныг дотроос тань тасчиж байгаа байх. Таны нутаг нэгтэн олон сая хүн гэр орноосоо дайжин зугтаж, та нар магадгүй хэдий Оросоос цөөн ч гэсэн дайчдаа улам олноор нь алдаж л байгаа. Энэ нь таныг маш их шаналгаж байгаа. Энэ шаналлаас болж амар тайван байж чадахгүй, ердийнхөөрөө бодож сэтгэх аргагүй болдог биз. Улсын тэргүүний хувьд дайнаас үүдсэн энэ бүх шаналал бас таны бие махбод, сэтгэлзүйн эрүүл мэнд, амар мэнд байдалд нөлөөлж байгаа!

Гэхдээ та Ерөнхийлөгч Трамптай хамтран ажиллах хэрэгтэй. Түүнд итгэх учиртай. Яагаад гэвэл би Түүнд итгэдэг. Энэ нь танд утга учиртай санагддаг бол иргэдийн ихэнх нь Түүнд итгэдэг. Мөн энэ бол ховор гайхамшиг юм. Дэлхийн бүх ерөнхийлөгчид иргэд нь итгээд байдаггүй, тэр байтугай олонх нь ч итгэдэггүй. Аз нь байвал 50:50 хувьтай л байдаг. Тиймээс та өөрийгөө доромжлогдсон гэж бодож байсан ч Ерөнхийлөгч Трамптай хамтран ажиллана уу.

Ер нь бидний бардам зан яагаад асуудал болдог юм бэ? Бусдын сайн сайхны төлөө, улс орныхоо сайн сайхны төлөө бардам сэтгэл, нэр нүүрээ барлаа гээд юу ч алдахгүй. Тэр бардам сэтгэл үнэндээ юу ч биш. Бид бардамналгүйгээр ирсэн, бид бардамналгүйгээр үхдэг. Энэ бол зүгээр л эндүүрсэн сэтгэл, ертөнц дэх нэгэн эндүүрэл. Та даруу байх хэрэгтэй. Дайны үед ч гэсэн ерөнхийлөгч хүн даруу байх гэдэг хэцүү л дээ хэцүү. Гэхдээ ерөнхийлөгч өө, та эх орныхоо төлөө, тэр бүү хэл нутаг дэвсгэрт тань амь үрэгдэж байгаа оросуудын төлөө ч гэсэн ингэх учиртай. Бардам сэтгэлээс илүү нигүүлсэх сэтгэлд захирагдах ёстой. Тэгээд амар амгалан байж, гэр бүлдээ эргэж очин, хэвийн амьдралд үр хүүхдийнхээ эцэг нь, эхнэрийнхээ нөхөр нь болж амьдрах хэрэгтэй. Та үүрд ингээд байж болохгүй. Ерөнхийлөгч Трамп дахин сонгогдоод удаагүй байгаа, Түүнд хийх 10,001 ажил бий гэдгийг та мэднэ. Тиймээс Тэр бас тэвчээрээ алдсан байж магадгүй. Энэ дэлхий дээр тэвчээртэй байх амаргүй. Учир нь биднийг эцэс төгсгөлгүй шахаж буй маш олон зүйлээс болж бид заримдаа өөрсдийгөө цэгц шулуун авч явж чаддаггүй.

Гэр бүлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэн гэр оронд нь асуудал гарахад тэвчээрээ алдах нь тэдний санаснаас илүү олон тохиолддог. Гэвч тэд бие биедээ хайртай учраас эргэн нийлж, амьдралаа залгуулан, эвсэж, эв найртай байж, гэр бүлээ дахин амар амгалан болгодог. Дайтаж байгаа улсын ерөнхийлөгч таны тухайд бүр ярих ч юм биш. Өдөр бүр өчнөөн муу мэдээ дуулдаж, хоёр талаас хэчнээн хүн амиа алдсаныг өдөр бүр сонсож байна.

Оросууд таны дайсан гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ тэд ч бас хүн учраас тэднийг үрэгдэх, шархдах, тахир дутуу болох үед танд ч бас нэг их таатай биш байгаа даа. Тэд бас танай иргэд шиг харагддаг. Ерөнхийлөгч Путин өдөр бүр дайны талбарт, бүр харийн нутагт амиа алдаж буй залуу иргэдийнхээ талаар юу боддогийг би мэдэхгүй юм. Харин таны зүрх сэтгэлтэйг мэднэ. Өрөвдөж байгааг тань би мэднэ. Гэр бүл нь хүүгээ алдах үед, шархадсан хүү, охиноо гэртээ авчирч сувилахдаа, дайнд тахир дутуу болсон ахмад дайчин гэртээ эргэж ирэхдээ хэрхэн зовж шаналж байгааг хараад та тэднийг бас өрөвдөж л байгаа. Учир нь танд ийм зүйл тохиолдсон бол сүйрсэн мэт санагдаж, үхмээр санагдана. Тиймээс бардамналаа салхинд хийсгэж орхи. Өөрийгөө даруу болго. Ерөнхийлөгч Трамптай хэлэлцээр хий.

Ерөнхийлөгч Трампын тухайд Түүнд бас өөрийн гэсэн үүрэг хариуцлага бий. Америк аль нэгэн улсыг зэр зэвсэг, хөрөнгө мөнгөөр төгсгөлгүй хангасаар байх боломжгүй. Тухайн улс орныг хайрлаж, дэмжиж байсан ч үүрд ингэж чадахгүй. Америкчуудын татварын мөнгийг америкчуудын сайн сайхны төлөө зарцуулах ёстой. Ерөнхийлөгч Трамп бол өөрийн иргэдийн төлөө гэдгийг та мэднэ. Тиймээс Тэр хэлцэл хийх аваас аль алиндаа л шударга байх ёстой. Дэлхийн хамгийн баян хүн ч гэсэн ядуу хүмүүст үргэлж л туслаад байж чадахгүй. Тэдний мөнгө дуусаж, бизнес нь сүйрнэ. Иймд ерөнхийлөгч Трамп бол шударга хүн.

Тэрээр америкчуудад ч сайн зүйл хийдэг, бусад улс орнуудыг ч бас боддог. Хэрэв Түүнд эрс арга хэмжээ авах шаардлага байгаа бол энэ нь бусад удирдагчдыг дэлхийн бүх хүний төлөө хамтран ажиллахад сэрээнэ гэдгийг мэдэж буйгаас тэр. Тэр муу хүн биш. Тэр зүгээр л боломжтой гэж үзвэл ямар ч арга замыг ашигладаг. Тэгээд Тэр зөөлрөх болно. Тэгээд Тэр таны хүлээж байсан ердийн зүйлд эргэн орох болно. Тэр аливаа зүйлийг шударга, учир зүйтэй хийлгүүлэхийн тулд олон улс оронд өндөр тариф тогтоосонтой адил. Дараа нь Тэр тарифыг нь бууруулна. Тэр аль хэдийн зарим талаар улс орнуудтай ийм байдлаар харилцсан.

Media Report from KTLA 5 – Mar. 7, 2025: Ерөнхийлөгч үнэ тарифыг хэлэлцээрийн үр дүнтэй хэрэгсэл гэж үзэж байна. Тэрээр бусад улс орнууд АНУ-д шударга бус хандсан бөгөөд арга барил нь Америкийн худалдааны алдагдлыг нөхнө гэж мэдэгджээ.

Media Report from DW News – Feb. 1, 2025: Трамп АНУ-д орон нутгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөршүүддээ цагаачид болон хууль бус хар тамхины урсгалыг зогсоохын тулд илүү их зүйл хийхэд шахалт үзүүлэх зорилгоор тус арга хэмжээг амлажээ.

Media Report from Global News – Jan. 22, 2025, His Excellency Donald J. Trump: Энд байх ёсгүй сая, сая хүнийг манай улсад ирэхийг тэд зөвшөөрсөн. Тэд тэднийг зогсоож чадах байсан ч тэгээгүй. Тэд өнгөрсөн жил миний бодлоор 300,000 хүний ​​аминд хүрч, хар тамхи, фентанилаар устгасан. Канадаар дамжин ирдэг фентанил асар их. Мексикээр дамжин ирдэг фентанил асар их.

Media Report from LiveNOW from FOX – Mar. 8, 2025, Reporter: Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик, Канад улсаас импортлох ган, хөнгөн цагааны татварыг түр зогсоогоод байна. Улс орнуудад хилийн аюулгүй байдал, бүр худалдааны гол асуудлын хүрээнд хэлэлцээр хийх илүү цаг гаргаж өглөө.

Madeleine Rivera: Ерөнхийлөгч Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум нартай олон яриа хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч өчигдөр Шейнбаумтай хийсэн ярианыхаа талаар Мексикийн ерөнхийлөгчтэй сайн, үр дүнтэй яриа өрнүүлж, фентанилийн хууль бус урсгалыг зогсоох Мексикийн үйл ажиллагаатай холбоотой бодит нотолгоог олж харж байна гэж хэлэв. Тэрээр фентанилийн урсгал буурч байгаа зарим нотолгоог олж харсан гэжээ.

Reporter: Ерөнхийлөгч Доналд Трамп “Би Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумтай ярилцсаныхаа дараа Мексик улс АМК-ын гэрээнд хамаарах аливаа зүйлд татвар төлөх шаардлагагүйг зөвшөөрлөө.” гэв. Энэхүү гэрээ 4-р сарын 2 хүртэл үргэлжилнэ. Би үүнийг зохицуулалт болгон, ерөнхийлөгч Шейнбаумыг хүндэтгэж хийсэн. Бидний харилцаа маш сайн байж, бид гадаадын хууль бус хүмүүсийг АНУ-д нэвтрүүлэхийг зогсоох, мөн фентанилийг зогсоох тал дээр хил дээр хамтран шаргуу ажиллаж байна. Ерөнхийлөгч Шейнбаумд шаргуу хөдөлмөрлөж, хамтран ажилласанд баярлалаа!” гэв.

Тиймээс Тэр бол муу хүн биш. Ард түмнээ, америкчуудыг аврахын тулд Түүний хийх ёстой үйлдлийг гаднаас нь битгий хараарай. Америк улс янз бүрийн тал дээр бараг л ядарч туйлдсан. Тиймээс Тэр иргэддээ тогтвортой байдал, эрүүл мэндийг буцааж өгөх ёстой. Учир нь Тэр үүнийг хийнэ гэж тангарагласан юм. Тиймээс зөвхөн дайнд оролцож буй танай орон болон Оростой л асуудалтай байгаа юм биш. Ерөнхийлөгч Трамп амар тайван байсан ч гэсэн маш олон асуудалтай тулгардаг. Учир нь хүн бүр Америкаас тусламж, дайныг зохицуулах, олон улсын хямралыг зохицуулах, энх тайван тогтоох зэргийг хүсэн хүлээдэг. Тиймээс та Ерөнхийлөгч Трампад итгэх хэрэгтэй. Америкгүй бол танай улс байхгүй болно.

Мөн Европын тусламжид найдаж болохгүй. Учир нь тэд бас дайны хөлөөс гараад удаагүй байна. Одоо тэд бас сэргэх ёстой. Мөн тэд маш олон сая хууль ёсны болон хууль бус цагаачидтай, тэд эх оронд нь ирж, өөрсдийнх нь хөрөнгийг, иргэдийнх нь татварыг авч, улс орныг нь амьдрахад хэцүү болгож байгаа. Танай улсад дайн анх эхлэхэд Европ та нарыг зүгээр л тоохгүй байсныг та маш сайн харж байсан. Та цор ганцаараа тулалдсан. Тэр ч байтугай би өөрийн (Суприм Мастер) ТВ-ийн дэлгэцээр дайны эхэн үед тэдэнд Оросын стратеги, дайны стратегиа хэрхэн маневрлаж байснаар нь тэд Европыг бүхэлд нь эзлэн түрэмгийлэхийг хүсэж байгааг тайлбарлах хэрэгтэй болсон. Тэд Европтой хиллэдэг Украин (Урейн)-ны олон газар нутгийг эзлэн авсан. Тэд юуны тулд ингээ вэ?

Европ унтсаар л байна. Учир нь нэгдүгээрт таатай, хямд байгалийн хий, өргөн хэрэглээний бараа, хөгжилд хэрэгтэй зүйл, шинэ бүтээл гэх зэрэг элдэв зүйлийг Оросоос нийлүүлдэг. Тэд бас харилцан хамааралтай.

Photo Caption: Хавар Нөхөн Сэргэж Дэлбээлж Байна

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (4/13)